Бодлогот Баатар Цэнд Гүн
Цэнд гүн (Бавуудайн Цэнд, 1875-1932) бол 1875 онд Өвөр Монголын Хөлөнбуйр аймагт Бавуудайн гутгаар хүү болон мэндэлсэн. Багаас гэрийн багшаар буюу бие даан хятад, монгол, манж бичгийг сайн эзэмшсэн тул Хөлөнбуйрын амбан яамнаа бичээч, тус яамны зүүн тэнхимийн даргаар ажиллаж байжээ. Улмаар Богд Хаант Монгол Улсын Засгийн газарт бичээчээс эхлээд яамны сайд болтлоо тушаал дэвшин ажиллаж байсан юм. Тэрбээр 1913 онд Долнуурын цэргийн хуаранд томилогдон байх үедээ Манлай ван Дамдинсүрэнгийн хамт Долнуурын байлдаанд оролцож гамин цэргийг цохиход идэвх зүтгэл гаргасан байна. Богд хаан түүний энэ гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж “Бодлогот баатар гүн” хэмээх цол хүртээсэн юм. Бодлогот баатар гүн Цэнд ном зохиол уншиж судалдаг, бичгийн өндөр соёлтой, Монголын эртний хэл, хятад, манж хэлнээс гадна солоон, дагуур, орчоон хэлийг сайтар эзэмшсэн нь Монголын нууц товчоог орчуулахад нэмэртэй байсан болов уу.