Мэргэн уулын байлдаан

Мэргэн уулын байлдаанБүгд Найрамдах Монгол Ард Улсын хилийг зөрчин Хятад болон Оспаны казахын дээрэмчдийн хийсэн удаа дараагийн зэвсэгт халдалагуудын нэг юм.

Баруун хилийн тулгаралтууд
Хамаарах дайн: Байтаг Богдын хилийн мөргөлдөөн
Огноо 1948 оны 5 сарын 28— 6 сарын 2
Байрлал БНМАУ,Ховд аймаг
Үр дагавар Хятадын даалгавраар хийсэн казахын дээрэмчдийн халдагыг няцаасан
Байлдагч талууд
Монголын хилийн цэрэг
Агаарын цэргийн хүчин
Хятад улс
Үндэсний Хувьсгалт Арми
Зүүн Туркестаны Казахын дээрэмчид
Удирдагчид
Х.Чойбалсан
Б. Дорж
М.Зайсанов
Ш.Зонров
Жан Жижун
Ма Чэнсян
Ма Шижэнь
Оспан батыр
Оспаны баатар Сагадай
Цэргийн хүч
150 хилийн цэргийн офицер, хилчид Оспаны алдартай 22 баатар
Хохирол
4 хүн алагдсан 10 баатар алагдсан, бусад нь зугатсан

Хүйтэн ширүүн хаврын 1948 оны тавдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө БНМАУ-ын хилийг Багахавтагийн чиглэлээр Оспаны дээрэмчид нэвтрэн нутгийн гүнд 70 орчим километр цөмөрч, Мэргэн ууланд бүгсэн байна. Энэхүү казахын дээрэмчид нь Оспаны шилдэг 22 баатар гэдэг нь байсан бөгөөд тэд нарт Оспан өөрийн биеэр "Монголын хилийн цэргийнхнийг довтлон амьд хэл барьж ирэх, тэр тусмаа хилийн цэргийн даргыг барьж ирэх" даалгавар өгсөн байна. Энэ удаа Оспаны шилдэг 22 баатрыг Сагадай хэмээх эр толгойлж явсан ба тэр нь Монголын тусгай даалгавар биелүүлж явсан тагнуулч хүн байжээ. Казахын дээрэмчдийг хил нэвтэрсэн мэдээ авсан хилийн застав, сумангийн захирагч нар яаралтай бүслэн устгах шийдвэр гарган Мэргэн уулын зүг хөдөлсөн байна. Хилийн цэргийн хүчин Мэргэн уулыг бүслэн дайралт хийсэн байна. Тулалдааны үед Оспаны баатар 10 хүнийг устгасан ба үлдсэн нь зугатаасан байна. Энэ тулгаралтанд ахмад Лхагвадорж, хилчин Халтмаа нарын 4 хүн баатарлагаар тулалдан амь үрэгдсэн байна.

Мөн үзэх

засварлах

Урлагийн бүтээл

засварлах
  • Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
  • Хил дээр Монголын уран сайхны кино.
  • Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж