Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлч хамт олон Хил хамгаалах байгууллагын үүсэн байгуулагдсан түүхт 80 жилийн ойд зориулан “Босго тотго” нэртэй 60 ангит уран сайхны кино бүтээсэн билээ.

Босго тотго
Төрөл
  • Түүхэн
  • Баримтат
НайруулагчН.Энхтүвшин
Дүрүүдэд
Хөгжмийн зохиолч
  • Т.Сэр-Од
Улс Монгол
ХэлМонгол
Анги60
Продакшн
Гүйцэтгэх продюсер
  • М.Наранбаатар
  • Ч.Батцэнгэл
Үргэлжлэх хугацаа60 мин
Студи
ДистрибьюторMNB
Гаргах
СувагМонголын үндэсний олон нийтийн телевик
Формат
  • HD
Гаргах хугацаа2013.9.16 -
2013.12.07
Цахим холбоосууд
Цахим сүлжээ
Монголын хилчид Оспаны хасгийн дээрэмчдийн дайралтыг няцааж байгаа киноны хэсэг

Тус киногоор Монгол улсын хил хамгаалах байгууллагын үүсэл, хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг олон нийтэд сурталчлах зорилготой юм. Кино зохиолыг Төрийн соёрхолт Д.Норов бичиж, найруулагчаар Н.Энхтүвшин, цэргийн зөвлөхөөр Т.Баатарсүрэн нар ажилласан бөгөөд зураг авалт өнгөрсөн зургадугаар сараас эхэлж жил хагасын хугацаанд үргэлжилсэн байна.

Гол дүрд залуу жүжигчин И.Болд тоглосон аж. Киноны ихэнх зураг авалт Дорнодод болсон бөгөөд олны хэсэгт Дорнодын цэргийн бие бүрэлдэхүүн тогложээ. Кинонд Монгол улсын хилийн цэргийхэн 1920-1950 он хүртэл баруун хилийн дагуу Оспаны Хасгийн дээрэмчидтэй, 1930-1945 онуудад дорнод хилийн дагуу япон-манжийн цэргүүдийн хилийн халдлага дайралтын эсрэг хэрхэн амь бие хайргүй тэмцэж байсныг түүхэн баримтаар харуулжээ.