Монгол-Францын харилцаа
Монгол-Францын харилцаа (франц. Relations entre la Mongolie et la France, англи. Mongolian-French relations) - бол хоёр улсын бүх талын харилцааг хэлнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4-р сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байна. Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн түүхтэй.
Түүх
засварлахМанай хоёр орны харилцаа 800 гаруй жилийн өмнөөс тавигдсан түүхтэй. IX Луи хааны зарлигаар 1252 онд Их Монгол улсын нийслэл Хархорумд Францын Эзэн хааны элч төлөөлөгчөөр Виллиам Дэ Рубрук анхлан хүрэлцэн ирж, 1289, 1305 онд Ил Хаант улсын Аргун Францын хаан гоо Филипптэй харилцаа тогтоож, захидал бичиг солилцсоноор Монгол, Франц хоёр улсын соёлын харилцааны эхлэл тавигдсан түүхтэй гэж үздэг.
Рубрук монголчуудын аж амьдрал, улс төр, эдийн засаг, цэргийн тухай сонирхолтой тэмдэглэл хөтөлж байсан нь хожим “Монголын Эзэнт гүрнээр зорчсон нь” нэртэйгээр ном болон хэвлэгдэн гарчээ.
Мөнх хааны үед Парис хотын алдарт уран дархан Гиём Буше Вильгельмд хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч Хархорины төвд гоёмсог мөнгөн мод бүтээлгэжээ. Мөнгөн модны орой дээр бишгүүр үлээж буй охин тэнгэрийн дүрийг баруун хойд зүг харуулан урласан бөгөөд 4 амьтны амнаас 4 зүйл тансаг идээ ундардаг байсан гэдэг мэдээ байдаг.
Ил хаадын харилцааны бичиг захидлаас нилээд хэд нь манай үед өвлөгдөн үлджээ. Жишээлбэл, 1289 онд Аргун хаанаас Францын гоо Филипп хаанд бичсэн бичиг, 1305 онд Өлзийт хаанаас гоо Филипп хаанд явуулсан захидал зэргийг дурдаж болно.
Францын томоохон монголч эрдэмтэн Поль Пеллио Монголын түүхийн талаар олон бүтээл туурвиж, «Монголын нууц товчоо»-г латинаар галиглаж, эхний зургаан бүлгийг францаар орчуулж байжээ. Тэрээр 1925 онд Судар бичгийн Хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгогдож байсан ажээ.
Ардын Засгийн газрын 1925 оны 11-р сарын 27-ны өдөр хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны 7-р сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. 1926 онд Францад суралцахаар очсон Монголын оюутан Аюурзана, Дүгэрсүрэн нарын 4 оюутны хичээл номд Поль Пеллио тусалж байсан түүхтэй. Мөн оны намар тэдгээр сурагч дээр нэмэгдэн Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар очсон байна. Манай сурагч оюутнууд 1926-1930 онд Франц улсын Мишле лицей, Сорбаны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж байсан боловч ЗХУ болон Коминтерний шахалтаар тэднийг сургуулийг нь төгсгөлгүй эгүүлэн татсан байна.
1946 оноос Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсэх асуудлыг Аюулгүйн Зөвлөлд хэлэлцэхэд Франц Улс татгалзаж байгаагүй нь манай улсыг де факто хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй. 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд Франц Улс дэмжсэн санал өгчээ.
Орчин цаг
засварлахМонгол, Францын харилцааны үндсэн баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1996 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын БНФУ-д хийсэн анхны албан ёсны айлчлалын үеэр байгуулснаар хоёр улсын хооронд улс төр, соёл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах нөхцөл бүрджээ.
Орчин цагийн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эрчим хүч, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл, урлагийн салбарт эрчимтэй хөгжиж байна.
-2005 оны байдлаар, Монгол улсад Франц улсаас үзүүлсэн хөгжлийн нийт тусламж нь 2,5 сая евро байсан ба үүний дараа Эрдэнэт хот дахь ус цэвэршүүлэх байгууламж барихад 9 сая евро, Улаанбаатар хотын агаарын байдлыг хянах төхөөрөмжийн төсөлд 1,4 сая еврогийн туслалцаа үзүүлсэн юм.
-Монгол, Франц хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа 2002 оноос мэдэгдэхүйц ахиц гарч ирсэн. 2009 оны байдлаар, эдийн засаг, худалдааны харилцаа 61 сая гаруй доллар хүрч байсан байдаг. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, Франц улс нь Монгол улсын хувьд 7 дахь нийлүүлэгч орон ба 13 дахь худалдан авагч орон болдог. 2006 онд Франц Монголын бизнесын зөвлөл байгуулагдсан ба тус зөвлөлийн гол зорилго нь энэхүү эдийн засгийн харилцааг хөхүүлэн дэмжихэд оршиж байдаг.
2016 онд 7000 жуулчин Монгол ирж байсан бол 2017 онд 8000, 2018 онд 10,000 болж нэмэгдэж байна.
Улс төрийн харилцаа
засварлах1965 оны 4-р сарын 27-нд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын гурван Ерөнхийлөгч Францад, Францын нэг Ерөнхийлөгч Монголд төрийн айлчлал хийсэн байна. Үүнд: 1996 онд П.Очирбат, 2007 онд Н.Энхбаяр, 2015 онд Ц.Элбэгдорж нар Францад төрийн айлчлал хийсэн. Монгол Улс Ерөнхий сайдын түвшинд 1992 онд Д.Бямбасүрэн, 2009 онд С.Баяр, 2011 онд С.Батболд нар айлчилж байсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэл Макрон Монгол Улсад 2023 оны 5-р сарын 21-22-ны өдрүүдэд Төрийн айлчлал хийсэн.
Парламент хоорондын харилцаа
засварлахУлсын Их Хуралд Монгол, Францын парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2020 оны 8 дугаар сараас томилогдон ажиллаж байна.
Францын Сенат дахь найрамдлын бүлгийн даргаар Филипп Мүйэ, Үндэсний Ассамблей дахь найрамдлын бүлгийн даргаар Стэфан Буду нар тус тус ажиллаж байна.
Франц Улсаас Монгол Улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар
засварлах- 1249 онд Францын IX Луи /Людовик/ хааны Сорхогтани хатан руу илгээсэн элч Андрэ дө Лонжюмо-г анхны Элчин сайд хэмээн Францад үздэг.
- Виллиам де Рубрук /1253-1254/
- Жорж Перрюш /1966-1974/
- Жорж дө Бутэе /1974-1978/
- Жак Фексе /1978.05.10-1982/
- Филип Лёгран /1982-1984/
- Клод Арно /1984-1985/
- Жан-Бэрнар Рэмон /1985-1986/
- Ив Пание /1986-1991/
- Бертран Дюфурк /1991-1992/
- Пьер Морель /1992-1996/
- Жак-Оивье Манан /1996-2003/
- Никола Шапуи /2003-2005/
- Патрик Кристман /2005-2009/
- Жан Поль Дюмон /2009-2011/
- Ив Дэлунэ /2011-2015/
- Филипп Мэрлин /2018.10.11-/
Монгол Улсаас Франц Улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар
засварлах- Баярын Жаргалсайхан /1967-1969/
- Жамбалын Банзар /1969-1972/
- Бат-Очирын Готов /1973-1978/
- Буянгийн Буд /1978-1984/
- Лувсанданзангийн Идэр /1984-1989/
- Лувсандоржийн Мундагбаатар /1989-1992/
- Цэндийн Батбуян /2002-2005/
- Раднаабазарын Алтангэрэл /2005-2009/
- Шүхэрийн Алтангэрэл /2009-2013/
- Мундагбаатарын Батсайхан /2013-2017/
- Авирмэдийн Баттөр /2017-2021/
- Уламбаярын Нямхүү /2021-/
Байгуулсан баримт бичгүүд
засварлах- Бүгд Найрамдах Франц улсын засгийн газар болон Монгол улсын засгийн газрын хооронд байгуулсан агаарын замын гэрээ ;
- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан үйлдвэрлэл, худалдааны салбар дахь хамтын ажиллагааны гэрээ ;
- Францын гадаад худалдааны асуудал хариуцсан яам болон Монгол улсын Сангийн яамны хооронд байгуулсан байгал орчин, усны салбарт санхүүгийн хамтын ажиллагааны тухай санамж бичиг ;
- Парисын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээ.
- Цөмийн эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны засгийн газар хоорондын гэрээ, - Байгалийн гамшиг тохиолдох үед иргэний хамгаалалтын талаар санамж бичиг, - Ус цэвэршүүлэх асуудлаар санамж бичиг.
Боловсрол
засварлахТэтгэлэгт хөтөлбөр
Францад жилдээ монголын 10 оюутан магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байна. /2015 оны сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хүрээнд/
Сургууль, соёлын төв
-2005 оноос Франц хэл, соёл иргэншлийн “Алъяанс Франсэз” төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.
-2013 онд Франц бага сургууль Улаанбаатар хотод байгуулагдсан /Ecole Française de Mongolie/.