Монголын Нууц Товчоо

(Монголын нууц товчоо-с чиглүүлэгдэв)

Монголын Нууц Товчоо (Mongghol-un nighuca tobciyan.svgMongɣol‑un niɣuca tobciyan) буюу Юань-чао ми-ши (хятад. 元朝秘史, Юань ми-ши) - Өнөө үед мэдэгдэж буй Монголын соёлын анханд тооцогдох түүхийн болон уран зохиолын бичгийн дурсгал юм. XIII зуунд нэр үл мэдэгдэх зохиолчийн хятад «Юань-чао ми-ши» нэртэй монгол хэл дээр хятад ханзаар галиглан бичсэн түүхэн бүтээл юм.

Монголын нууц товчоо
Б. Сумъяабаатар,"МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", хуудас 2.262, 2020. Номд “Монголын нууц товчоо”-ны үгийн үндсэн хэлбэр, язгуур санааг шинээр хөрвүүлж, анхны худам үсгийн хэд хэдэн хувилбаруудын эх, галигийг судалж, монгол хөрвүүлгүүдэд буй алдааг түүж гаргахын зэрэгцээ “Монголын нууц товчоо”-ны нэвтэрхий толийг багтаасан байна.
Б. Сумъяабаатар,"Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны толь", хуудас 875, 2008, ISBN 978-99929-895-7-2
Профессор Б. Сумъяабаатар, Монгол Улсын Төрийн ордонд залсан цорын ганц хувь "Монголын Нууц Товчоо"-ны дэргэд
Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр
Зурагт ном: Монголын нууц товчоо, 10,5x15см, 2001 Э.Отгонбаяр

Судалгааны түүхЗасварлах

Ба Тогоонтөмөр хаан 1368 онд Бээжингээс зугтан гарч Юань улс мөхөх хүртэл 140 гаруй жил Нууц товчоо нь маш нууц нандин шүтээн болoн хадгалагдаж байжээ. Мин улсын Хунъү хааны үед (1380-1390) нууцыг нь задалж галиглах, орчуулах, барлах ажлыг эхэлжээ. Энэ үед Монгол хэлийг сурч судлах нь улс төр, цэрэг эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай байсан. Иймээс Нууц товчоог галиглан орчуулж унших бичиг болгон хэрэглэгддэг болжээ. Мин улсын Хунъү хааны 15 дугаар онд нууц товчоог Ху Юань хэ, Ма Ша Ихэ нар хятад галиг үсгээр буулган бичээд товч утгыг хятадаар орчуулж хадмаллан хавсаргаж модон бараар хэвлүүлжээ. Нууц товчоог судлагчид энэ үеийн анхан барын эхээс юм уу хожим нь хувилсан "Гү Гуанчи"-гийн дэвтэр, "Е Дэхуй"-н дэвтэр, "Чянь Дашинь"-ний дэвтэр зэрэг хэдэн эхийг гол хэрэглэгдэхүүн болгож байна. Нууц товчоог анх судлаачийг нь "Алтан товч" -ийн зохиогч гүүш Лувсанданзан гэж үздэг. 1917 онд Богд хаант улсын дэд сайд асан Барга-ын Бодлогот Баатар Цэнд Гүн, Монголын нууц товчооны 700 жилийн ойгоор академич Ц.Дамдинсүрэн уран сайхны аргаар орчуулан цувралаар хэвлүүлжээ. Улмаар Шанжмятавын Гаадамба Монголын нууц товчоог дагнан судалж докторын зэрэг хамгаалжээ. 1980-аад оноос академич Д. Цэрэнсодном, профессор Т. Дашцэдэн, профессор Б. Сумъяабаатар, Г. Билгүүдэй нар судлан нилээд дорвитой бүтээлүүд туурвижээ.

Нууц товчооны монгол бичгээр бичсэн эх олдоогүй бөгөөд ханз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон. Хятад хэлээр Монголын нууц товчооны нэрийг "Юань улсын нууц түүх" хэмээдэг. Нууц товчоог Бодлогот Баатар Цэнд Гүн анх Монгол бичгээр сийрүүлэн орчуулсан нь улмаар Ц.Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах нөхцлийг бүрдүүлжээ. Япон, англи зэрэг дэлхийн олон хэл рүү орчуулагдсан агаад Монголын түүх хийгээд уран зохиолын хамгийн үнэт дурсгал юм. 1990 онд Нууц товчооны 750 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэсэн.

Судлаачид номын тухайЗасварлах

  • Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь Улаанбаатар. 1958.;
  • Х.Пэрлээ, Монголын түүхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь, БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. № 3, 1962
  • Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний түүх соёлын зарим асуудал. Улаанбаатар. 1972, х.151-156
  • Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, үсгийн галиг", "The secret history of Mongolia, transliteration", Улаанбаатар, 1990
  • Б. Сумъяабаатар, "Монголын нууц товчооны хэлбэр судлал", хуудас 3.144, 1997
  • Б. Сумъяабаатар, "Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл", хуудас 720, 2002, ISBN 99929-5-552-X
  • Б. Сумъяабаатар, Чой Гихо, "Монголын Нууц Товчоон Монгол үсгийн анхны галиг", 2005, ISBN 89-5726-275-X
  • Б. Сумъяабаатар, „А. Позднеев. Транскрипция палеографического текста „Юань-чао-ми-ши““, 17-112 pp., 2005.
  • Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь", "Index to the Mongolian secret history", Улаанбаатар, 2008, ISBN 978-99929-895-7-2
  • Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчооны толь, Монгол-Нангиад, Нангиад - Монгол толь, үсэгнүүд А, Б", Улаанбаатар, 2010, ISBN 978-99962-842-1-2
  • [А.Пунсаг]. Монголын нууц товчоон дахь ёс заншлын судалгаа. Редактор Ш.Бира. Улаанбаатар, 2010.
  • Б. Сумъяабаатар, "Монголын Нууц Товчоо, Xэлбэрсүдлал I", "The Mongolian secret history, Morphology I", Улаанбаатар, 2012, ISBN 978-99962-842-6-7
  • Б. Сумъяабаатар, "МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООH иж судалгаа", "The Mongolian secret history, research results", Улаанбаатар, 2020, ISBN 978-9919-23-665-6, GCom press
  • [М.Золзаяа]. XIII-XIV зууны монголчуудын ёс суртахууны үнэлэмжийн онцлог. Редактор Д.Дашжамц, Р.Дарьхүү. Улаанбаатар, 2016.
  • Дэлхийд түгсэн монголын нууц товчоо. Улаанбаатар, 2016.

Мөн үзэхЗасварлах

Цахим холбоосЗасварлах