Лувсанданзангийн Идэр

Лувсанданзангийн Идэр (1937 онд ЗХУ-ын Москва хотод төрсөн-)- Монгол Улсын анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол анх хүртсэн эмэгтэй дипломат, Олон улсын хүний эрхийн зүтгэлтэн.

1963 онд ЗХУ-ын Москва хотноо Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.

1963-1972 онд БНМАУ-ын Гадаад явдлын яаманд референт.

1973-1976 онд БНМАУ-аас Их Британид суугаа ЭСЯ-нд 2-р нарийн бичгийн дарга.

1976-1982 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны Олон улсын байгууллагын хэлтэст 1-р нарийн бичгийн дарга, зөвлөх.

1982-1986 онд НҮБ-ын "Эмэгтэйчүүдийг ягварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай" Конвенцыг хэрэгжилтийг хангах НҮБ-ын Хорооны анхны дарга.

1986-1989 онд БНМАУ-аас Францад суугаа ЭСЯ-нд зөвлөх, Хэргийг түр хамаарагчаар ажилласан.

1991-1996 онд БНМАУ-аас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилласан.

1992 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол хүртсэн.

Тэрээр тэтгэвэртээ суугаад Швейцар улсад оршин сууж байна.