Аугаа их эх орны дайн

1941-1945 оны Зөвлөлт-Германы дайныг "Аугаа их эх орны дайн" гэж Оросын түүхэнд нэрлэдэг. 1980-аад оноос энэ нэр томьёо шүүмжлэлд өртөх болсноос 1991 онд Зөвлөлт задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан 15 улсын 11 нь буюу Азербайжан, Гүрж, Латви, Литва, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз, Эстони улсууд (2014 оны байдлаар) энэ нэр томьёог хэрэглэхээс татгалзах болсон байна.

Туркменистан Аугаа их эх орны дайн нэр томьёог хэрэглэхийг бүрмөсөн хориглож оронд нь "1941-1945 оны Зөвлөлт-Германы дайн" гэж нэрлэх болжээ. Эдгээр улсууд Хаант Оросын цэрэгт эзлэгдэн олон зуун жилийн турш ихээхэн хохирол амсч 1910-аад оны сүүлээс 1940-ээд оны дунд үе хүртэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж байв. Тэд Зөвлөлт Германы дайн нь Оросын үндэстний цөөнхүүдэд хамааралгүй харин Зөвлөлт өөрөө олон үндэстнийг цэргийн хүчээр дарангуйлан захирсан улс байсан гэж үздэг байна. Зөвлөлт Германы эсрэг байлдаж байсан ч сүүлдээ өөрөө Зүүн Европын орнуудад цэргийн хүчээр нөлөөгөө тогтоосон, Финландыг 1940 онд эзлэх гэж оролдсон зэрэг нь энэ нэрийг хэрэглэх нь зохисгүй гэж үзэхэд хүргэжээ. Гэвч ОХУ-д урьдын адил энэ нэр томьёог хэрэглэсэн хэвээр байна. Барууны судлаачид "Аугаа их эх орны дайн" гэсэн нэрний оронд "Дорнод фронт" гэсэн нэрийг хэрэглэдэг.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Дэлхийн хоёрдугаар дайны дорнод фронт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан