Кемба Уокер
Кемба Уокер | |||||||||||
Kemba Walker | |||||||||||
«Шарлотт Хорнетс» — № 15 | |||||||||||
Холбон тоглогч | |||||||||||
Өндөр: | 185 см | ||||||||||
Жин: | 83 кг | ||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||
Мэндэлсэн: | 1990 оны 5 сарын 8 [1], Нью-Йорк, Бронкс | ||||||||||
Ахлах сургууль: | Райс (Манхэттен, Харлем) | ||||||||||
Драфт: | 9, 2011 | ||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||
| |||||||||||
| |||||||||||
|
Кемба Хадли Уокер (Англи: Kemba Hudley Walker, 1990 оны тавдугаар сарын 8-нд Нью-Йорк мужийн Бронкс хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Шарлотт Хорнетс багийн тоглогч юм.
Үндэсний коллежийн аваргаар 2011 онд Коннектикутийн их сургуульд байхдаа тодорч, тэмцээний шилдэг тоглогчоор нэрлэгдэж байлаа.
Намтар
засварлахТүүнийг Үндэсний коллежийн аварга болсон жил нь улс орон даяар коллежийн шилдэг гарааны тавд нэрлэж алдаршуулсан байна.[2] Энэхүү сайшаал нь өсч яваа залуу тоглогчид онцгой хөшүүрэг болж өгдөг байна.
Уокер НБА-д элсэхээр шийдсэн тул гурван жил гал цогтой тоглосон Коннектикутийн багаа орхихоор болж, Шарлотт Бобкэтс багт драфтын ес дэх сонголтоор элссэн юм.[3] Рүүки тоглогчийг улирлын тоглолтонд оролцож эхлэхтэй зэрэгцэн Бобкэтс багаас арванхоёрдугаар сарын 11-нд гэрээт цалинг нь хангалттай тавьж өгсөнөөс[4] гадна гарааны холбон тоглогчоор (Ди Жей Огастин бэртэлтэй байсан тул) тохоожээ. 2012 оны нэгдүгээр сарын 28-нд Вашингтон Уизардс багийн талбай дээр Уокер 20 оноо, 11 дамжуулалт, 10 бөмбөг авалтаар багийн түүхэнд гурав дахь удаагийн трипл-дабл хийсэн юм.[5]
2013 оны нэгдүгээр сарын 21-нд Уокер замналын дээд оноо болох 35 оноог Хьюстон Рокетсийн эсрэг авсан.[6] 2012-2013 оны улиралд багийн анд Майкл Кидд-Гилкристийн хамтаар холимог шинэ оддын тоглолтонд хоёр дахь удаагаа (өмнөх жилд) оролцож, 8 оноо авч байв.
Кемба улирлын турш 17.7 оноо, 5.7 дамжуулалт, 3.5 бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт дунджилжээ.
Эшлэл
засварлах- ↑ "Kemba Walker". Татаж авсан: 2009-06-21.
- ↑ "Walker named All-American". The Day. 2011-03-14. Эх хувилбараас архивласан: 2012-03-23. Татаж авсан: 2011-03-22.
- ↑ "Sources: Kemba Walker going pro". ESPN.com. April 12, 2011. Татаж авсан: April 12, 2011.
- ↑ "Charlotte Bobcats Sign Guard Kemba Walker". NBA.com. 2011-12-11. Татаж авсан: 2011-12-12.
- ↑ "JaVale McGee scores 22, adds 10 boards to guide Wizards past Bobcats again". ESPN.com. 2012-01-28. Татаж авсан: 2012-01-29.
- ↑ Kemba Walker Career Stats
Холбоос
засварлах- НБА (англ.)
- basketball-reference.com (англ.)