Бага хавтагийн хилийн тулгаралт
Бага Хавтагийн хилийн тулгаралт нь 1940-д онуудад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баруун хилийн дагуу болсон Бүгд Найрамдах Хятад Улсын Гоминданы цэргүүд болон Казахын дээрэмчдийн хийсэн хилийн зэвсэглэсэн цуврал халдлагуудын нэг юм.
Бага Хавтагийн хилийн тулгаралт | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Байтаг Богдын хилийн мөргөлдөөн | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Монголын Ардын арми | Зүүн Туркестаны Хасагийн дээрэмчид | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Х.Даржаа С.Монхоон Ж.Дашравдан | Оспан батыр | ||||||
Цэргийн хүч | |||||||
3 хилчин | 70 хасагийн дээрэмчид | ||||||
Хохирол | |||||||
алуулсан 3 | тодорхой бус |
Хилийн тулгаралт
засварлах1948 оны нэгдүгээр сарын 29-нд хилийн долоо, наймдугаар заставын уулзвар Бага хавтагийн 2908 тоот өндөрлөг орчмоор 70 морьт казахын дээрэмчин хил нэвтрэн оржээ. Тэдний хил нэвтрэн орсон бүс нутагт VIII заставын бага дарга С.Монхоон, байлдагч Х.Даржаа, Ж.Дашравдан нар заставын дарга Н.Дашзэвэгийн тушаалаар хүнсэнд хэрэглэх ан агнахаар нэг хоногийн хугацаатай явсан гэдэг. Гэтэл ан агнах багийнхантай хил зөрчигчид тааралдаж байлдагч С.Монхоон, Ж.Дашравдан нарыг буудаж хөнөөгөөд Х.Даржаатай буудалцжээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Х.Даржаа 70 морьт дээрэмчний эсрэг ганцаараа 24 сум буудаж, 2 гранат тэслээд аргагүй хүчин мөхөсдөж толгойдоо буудуулан амь үрэгдсэн байдаг. Дээрэмчид тэр нарын цогцосыг хүн харахын аргагүй зэрлэгээр тамласан байсан гэдэг.
Дээрэмчдийн гарт амь алдсан хилчин Х.Даржаа нь 1947 онд Байтаг богдод болсон удаа дараагийн тулгаралт, байлдаанд гарамгай үүрэг гүйцэтгэсэн учир байлдааны гавъяаны одонгоор шагнагдсан бөгөөд хожим нь улаан тугийн одонгоор нэхэн шагнагдаж, VI отрядын I заставыг байлдагч Х.Даржаагийн нэрэмжит болгосон түүхтэй.
Сонирхолтой баримтууд
засварлах- Хэдийгээр хилийн застав Х.Даржаа нарын энэ тулалдааны чимээг сонссон боловч “Манайхан ан хийж яваа биз” хэмээн бодсоноос арга хэмжээ аваагүй бөгөөд хожим заставын дарга Дашзэвэг, улс төрийн орлогч Дамба нар нь шүүхээр шийтгэгджээ.
Мөн үзэх
засварлахУрлагийн бүтээл
засварлах- Босго тотго олон ангит уран сайхны түүхэн кино. МНВ телевизийн бүтээл.2013 он
- Хил дээр Монголын уран сайхны кино.
- Ц.Уламбаяр. Дархан хилийн манаа. тууж