Кевин-Принс Боатенг

Ганын хөлбөмбөгчин

Кевин-Принс Боатенг (герм. Kevin-Prince Boateng, 1987 оны гуравдугаар сарын 6-нд Баруун Германд төрсөн) — Гана болон Германы давхар иргэншилтэй мэргэжлийн хөлбөмбөгчин юм. Германы Шальке 04 болон Ганын шигшээд харъяалагддаг.

Кевин-Принс Боатенг
Prince Boateng.jpg
Боатенг 2011 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрКевин-Принс Боатенг
Төрсөн огноо1987 оны 3 сарын 6 (1987-03-06) (33 настай)
Төрсөн газарБаруун Берлин
Өндөр1.86 м
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багШальке 04
Дугаар9
Өсвөрийн баг
1994Райниккендорфер Фюксе
1994–2005Херта
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2004–2007Херта II29(5)
2005–2007Херта42(4)
2007–2009Тоттенхэм14(0)
2009Боруссиа
(зээл)
10(0)
2009–2010Портсмут22(3)
2010–2013Милан74(10)
2013–Шальке 0428(6)
Шигшээ баг
2001–2002Герман (15-)4(1)
2002–2003Герман (16-)10(3)
2003–2004Герман (17-)10(1)
2004–2005Герман (19-)9(4)
2005–2006Герман (20-)2(0)
2006–2009Герман (21-)6(0)
2010–Гана15(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 23

ЗамналЗасварлах

Боатенг 13 жил Германд тоглосоны дүнд английн Тоттенхэмд берлиний Хертагаас элсэж байв. Тоттенхэмийн түүнийг элсүүлсэн дүн 4.7 сая фунт. Боруссиа болон Портсмут багуудад тоглоод 2010 оны наймдугаар сарын 18-нд Миланд элсэв.[1][2]

2013 оны наймдугаар сарын 30-нд Шальке 04 багт 12 сая еврогийн 3 жилийн гэрээгээр иржээ.[3] Анхны тоглолтоо Байертай, гоолоо Майнцийн хаалганд хийжээ.

ШигшээЗасварлах

Германы өсвөрийн багуудыг дамжин бэлтгэгдсэн Боатенгийг[4] Грекийн хаалганд алсаас (45 м) гоолдож байсаныг онцлох хэрэгтэй.[5] Насанд хүрэгсдийн шигшээд багтах зорилгоо умарталгүй 2006 оны ДАШТ-д Ганыг төлөөлөх саналаас татгалзав. Харин 2010 онд зөвшөөрчээ.

АмжилтЗасварлах

Тоттенхэм Хотспур
Портсмут
Милан

Гэр бүлЗасварлах

Германы шигшээ болон Бавари Мюнхений хамгаалагч Жером Боатенг эцэг нэгтэй ах дүүс юм.

ЭшлэлЗасварлах

  1. "Boateng ufficialmente all'AC Milan", Genoa CFC.it, 2010-08-18. 2010-08-18-нд авсан. 
  2. "Ecco il Principe", AC Milan.com, 2010-08-18. 2010-08-18-нд авсан. 
  3. Боатенг перейдет в «Шальке» за 12 млн евро
  4. "Greece 0-3 Germany", UEFA, 2005-07-20. 2005-07-20-нд авсан. 
  5. "No.17 Kevin Boateng", Hertha BSC, 2006-07-27. 2006-07-27-нд авсан. 

ХолбоосЗасварлах