Жамбалын Банзар
Жамбалын Банзар (1922 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт "Ширдэгт" гэдэг газар төрсөн-1988 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монгол Улсын Төрийн зүтгэлтэн, 1959-1960, 1976-1984 онд БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой дипломат.
Намтар
засварлахБаянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт төрж 1936 онд Заг сумын бага сургууль, 1940 онд Архангай аймгийн 10 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөөд Улаанбаатар хотын 1-р дунд сургуульд шилжин сурч 1942 онд төгссөн байна.
1946-1948 онд Архангай аймгийн төвийн дунд сургуульд багш,
1948-1950 онд МАХН-ын Төв Хорооны Намын Хянан шалгах комисст байцаагчаар ажиллаж байсан.
1950 оны 6-р сараас дипломат албанд шилжиж 1954 он хүртэл БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд 1-р нарийн бичгийн даргаар томилогдсон байна.
1954-1956 онд ГЯЯ-ны Европын хэлтсийн дарга,
1956-1958 онд Чехословак улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга,
1958-1959 онд ГЯЯ-ны Боловсон хүчний хэлтсийн дарга,
1959-1960 онд ГЯЯ-ны орлогч сайд,
1960-1964 онд Унгар улсад суугаа Элчин сайд,
1966-1968 онд НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч,
1968-1969 онд ГЯЯ-ны Хоёрдугаар хэлтсийн дарга,
1969-1972 онд Францад суугаа Элчин сайд,
1972-1976 онд Польшид суугаа Элчин сайд /ХБНГУ, Австри, Швейцар хавсран суугаа/,
1976-1984 онд ГЯЯ-ны орлогч сайд,
1984 оноос Их Британид суугаа Элчин сайд,
1988 онд нас барсан.
Шагнал
засварлах"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг"-ийн одон 2 удаа, "Алтан гадас" одон, дипломатын "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" дээд цолтой.
Мөн Польшийн "Гавьяаны загалмай" одонгоор 1975 онд шагнуулжээ.
Гэр бүл
засварлахГэргий Гаамаа, хүү Б.Жаргалсайхан,