Далантайн Цэрэнсодном
Далантайн Цэрэнсодном (1939 онд Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн) Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Академич. Монголын нууц товчоо судлалын төвийн захирал.
Намтар
засварлахТүүний эцэг Чойдорын Дамдинсүрэн хүүгээ мэндлэх үед цэргийн албанд татагдсан байна. Тухайн үед цэргийн албыг таван буюу түүнээс ч илүү жил хаадаг байсан тул эргэж ирэх нь ч тодорхойгүй учир залуухан охиныхоо амьдралыг бодоод өвөг эцэг нь эх Долгорыг ийнхүү нагац ах С.Далантайд богтлуулсан ажээ. Түүний нагац "эцэг" С.Далантай үлгэр тууль ярьдаг, нутаг усандаа нэлээд алдартай дархан хүн байжээ. Тиймээс хүү улаан үнээний сүүнээс гадна үлгэр домгоор угжуулж өссөн гэнэ. Далантай хүүхдүүдийнхээ эрдэм мэдлэгт их анхаардаг сүрхий хүн байсан бөгөөд тооны хүрдгийг ягштал цээжлүүлдэг байж. Тиймээс Цэрэнсодном хүү нэгдүгээр ангид ороход үе тэнгийнхнээсээ мэдлэгээр хол давсан байжээ.
Халзан сум, Сүхбаатар аймгийнхаа сургуулийг дүүргэж 1957 онд МУИС-ийн Монгол хэлний ангид элсэн орж Хэл шинжлэлийн агуу эрдэмтдийн төлөөлөл болох Т.Пагма, Ш.Гаадамба, Д.Чойжилсүрэн нараар хичээл заалгаж байжээ.
Түүний төрсөн эцэг Ч.Дамдинсүрэн цэргийн заан, дүү нь Цэрэнтогтох гээд аймгийн арслан бөх байсан тул Цэрэнсодномыг бөх болох байх гэсэн боловч номын мөр хөөжээ.
Их сургуулиа төгсөөд Д.Цэрэнсодном Хэл зохиолын хүрээлэнд анх ажилд оржээ. Түүнээс авьяас билиг цухуйж буйг Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар аль хэдийнэ ажигласан байж. Ажилд ороод удаагүй байхдаа өнөөх айж гайхшруулсан сэгсийсэн үстэй Б.Ринчен багштай Увс, Ховдын хязгаарт судалгаа, шинжилгээ хийж хоёр сар хамт явсан нь тэднийг нэлээд ойр дотно болгожээ.
Тэрээр орос, англи, герман, хятад зэрэг гадаад хэлтэй ажээ.
Бүтээл
засварлахТэрээр “Дундад зууны үеийн монголчуудын бичгийн яруу найргийн эх ундарга хийгээд өвөрмөц шинж” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан байна.
Гэр бүл
засварлахГэргий Доржийн Ичинхорлоо, тэд 3 хүүхэдтэй. Охин Хадаа, хүү Баяраа, хүү Сүмбэр нар.