Хоёр Сицилийн Хант Улс

Өнөөгийн хил хязгаараарх Итали оронд олон жижиг тусгаар улс байсан билээ. 1861 онд нэгдсэн Италийн Хант Улс үүсэхийн даваан дээр тэдгээр улсаас хамгийн том нутагтай нь Хоёр Сицилийн Хант Улс (Итали: Regno delle Due Sicilie; сиц. Regnu dî Dui Sicili;[1] Англи: Kingdom of the Two Sicilies; Орос: Королевство Обеих Сицилий) байжээ.

Хоёр Сицил улсын газар нутаг (ногоон)
Хоёр Сицили Улсын төрийн сүлд

Энэ улсын нэрийг монголоор Хоёр Сицили, Хос Сицили гэж товчилно. Хос Сицили улс 1816-1861 оны хооронд 45 жил тогтнохдоо Итали орны өмнөд хагасыг эзлэн байв.

1759-өөс 1788 оны хоорондох Испанийн ван III Карлос нь Испанийн ван болохоосоо өмнө 1731 онд Пармын бэйс (Duke of Parma) болсныхоо дараа 1734 онд Неаполь, Сицилийн хоёр вант улсыг байлдан эзлэж Неаполийн VII Карлос, Сицилийн V Карлос хэмээн өргөмжлөгдөж эзэн мэдэх болжээ. 1759 онд тэрээр Испанийн ван болж дэвшсэний дараа түүний 3-р хөвүүн 1825 он хүртэл Неаполь, Сицилийн вангийн титмийг залгасан юм. Тэрхүү I Фердинанд хан тавиад жил хоёр газрын хан байсны дараа 1816 онд хоёр улсыг нэгтгэж энэхүү Хоёр Сицилийн Хант Улс гэж түүхэнд тэмдэглэгдэх улсыг үүсгэсэн юм. I Фердинандаас хойш түүний удмын 3 ван үе залган төр бариад 1860 онд Сардинийн Хант Улсын түлхэлтээр бүрэн эрхээ алдаж Хоёр Сицилийн газар нутаг шинээр байгуулагдсан нэгдмэл Италийн Хант Улсын бүрэлдэхүүнд оржээ.

Төр барьсан дөрвөн ван

засварлах
 
 
I Фердинанд
1816–1825

 
 
I Франциск
1825–1830


 
 
II Фердинанд
1830–1859


 
 
II Франциск
1859–1861


Цахим холбоос

засварлах
  Commons: Хоёр Сицилийн Хант Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос

засварлах
  1. Swinburne, Henry. Travels in the Two Sicilies (1790). British Library. In this book the term is a geographical expression, before the territory wa in a single state.