Италийн тусгаар тогтнолын гуравдугаар дайн
Огноо | 1866 оны зургаадугаар сарын 20-оос 1866 оны наймдугаар сарын 12 хүртэл |
---|---|
Байрлал | Дээд Итали, Адриатын тэнгис |
Үр дүн | Италийн дипломат ялалт |
Үр дагавар | Австри Венетог алдсан[1] |
Энхтайвны гэрээ | Венийн энхтайван |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
Удирдагч | |
II Виктор Эмануил |
Австри I Франц Иосиф |
Цэргийн хүч | |
Италичууд: багцаагаар 220.000 | Австричууд: хамгийн багадаа 130.000 Лихтенштайнчууд: 80[2] |
Хохирол | |
1633 алагдсан, 5085 олзлогдсон |
1392 алагдсан, 3173 олзлогдсон |
Италийн Тусгаар Тогтнолын Гуравдугаар Дайн (Итали: Terza Guerra d’Indipendenza Italiana) нь Италийн Хант Улс ба Австрийн Хаант Улсын хооронд өрнөсөн дайн юм. Энэ дайн нь Прусс-Австрийн дайнтай цаг хугацааны хувьд нэг үед болсон ба дайн дууссаны дараа Австрийн бүрэлдэхүүнд байсан Ломбард-Венетогийн Хант Улсыг Францад өгсөн боловч үүний дараа бүх ард түмний санал асуулгаар Францаас Италид шилжүүлсэн байдаг. Энэхүү хүн ам ихтэй, ихэнх нь хөрөнгөтөн Венето мужийг Италид өгсөн нь Италийн нэгдэлд чухал алхам болсон юм.
Зэвсэгт хүчний нөхцөл байдал
засварлахДайн эхлэхэд Италийн зэвсэгт хүчний нэгдэлд саад болж байсан хүчин зүйлүүд нь Сардинийн Хант Улс ба Хоёр Сицилийн Хант Улсын зэвсэгт хүчин байв. Учир нь Италийн Хант Улсыг 1861 онд байгуулахад түүний бүрэлдэхүүнд орсон эдгээр хант улсууд нэгдэхээсээ өмнө хоорондоо дайтаж байсан тул нэгдсэн хант улсад орсноор, аль нь алинаасаа тушаал авч, гүйцэтгэх дэг журам тодорхой биш байв.[3] Үүн дээр Италийн Хант Улс үүссэн даруй Сицилийн дээрэмчдийн үйл ажиллагаа цэцэглэсэн бас нэг зовлон байв. Эдгээр дээрэмчдээс илүү хүчтэй бас нэгэн тэмцэл байсан нь 1861 онд нэгдсэн ханы тэнгисийн зэвсэгт хүчний цэргүүдийн (Regia Marina) асуудал байлаа.
Дайны явц
засварлах1866 оны дөрөвдүгээр сарын 8-нд Италийн засгийн газрыг төлөөлөн генерал Ла Мармора Берлинд ирэн, тухайн үед Пруссийн ерөнхий сайд байсан Отто фон Бисмарк нар зэвсэгт хүчний холбоотон болох гэрээнд гарын үсгээ зурцгаав. Францаар зуучлуулан, Венийн тэргүүлэгчидтэй төвийг сахих хэлэлцээр хийх гэсэн ч олигтой ахиц гарахгүй байсан тул Итали, Прусс хоёр Австрид дайн зарлав. Пруссийн хувьд ч тэр Италийн хувьд ч тэр үндэстнээрээ нэгдсэн улс болох гэсэн замд нь Австри л тээг болж байна гэж үзжээ.
Итали гурван замаар Австри луу давшив. Ломбард мужаас Австрийн бэхлэлтийн дөрвөн булан болох Мантуа-Пескиера дел Гарда-Верона-Леньяго руу; Эмилиа-Романьягаас Венето руу; Альпийн нурууны Тренто хот орчмоор давшлаа. Гэвч дайн эхэлснээс хойш Итали хоёр ч томоохон тулалдаанд ялагдал хүлээсэн ба ганцхан Бецеккагийн дэргэдэх тулалдаанд л ялалт байгуулав.
Көниггрецийн дэргэдэх тулалдаанаар Прусс ялалт байгуулсан тул Австри аргагүйн эрхэнд бууж өгөв. 1866 оны наймдугаар сарын 12-нд Фриулийн Кормонст Австри ба Италийн хооронд дайныг зогсоох хэлэлцээр хийн гарын үсгээ зурцгаажээ.
Зургийн цомог
засварлах-
Андреа Аппиани: Италийн нэгдлийн төлөө зовнисон нь
-
Лиссагийн тэнгисийн тулалдаан
-
Бецеккагийн дэргэдэх тулалдаан
Ном зүй
засварлах- Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492-2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.
- Konrad Sturmhoefel: Illustrierte Geschichte der neuesten Zeit. Band IX und X. Otto-Spamer-Verlag, Leipzig 1897.
Эх сурвалж
засварлах- ↑ Berthold Seewald: Der letzte große Triumph Österreichs über Italien, 25. Mai 2020. Abgerufen am 13. Juni 2020. Auf welt.de
- ↑ lie:zeit-Redaktion (2016-05-11). "Sonderausstellung: «1866: Liechtenstein im Krieg – Vor 150 Jahren»". lie:zeit. Татаж авсан: 2017-02-25.
- ↑ La III guerra d’indipendenza (Memento 15. Наймдугаар сар 2014 цахим архивт) (ital.)