Нимгэн төмөр гэдэг нь өнхрүүлэн элдсэн металл бүтээгдхүүнийг хэлэх бөгөөд түүнийг хавтан байдлаар нийлүүлдэг. Бараг бүх металлыг нимгэн хавтан болгон боловсруулах боломжтой. Маш нарийн нимгэн төмрийг (энэ төрлийн нимгэн төмөр нь 60 µм-ээс бага зузаантай) ялтсан металл гэж нэрлэдэг ба үүнд жишээлбэл хөнгөнцагаан ялтсан цаас эсвэл ялтсан алт зэрэг байна.

Нимгэн төмрийг 10-100 тонны хүнд хэвлэгчээр янз бүрийн техникийн хэвд оруулдаг, ялангуяа бүх суудлын автомашины гадна талыг ингэж үйлдвэрлэдэг.

Эхний бүтээгдхүүнЗасварлах

 
Металл гулдмайн агуулах

Нимгэн төмөр үйлдвэрлэхийн тулд эхлээд түүнд зориулан бэлдсэн гулдмай хэрэгтэй. Энэ гулдмайг цулаар нь цутгах эсвэл татаасан цутгамалын аргаар үйлдвэрлэн гаргадаг.

Нимгэн төмрийн төрөлЗасварлах

Ган нимгэн төмрийг түүний шинж чанараас нь хамааруулан ялгана. Гэхдээ ихэнх тохиолдолд түүний зузаанаар нь хуваан ангилдаг.

Зузаан багатай нимгэн төмөрЗасварлах

Зузаан багатай нимгэн төмөрт 3 мм-ээс бага зузаантай хавтангууд орно. Ийм төрлийн зузаантай төмрийг халуун эсвэл хүйтнээр нь элдэн боловсруулах ба ихэнх тохиолдолд хэлбэрт оруулан ашиглах зорилгоор хэрэглэнэ. Ямар гангийн төрөл байгаагаас нь хамааруулан эдгээр нимгэн төмрийг цагаан тугалга, цайр, зэс, никель, будаг, эмульс болон хуванцараар зэврэлтээс хамгаалан бүрнэ. Энэ нимгэн төмрийг хавтан болон хуйлсан ороомог хэлбэрээр нийлүүлдэг. Мөн түүнчлэн зузаан багатай нимгэн төмрийг дотор нь түүний суналтаас нь хамааруулан ангилсан байдаг. 3мм хүртэлх зузаантай нимгэн төмрийг ашигладаг үндсэн гурван салбар бий:

  1. Автомашин үйлдвэрлэл ≈ 42 %
  2. Төмөр-, нимгэн төмөр- болон металлын аж үйлдвэр ≈ 20 %
  3. Цахилгааны техникийн үйлдвэрлэлд ≈ 15 %

Зузаан ихтэй нимгэн төмөрЗасварлах

Үүнд 3  мм-ээс 175  мм хүртэл зузаантай төмөр хавтангууд орно. Зузаан багатай нимгэн төмрөөс ялгагдах ялгаа нь хуйлан ороох боломжгүй зөвхөн хавтан байдлаар хийгддэг. Үйлдвэрлэх технологийн хувьд халуунааар нь элдэн боловсруулна.

Нимгэн төмрийн стандарт хэмжээсЗасварлах

Дөрвөлжин хэлбэртэйгээр зүсэж бэлдсэн стандарт хэмжээс бүхий хавтангуудыг дараах хэмжээсүүдээр стандартлан хуваана.

  • жижиг хэмжээст хавтан төмөр 1000  мм x 2000  мм, хэвийн хэмжээст нимгэн төмөр хавтан ч гэнэ
  • дунд хэмжээст хавтан төмөр 1250  мм x 2500  мм
  • том хэмжээст хавтан төмөр 1500  мм x 3000  мм

Үүнээс гадна дараах стандарт хэмжээс бүхий нимгэн төмрүүд ч байна.

Стандарт хэмжээс (миллиметрээр)
Өргөн × Урт Урт / Хэт урт хэмжээстэй
2.000 × 6.000 8.000 / 12.000
2.500 × 6.000 8.000 / 12.000
3.000 × 6.000 8.000 / 12.000
3.500 × 7.000 14.000
4.000 × 12.000 16.000

Цахим холбоосЗасварлах

  Commons: Нимгэн төмөр – Викимедиа дуу дүрсний сан