Зандаахүүгийн Энхболд

Зандаахүүгийн Энхболд нь Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан улс төрч юм.

Зандаахүүгийн Энхболд
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Польшийн Сенатад
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Польшийн Сенатад
 Монгол
2012 — 2016
ӨмнөхДамдины Дэмбэрэл
ДараахМиеэгомбын Энхболд
 Монгол
2005-2008, 2008-2012, 2012-2016 он (11 жил)
Ардчилсан Намын дарга
2014 - 2016
ӨмнөхНоровын Алтанхуяг
ДараахСодномзундуйн Эрдэнэ
Овог нэрЗандаахүүгийн Энхболд
Төрсөн1966 оны 5 сарын 23 (1966-05-23)
(одоо 58 настай)

Улаанбаатар
Улс Монгол
Нам эвсэлАрдчилсан Нам
СургуульМонгол Улсын Их Сургууль
АНУ-ын Денверийн Их Сургууль
МэргэжилАвтоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч

Боловсрол

засварлах

Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Орос, англи хэлтэй.

Эрдмийн зэрэг, цол

засварлах
  • Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
  • ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор[1]
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Ажилласан байдал

засварлах
  • 1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
  • 1989-1991 онд "Монел" фирмд инженер
  • 1991-1993 онд "Эрэл" ХХКомпанийн захирал
  • 1993-1996 онд "Интер" ХЭАА, ХХКомпанийн захирал
  • 1996-1999 онд Төрийн Өмчийн Хорооны дарга
  • 1999-2000 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх
  • 2000-2001 онд Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
  • 2005-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2011 онд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оны 7 дугаар сараас 2016 оны 7 сар хүртэл Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 сар хүртэл Ардчилсан Намын дарга
  • 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилогдоод 2021 онд буусан.

УИХ-ын сонгууль

засварлах

Улсын Их Хурлын гишүүн З. Энхболд нь 2004-2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын иргэдийг төлөөлж парламентад сууж байсан бол 2008-2012 онд нийт Өвөрхангайнхныг төлөөлж төр түшилцэж байсан байна. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан намаас үүрэг даалгавар болгосны дагуу парламентад нийт ард түмнийг төлөөлөн сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон юм.

2016 оны сонгуульд УИХ-ын дарга, эрх баригч Ардчилсан Намын даргын хувиар оролцсон тэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 70-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Данзангийн Лүндээжанцанд ялагджээ.

Санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл

засварлах

УИХ-ын гишүүн З.Энхболдын санаачилсан зарим хуулиуд:

  • 2006 он - Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2008 он - Харилцаа холбооны тусгай үүргийн сангийн тухай хууль
  • 2009 он - НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • 2009 он - Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2009 он - Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2010 он - Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэл
  • 2010 он - Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төсөл
  • 2010 он - Монгол Мал үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  • 2011 он - Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2011 он - Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн найруулга
  • 2011 он - Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2012 он - Тэтгэвэрийн зөрүүг арилгах тухай хууль
  • 2012 он - Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2012 он - Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • 2012 он - Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл

Цахим холбоос

засварлах
  1. open.parliament.mn[permanent dead link]