Равдангийн Болд

Равдангийн Болд - Улаанбаатар хотод 1955 онд төрсөн. Улс төрийн зүтгэлтэн, дипломатч, Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын дарга (2007-2012).

Равдангийн Болд

БоловсролEdit

Улаанбаатар хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль төгссөн.

Цэргийн Ерөнхий Дээд сургууль, ЗХУ-д Ленинград хотод цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын дамжаа тус тус дүүргэсэн. Түүхийн ухааны доктор.

Эцэг эхEdit

Түүний эцэг хурандаа генерал Сандивын Равдан (1907-1972) Армийн Улс төрийн газрын дарга, БНАСАУ, Чехословак Улсад Элчин сайд, Иргэний хамгаалалтын газрын даргаар амьдралынхаа сүүлчийн жилүүдэд ажиллаж байсан Монгол Улсын цэрэг армийн нэрт зүтгэлтэн хүн байсан. Эх нь Цэнд.

Ажилласан байдалEdit

1983-1992 онуудад Ардын Армийн дугаар ангид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Япон улсад суугаа ЭСЯ-нд атташе.

1992-1996 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал.

1997-2003 онд -Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2007-2012 онд Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газрын дарга.

2012-2016 онд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.

2017 оноос Монгол Улсаас Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байна.

БүтээлEdit

Хурандаа Р.Болд нь Монголын түүх, цэргийн түүх, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр судалгаа хийсэн.

2008 онд “Монголын тусгаар тогтнол ба АНУ: Монголын тусгаар тогтнолын талаарх АНУ-ын үзэл хандлага, байр суурь, бодлого "1910-1973”,

2013 онд “Халхын голын байлдаан: АНУ-д судалсан нь”,

2014 онд “Зарлаагүй дайн: Халхын голын байлдааны цэрэг, дипломатын түүх” зэрэг судалгааны бүтээл, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.


Орос, англи хэлтэй.