Монгол Улсын аймгуудын сонин

Монгол Улсын аймгуудын сонин МАХН-ын Х-р Их хурлын заалтын дагуу 1941 оны 12-р сарын 19-нд анх “Өркендеу” (“Хөгжил”) (сүүлд ӨЛКИ ӨМИР болсон) нэртай Өлгий хотод казах хэлээр 1000 хувиар хэвлэгдэн гарч эхэлжээ. Сэтгүүл зүйн оны шилдгүүдийг шалгаруулах "Ган үзэг 2018" наадмаас "Орон нутгийн шилдэг сонин" шагнал хүртсэн "Монгол заман" нь 2010 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба казах хэлээр хоёр долоо хоног тутам  гардаг сонин юм. 2018 онд 205 дахь дугаараа гаргасан тус сонинг манай улсын есөн аймаг, нийслэл Улаанбаатар хотын казах иргэдээс нийтдээ 1500 гаруй хүн захиалан уншдаг байна.  

Улмаар 1944 оны 11-р сарын 16-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн төлөө” (Өвөрхангай), “Хөдөрмөр” (Ховд, ХОВДЫН МЭДЭЭ болсон), “Алтайн хөгжил” (Говь-Алтай, АЛТАЙН МЭДЭЭ болсон), “Сүхбаатарын зам” (Сүхбаатар, СҮХБААТАРЫН ӨНГӨ болсон), “Туяа” (Завхан, ЗАВХАН болсон), “Дөл” (Дорнод, ДОРНОД болсон ), “Говийн мэдээ” (Өмнөговь, МОНГОЛ ГОВЬ болсон), “Тэргүүний малчин” (Увс, УВСЫН ӨНГӨ болсон), “Ялалт” (Дорноговь, ӨНӨӨГИЙН ДОРНОГОВЬ болсон) , “Эрх чөлөө” (Хөвсгөл, ЭРХ ЧӨЛӨӨ болсон) зэрэг аймгийн сонин гарч эхэлжээ. 1947 оноос “Архангайн үнэн” (Архангай, АРХАНГАЙН АМЬДРАЛ болсон ), 1948 оноос “Лениний зам” (Баянхонгор, БАЯНХОНГОР ТАЙМС болсон), “Урагшаа” (Хэнтий, ХЭНТИЙН МЭДЭЭ болсон), “Сүхбаатарын туг” (Сэлэнгэ, СЭЛЭНГИЙН МЭДЭЭ болсон), “Анхдугаар таван жил” (Төв), “Дэвшилт” (Булган, БУЛГАНЫ МЭДЭЭ болсон), “Улаан туг” (Дундговь, ДУНДГОВИЙН АМЬДРАЛ болсон) зэрэг сонингууд гарч эхэлснээр БНМАУ-ын бүх аймаг сонинтой болж, орон нутгийн сонин хэвлэлийн систем бүрэлдэн тогтсон онцлогтой юм.