Ленинград муж (Орос: Ленинградская область) нь Оросын Холбооны Улсын Баруун Хойд Холбооны тойрогт харьяалагдах муж юм. Мужийн төв нь Санкт-Петербург боловч засаг захиргааны хувьд Санкт-Петербург нь Холбооны хотын статустай, мужаасаа тусдаа болно. Мужийн нэр нь тус улсын хувьсгалч Владимир Лениний нэрээс улбаатай. Тус мужийн баруун хэсэг нь Ингерманланд буюу Ингриа гэж нэрлэгддэг байв.

Ленинград муж
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
1,813,816
Цагийн бүсUTC+3 ([4])
OKTMO ID41000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Газар зүй засварлах

Баруун талаараа Финийн булангаар хүрээлэгдэж, Балтын тэнгист гарна. Мөн Финланд, Эстони улсуудтай хиллэнэ. ОХУ дотроо өмнө талаараа Новгород муж, Псков муж, зүүн талаараа Вологда муж, хойд талаараа Бүгд Найрамдах Карель Улстай хил залгана.

Тус мужийн нутагт 1,800 гаруй нуур байдаг. Карельтай залгаа хил нь Европын хамгийн том нуур болох Ладога нуур юм. Мөн Нева мөрөн, Волхов голууд Ленинград мужийн нутгаар урсана. Нийт газар нутгийн 55.5% нь ой хөвч болно.

  • 1 сарын дундаж температур -9 хэмээс -11 хэм
  • 7 сарын дундаж температур +16 хэмээс +17 хэм

Түүх засварлах

5-р зууны үеэс одоогийн Ленинград мужийн нутагт Угро-Фин угсааны үндэстнүүд оршин сууж байв. 8-р зуунд славууд суурьшжээ.

750-аад оны үед Оросын баруун хойд хэсэг дэх хамгийн эртний оросуудын суурин Ладога (18-р зуунаас хойш Старая Ладога буюу Хуучин Ладога) бий болжээ. 9-10-р зууны орчмоос Ладога нь эртний Оросын улс төр, эдийн засгийн төвүүдийн нэг болсон байна.

12-р зуунд Новгород хот улс төрийн хувьд бие даасан байдалтай болоход Финляндын булангийн орчмын нутаг дэвсгэр Новгородын Вант Улсын мэдэлд оров. 13-14-р зуунд тэрхүү нутагт эрх мэдэл олж авахын тулд Ливони, Швед улсууд өрсөлдөж байв. Тэр үед хил хязгаараа хамгаалахын тулд Новгородын вант улс хэд хэдэн цайз барьж байгуулсан байна.

1617 онд Шведэд эзлэгдсэн ч Умардын их дайн (1700 - 1721)-д Орос улс ялж, эргүүлэн авчээ.

1703 онд Их Петр одоогийн Санкт-Петербург хотын нутагт Петропавловск цайзыг барьж эхэлснээс хойш ойр орчим нь түргэн хөгжжээ.

1708 онд Оросын Хаант Улс Губерны зохион байгуулалтад шилжихэд Ингерманланд губерн гэгдэх болж байгаад 1710 онд Санкт-Петербург губернд нэгтгэгджээ.

1812 онд нийслэл нь Москвагаас Санкт-Петербургт шилжиж ирсэн.

1927 онд одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болсон байна.

1929-1939 онд Баруун муж (Орос: Западная область), Калинин муж (одоогийн Калининград мужаас ялгаатай), Вологда муж, Мурманск мужууд шинээр байгуулагдахад Ленинград мужийн нутгаас тасалж өгч байв. Мөн 1931 онд Ленинград хот буюу одоогийн Санкт-Петербург хотыг улсын статустай болгож, тус мужаас салгажээ.

1940 оны Өвлийн дайныг дуусгасан Москвагийн энхийн гэрээ ёсоор Финландаас шилжүүлж авсан газар нутгаас Карелийн зурвас Ленинград мужид нэгтгэгдсэн юм. Тэр нутгийн Угро-фин угсааны оршин суугчид Финлянд руу дүрвэж, оросууд эзэмшсэн байна.

1941 онд эхэлсэн Аугаа их эх орны дайнаар нэг хэсэг Нацист Германд эзлэгдэж, Ленинградын бүслэлт болж байв. Мөн онд Финлянд алдагдсан газар нутгаа эргүүлж авахаар Үргэлжлэл дайныг эхлүүлж, эргүүлж авч чадсан ч буцааж алдсан юм.

Мужийн хилийн зурвас яг одоогийнхоороо тогтсон үе нь 1978 он болно.

1991 онд Ленинград хот нэрээ Санкт-Петербург болгож, хуучин нэрээ сэргээсэн ч Ленинград мужийн нэр тэр хэвээрээ үлджээ.

Цагийн бүс засварлах

 

Ленинград муж нь Москвагийн цагийн бүс буюу UTC+3 бүст хамаарна. Зуны цагийн үедээ UTC+4 болно.

Цахим холбоос засварлах

  Commons: Ленинград муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.