Шанжмятавын Гаадамба
Ш.Гаадамба - XX зууны манлай шүүмжлэгч, эрдэмтэн зохиолч.
Намтар
засварлахТэрээр 1924 онд 9 сарын 27 ы өдөр одоогийн Булган аймгийн Могод сумын нутаг Баавгайн эх булаг гэдэг газар малчин ард Шанжмятавын гэр бүлд наймдугаар отгон хүү болон төржээ. Найман настайдаа Балдан тайж гэх хүнээр монгол бичиг заалгаж уншиж бичих болсон байна. Есөн настай байхад нь эцэг Санжмятав нь зүрхний өвчнөөр нас барж, хоёр жилийн дараа Гаадамба Авзагын хүрээнд ламд шавь орон төвд ном заалгаж байжээ. 1942-1952 онд МУИС суралцан дүүргэж монгол хэл уран зохиолын мэргэжилтэй болов. 50 оны эхээр ёс суртахууны сэдэвтэй хэд хэдэн өгүүллэг, ёгт үлгэр, шүлэг бичсэнээс Элбэг дээл, Өвлийн хайрцаг, Тэрэгчийн хүү өгүүллэгээрээ олны танил зохиолч болжээ. 1954 оноос МУИС –д уран зохиолын багшаар ажиллаж, утга зохиолын онолын сэтгэлгээний хүрээнд хийсэн эрэл хайгуулаа нэгтгэж Утга зохиолын онолын үндэс (1989) ном хэвлүүлсэн нь уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь оруулсан бөгөөд ХХ зууны Монголын манлай шүүмжлэгчийн алдрыг олсон юм.
Ш.Гаадамба 1958-1961 онд ЗХУ аспирантурт сурч «Монголын нууц товчоо бол ХIII зууны монголын уран зохиолын дурсгалт бичиг мөн» хэмээх ганц сэдэвт зохиолыг орос хэлээр бичиж Хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалав. Энэ цагаас хойш монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж Нууц товчооны нууцыг нээгч гэсэн хүндлэлийг олсон юм. Ш .Гаадамба нь Нууц товчооны судлалаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ Нууц товчооны нууцаас (1976), Монголын нууц товчооны судлалын зарим асуудал 1990/ ном болгон эмхэтгэсэн эдгээр бүтээлээрээ Монгол улсын төрийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Тэрээр Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ? Гэдэг асуудалд хариу болгож Монголын нууц товчооны уг эх анх худам /удам/ бичгээр буюу язгуур эртний жинхэнэ монгол бичгээр бичигдсэн байжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Монголын нууц товчооны худам бичгийн сийрүүлэг эх , тайлбар (1990) номоо бичжээ. 1992 онд уг бүтээлээрээ хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Ш .Гаадамба нь эрдэмтэн , зохиолч, утга зохиолын онолч, шүүмжлэгчээс гадна Монголын нэртэй аман зохиол судлаач , сайн орчуулагч, сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм. Тэрээр Монгол ардын аман зохиолын судлалыг бие даасан тогтолцоот шинжлэх ухаан болгон хөгжүүлэх талаар их зүйл хийж , дорвитой бүтээл олныг гаргасан юм. Ш.Гаадамба МУИС –д ажиллаж байхдаа «харьцуулсан аман зохиол» хэмээх цоо шинэ хичээлиийг бий болгож , Монголын их дээд сургуулийн сургалтанд дэлгэрүүлсэн хүн юм.
Орчуулагч хүний хувиар дэлхийн утга зохиолын онолын сэтгэлгээний суут бүтээлээс тухайлбал Аристотелийн Туурвил зүй орчуулан оршил, тайлбарын хамт хэвлүүлж мөн уран зохиолын орчуулга ч нэлээд хийжээ. Жишээлбэл Марк Твений Тоом Сойерын адал явдал, Ж.Родарийн Чипполинагийн адал явдал, Жельсомина худал хуурмагийн оронд, А.С.Пушкины Бахчи-сарайн оргилт булаг, Цыганууд найраглал г.м.
Ш.Гаадамба нь уран бүтээлч хүний сэтгэн бодох, туурвих эрх чөлөөг эрхэмлэн үздэг нэгэн байсан бөгөөд тиймээс ч 1990 оны 9 сарын 27– ны өдөр 'Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо байгуулагдахад идэвхтэй оролцож энэ холбооны анхны тэргүүнээр сонгогдсон юм.
Шинэ байгууллагын ажлыг тэргүүлэн ажиллаж байгаад 1993 оны 6 сарын 5 – ны өдөр насан хутгийг олжээ.
Ш.Гаадамбын хэлсэн үгнээс
засварлах- Зохиолч гэдэг нь агуулга төгөлдөр амьдралтай хамгийн сайхан санаа сэтгэлтэй, хүнлэг энэрэнгүй чанартай эх оронч шударга иргэн, нийгэм улс төрийн зүтгэлтэн ард түмний хамгийн дотно зөвлөгч хань нөхөр гарамгай хөдөлмөрч хүн байх ёстой.
- Амин хувиа хичээх, мэдэхгүй юмандаа мэдэмхийрэх, чадахгүй юмандаа сачийгаа мэдэхгүй санаархах энэ гурваас л тахал шиг зугтаач яваач! гэж амин зүрхнээсээ гуймаар байна.
уран бүтээлүүд
засварлахШанжмятавын Гаадамба нь Монголын нэрт зохиолч, судлаач, профессор юм. Тэрээр олон чухал бүтээл туурвисан байдаг. Тухайлбал:[1]
1. "Монгол ардын аман зохиолын онол" I, II (1973, 1976)
2. "Монголын уран зохиолын хөгжлийн үечлэлийн асуудалд" (1978)
3. "Монголын орчин үеийн уран зохиолын товч тойм" (1987)
4. "Монголын орчин үеийн утга зохиолын онол, түүхийн асуудалд" (1997)
5. "Монголын соёл иргэншлийн түүх" (2001)
6. "Монголын нүүдлийн соёл иргэншил" (2002)
7. "Их Монголын соёл иргэншил" (2007)
8. "Монголын үндэсний уран зохиолын тойм" (2011)
9. "Монголын үндэсний уран зохиолын тойм" (2021)
Түүнчлэн тэрээр Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин, Ю.Н.Рерих зэрэг алдартнуудын намтар, бүтээлийн судалгаа хийж, олон ном, өгүүлэл бичсэн байдаг.
Ш.Гаадамба нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэгч, доктор, профессор цолтой. Түүний бүтээлүүд монголын уран зохиол, соёл иргэншлийг судлах, хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.
- ↑ "Эгүнэ Чат | Egune AI". chat.egune.com. Татаж авсан: 2024-11-06.