Батын Дорж

Батын Дорж (* 1914 оны 9 сарын 17, Завхан аймгийн Алдархаан сум; † 1982 оны 7 сарын 23) нь БНМАУ-ын Улсын баатар, анхны Армийн Генерал (1971 онд), цэргийн зүтгэлтэн, улс төрч, элчин сайд зэргийн нэр хүндтэй ажлыг нэр төртэйгээр биелүүлж явсан хүн юм.

Батын Дорж
Төр. он1914 он
Тө. газарМонгол улсын Завхан аймгийн Алдархаан сум
Нас бар.1982 оны 7 сарын 23
      (68 насалсан)
ҮндэстэнМонгол үндэстэн
ИргэнFlag of Mongolia.svg Монгол
Ажилцэргийн зүтгэлтэн

НамтарЗасварлах

  • 1929-33 онд сумын зарлага, галч, хамтралын тариачин, агтны дарга,
  • 1935-36 онд Ардын хувьсгалт цэргийн морин сургуульд сурагч, салааны орлогч,
  • 1936-37 онд дунд даргын курст сонсогч, салааны дарга,
  • 1938-40 онд мөн дивизийн 1-р хорооны 2-р сумангийн дарга, 1-р морьт дивизийн дарга бөгөөд УБ хотын гарнизоны дарга,
  • 1940-48 онд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга, ДЯЯ-ны цэргийн хэргийг эрхэлсэн орлогч сайд,
  • 1948-52 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын цэргийн академийн дээд курст сурч төгссөн.
  • 1952-56 онд Чойбалсан дахь морьт бригадын дарга, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн, “Совмонгол металл” нийгэмлэгийн ерөнхий захиргааны орлогч,
  • 1956-59 онд ЦНАХХЭГ-ын сайд,
  • 1959-61 онд НАХЯ-ны сайд,
  • 1961-68 онд БНАСАУ-д, БНАГУ-д, ХБНСЮУ-д БНМАУ-аас суусан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд,
  • 1968-69 онд НАХЯ-ны орлогч сайд бөгөөд Хилийн ба Дотоодын Цэргийн ХЭГ-ын дарга,
  • 1969-78 онд БХЯ-ны сайд,
  • 1978-82 онд ХТАЗХ-ны даргаар ажиллажээ.

Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Османы дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

Гавьяа ШагналЗасварлах

БНМАУ-ынЗасварлах

  • АИХТ-ийн 1974 оны 253 дугаар зарлигаар Улсын баатар цол
  • Сүхбаатарын одон 2 удаа
  • Байлдааны гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • Алтангадас одон 2 удаа
  • Хүндэт хилчин
  • Байлдааны ба ойн медалиуд,

Гадаад ОрныЗасварлах

  • ЗХУ-ын Лениний одон
  • ЗХУ-ын Улаан Тугийн одон
  • ЗХУ-ын Эх орны дайны 2-р одон
  • БНБАУ-ын Улаан тугийн одон
  • Югославын улаан тугийн
  • БНАСЧУ-ын улаан таван хошуу одон болон бусад медалиудаар шагнагджээ.

БНМАУ-ын Ардын Армийн цолЗасварлах

Сонгуульт ажилЗасварлах

  • АИХ-ын депутатаар 6
  • МАХН-ын ТХ-ны гишүүнээр 7 удаа сонгогдсон.

ДурсгалЗасварлах

1982 оны 260-р зарлигаар хилийн 0130-р ангийг түүний нэрэмжит болгожээ.

Хөшөөг нь төрсөн нутаг Завхан аймгийн Алдархаан сум, Завхан аймгийн Улиастай хот, Ховд аймгийн Үенч суманд тус тус босгосон.