Зүүнгарын геноцид
Зүүнгарын геноцид ( Chinese 準噶爾滅族 ) нь Манж Чин гүрний Зүүнгарын ард түмнийг үй олноор нь устгасан явдал юм. Манжийн "Тэнгэр тэтгэгч" [1] Чяньлун хаан 1755 онд Зүүнгарын удирдагч Амарсанаа нь Манж Чин улсын эсрэг бослого гаргасны улмаас Зүүнгарын хаант улсыг эзлэн авсны дараагаар геноцид хийхийг тушаажээ гэхдээ эхлээд Амарсанаагийн тусламжтайгаар Зүүнгарыг эзэлсэн бөгөөд дараа нь Амарсанаад хандсан хандлага, хэргэм зэргээс болоод Манж Чин улсын эсрэг бослого гаргасан. Уг геноцид нь Зүүнгарын дарангуйллын эсрэг боссон түрэг иргэдийн (одоо уйгур гэгддэг) дэмжлэгтэйгээр Манж Чин улсын цэргийн жанжид үйлдсэн юм.
Зүүнгарын хаант улс нь 17-р зууны эхэн үед үүссэн буддын шашинт Ойрд Монгол овог аймгуудын нэгдэл бөгөөд Ази дахь нүүдэлчдийн сүүлчийн эзэнт гүрэн байв. Зүүнгарын хүн амын 80 орчим хувь нь буюу 500-800 мянган хүн 1755-1757 онуудад Манж Чин улсын байлдан дагуулалтын үеэр дайн тулаан, тахал өвчний улмаас амиа алдсан гэж зарим судлаачид үздэг. [2] [3] Зүүнгарын уугуул хүн амын ихэнхийг устгасны дараа Манж Чин улсын засгийн газар Зүүнгарын нутагт хань, хүй, уйгур, шибэ үндэстнийг Манжийн хошуудтай хамт уг нутаг дэвсгэрт нүүлгэн шилжүүлж суурьшуулжээ.
Манж Чин улс Зүүнгарыг байлдан дагуулсан нь
засварлахЭхлэл
засварлахМанж Чин улс Зүүнгарын эсрэг дайн(Зүүнгар-Чингийн дайн)-д мордов. Зүүнгарууд Хятадын цагаан хэрмийн баруун захаас одоогийн Казахстаны зүүн хэсэг, одоогийн Киргизийн хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх нутаг дэвсгэрт (ихэнх нь одоогийн Шинжаанд оршдог) амьдарч байжээ. Тэд 17-р зууны эхэн үеэс 18-р зууны дунд үе хүртэл Хятадад заналхийлсэн сүүлчийн нүүдэлчдийн эзэнт гүрэн байв. Энэ хугацаанд Зүүнгар нь дарьт зэвсгийг үйлдвэрлэх үйл явцыг боловсронгуй болгосноос хойш Төв Евразид “Цэрэг армийн хувьсгал”-ыг орон нутагтаа анхлан эхлүүлсэн юм. Тэд газар тариалан, мал аж ахуйн хосолсон эдийн засгийг бий болгож, уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлсэн. Түүнчлэн Зүүнгар улс даяар ойрад хэлний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд эзэнт гүрний хэмжээнд хууль, бодлогыг хэрэгжүүлж чадсан. [4]
1680-аад оноос хэд хэдэн амжилтгүй цэргийн мөргөлдөөний дараа зүүнгарууд 1750-иад оны сүүлээр Манж Чин гүрэнд(1644-1911) дагаар орсон. Судлаач Кларк хэлэхдээ 1757-58 оны Манж Чин улсын аян дайн "зөвхөн Зүүнгар улсыг төдийгүй хүм амыг нь бүрэн устгасан" гэж үзжээ. [5] Тэнгэр тэтгэгч хаан 1755 онд Манж Чин улсын хүчийг удирдан Зүүнгарыг ялсны дараа Зүүнгарын хаант улсыг дөрвөн ханаар удирдуулсан дөрвөн овог аймагт хуваахаар төлөвлөж байсан бол Хойт овгийг Амарсанаагаар удирдуулан хан болгохоор төлөвлөж байжээ. Амарсанаа нэгдсэн Зүүнгар үндэстний удирдагч болохыг хүссэн тул Чин улсын бодлогыг үгүйсгэн бослого гаргажээ. Дараа нь уурссан Цяньлун хаан зүүнгар үндэстэн, зүүнгар гэсэн нэрийг бүхэлд нь устгах зарлиг гаргажээ. Монгол хошууд болон манжууд Зүүнгарын эмэгтэйчүүд, хүүхдүүдийг боол болгон авах. Үлдсэн Зүүнгаруудыг алах ёстой байв. [6]
Гадаад Монгол дэх халхын хунтайж Чингүнжав 1755 онд Чин улсын эсрэг бослого гаргахаар Амарсанаатай хуйвалдав. Чингүнжав 1756 онд Гадаад Монголд Чин улсын эсрэг бослогоо эхлүүлсэн боловч 1757 онд бослого дарагдсан. Бослогыг дарсны дараа Чингүнжав гэр бүлийнхээ хамтаар цаазлуулжээ. Уг явдлын дараа Тэнгэр тэтгэгч хаан Манжийн найман хошууг Зүүнгарыг байлдан дагуулахыг зарлиг болгов. [7]
Устгах бодлого
засварлахПетр С.Пердуэгийн орчуулснаар Тэнгэр тэтгэгч эзэн хаан дараах зарлигуудыг гаргажээ: [8]
"Show no mercy at all to these rebels. Only the old and weak should be saved. Our previous military campaigns were too lenient. If we act as before, our troops will withdraw, and further trouble will occur.
If a rebel is captured and his followers wish to surrender, he must personally come to the garrison, prostrate himself before the commander, and request surrender. If he only sends someone to request submission, it is undoubtedly a trick. Tell Tsengünjav to massacre these crafty Zunghars. Do not believe what they say."
1755-1758 оны хооронд дайн болон өвчний улмаас 600,000 хүн амынх нь 70-80 хувь нь Зүүнгарын хоморголон устгалын улмаас үхсэн гэж Майкл Кларк тодорхойлсон байдаг [9] [10] . [11] [12] [2] Чин улсын эрдэмтэн Вэй Юань (1794-1857)-ийн мэдээлснээр Манж Чин гүрний байлдан дагуулахаас өмнөх Зүүнгарын хүн ам 200,000 өрхтэй 600,000 хүнтэй байжээ. Вэй Юань бичихдээ Зүүнгарын өрхийн 40 орчим хувь нь цэцэг өвчинд өртөж, 20 хувь нь Орос, казах овог аймгууд руу дүрвэж, 30 хувь нь манжийн хошуудын гарт алагдсан гэж бичжээ. Хэдэн мянган ли газар бууж өгсөн хүмүүсийн хэдхэн гэрээс өөр гэр байсангүй. [12] Зүүнгарын бүх эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг Манжийн цэрэг устгасан гэж Оросын мэдээллүүд бичжээ. [13] Зүүнгарын хүн ам хэдэн үеэрээ өсөхгүй гэжээ. [14]
Зүүнгаруудыг устгасан нь Тэнгэр тэтгэч эзэн хааны хоёр жил үргэлжилсэн "үндэстний хоморголон устгах ажиллагаа" гэж тодорхойлсон устгалын бодлоготой холбоотой гэж үздэг. [15] Тэрээр Зүүнгарын хүн амын дийлэнх хэсгийг алж, үлдсэн хэсгийг нь боолчлох юм уу цөлж, улмаар Зүүнгарыг тэрч чигт нь устгасан. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн нэвтэрхий толь бичигт Тэнгэр тэтгэгч эзэн хааны Зүүнгарын эсрэг үйлдлийг геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай НҮБ-ын конвенцид зааснаар геноцид гэж ангилсан байдаг. [16] Эзэн хаан өөрийн устгах тушаал болон Күнзийн шашны энх тайвны зарчмуудыг баримтлах хоёрын хооронд зөрчилдөөн байгааг олж хараагүй. Тэрээр Зүүнгаруудыг зэрлэг, хүн чанаргүй хэмээн дүрслэн өөрийн байр суурийг хамгаалж байв . Тэнгэр тэтгэгч эзэн хаан “Зэрлэгүүдийг арилган зайлуулах нь дотоодод тогтвортой байдлыг бий болгох арга зам”, зүүнгарууд “соёл иргэншлээс нүүр буруулсан”, “эзэн хааныг тэнгэр дэмжсэн” хэмээн тунхаглаж устгасан. [17]
Манжий хааны зяо (устгах) гэдэг нэр томьёог хэд хэдэн удаа давтан хэлсэн тушаалыг нь түүний командлагчид биелүүлэх дургүй байв. Хадаха, Агуй дарга нар Зүүнгарын нутгийг эзэлсэн ч ард иргэдийг нь зугтаалгасан учир шийтгэгджээ. Жаохуй, Шүхэдэ генерал нар босогчдыг устгахад хангалттай идэвх зүтгэл гаргаагүй тул мөн шийтгэгдсэн. Танкэлү зэрэг бусад хүмүүсийг хядлагад оролцсоныхоо төлөө шагнажээ. [8] [18] Цяньлун Халх Монголчуудад “Залуус болон тэнхээтэйг нь аваад хяд” гэж илэн далангүй тушаажээ. Ахмад настан, хүүхдүүд, эмэгтэйчүүдийг хэлтрүүлсэн боловч өмнөх нэр, цол хэргэмээ хадгалж чадсангүй. [19] Үнэнч Халхчууд Зүүнгарын хойт овгийн эмэгтэйчүүдийг Цэвдэнжаваас боол болгон хүлээн авч, өлсгөлөнд нэрвэгдсэн Зүүнгаруудыг хоолгүй болгох зарлиг буулгажээ. Манжийн хошууд, үнэнч монголчууд Зүүнгарын эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшчүүлийг боол болгон хүлээн авч, тэдний Зүүнгар гэсэн шинж чанар нь арчигджээ. [8] [20] Сүүлийн үеийн судалгаандаа геноцидын асуудалд анхаарлаа хандуулж буй түүхч Марк Левене Зүүнгаруудыг устгасан нь "XVIII зууны хамгийн том геноцид байсан гэж хэлж болно."
Хожа Эмин Манж Чинтэй холбоотон
засварлахЗүүнгарууд Алтишахрыг байлдан дагуулж байх үед Афаки Хожагийн урилгаар Уйгурыг байлдан дагуулж, эрхшээлдээ оруулсан. Зүүнгарууд уйгуруудад маш их татвар ногдуулж, Уйгурууд татвар хураагчдад эмэгтэйчүүд, идээ ундаанаасаа өгдөг байв. Татварын хэмжээ хангалтгүй гээд Уйгур эмэгтэйчүүдийг татвар хураагчид бүлэглэн хүчирхийлсэн гэх хэрэг дэгдэв. [21]
Турфан, Хами баянбүрдээс гарсан Зүүнгарыг эсэргүүцсэн Уйгурын босогчид Манж Чин улсын эрхшээлд орон, Зүүнгарын ноёрхлыг түлхэн унагахад Чин улсаас тусламж хүсэв. Эмин Хожа 額敏和卓 зэрэг уйгурын удирдагчид Манж Чин улсын язгууртнууд дотроос цол хэргэм олгож байсан бөгөөд эдгээр уйгурууд Зүүнгарыг эсэргүүцэх аян дайнд Манж Чин улсын цэргийн хүчийг зузаатгахад тусалсан. [22] [23] [24] Чин улс Зүүнгарын эсрэг аян дайндаа Хожа Эминыг ашиглан, Таримын сав газрын лалын шашинтнуудтай зуучлагч болгон ашиглаж, Манж Чин улс зөвхөн ойрдуудыг (зүүнгаруудыг) алахыг санаархаж, лалын шашинтнуудыг амьд үлдээх гэж байгааг мэдээлэв. Зүүнгаруудыг өөрсдөө устгаж, Чин улсын талд орохыг тэдэнд итгүүлэхийн тулд Зүүнгарын хан Цэвээн Равданд лалын шашинтнууд дургүйцэж байсныг тэмдэглэв. [25]
Хүн ам зүйн өөрчлөлт
засварлахЗүүнгарын эсрэг Чин улсыг хэлмэгдүүлснээр Шинжааны умард нутгийг хүн амгүй болгосон. Чин улс Зүүнгарт олон сая хан үндэстэн, хуй, төв азийн уйгур хүмүүс, Манжийн хошуудыг суурьшуулах ажлыг ивээн тэтгэж байв. [12] Профессор Стэнли В.Тоопс хэлэхдээ, өнөөгийн хүн ам зүйн байдал Шинжаан дахь Чин улсын эхэн үеийнхтэй төстэй байна. Шинжааны умард хэсэгт Чин улс Зүүнгарын ойрад монголчуудыг устгасны дараа хань, хүй, уйгур, шибэ, казах колоничлогчдыг авчирсан. Эдгээр хүн ам зүйн өөрчлөлтийн үр дүнд Чин улсын үеийн Шинжаанд 62 хувь нь өмнөд хэсэгт төвлөрсөн уйгурууд, 30 хувь нь умард нутагт хань болон хүй, 8 хувь нь бусад олон үндэстний цөөнхөөс бүрдэж байв. [26] [27]
Шинжаан нь нэгдмэл, тодорхойлогдсон газарзүйн өвөрмөц байдлын хувьд Чин улс бий болгож, хөгжүүлсэн. [28] Хойд Шинжяны хүн ам цөөрсөн нь Чин улс хойд зүгт манж, сибо (шибэ), даур, солон, хан хятад, хуй лалын шашинтнууд, лалын таранчи нарыг суурьшуулахад хүргэсэн бөгөөд хамгийн олон суурьшсан нь бол хан хятад, хуй цагаачид байв. [29] Зүүнгарт Чин улс Өрөмчи, Инин зэрэг шинэ хотуудыг байгуулжээ. [30] 1820-иод онд Чин улс Жахангир Хожааг бут ниргэсний дараа Таримын сав газраас 12 мянган уйгур таранчи гэр бүлийг Хятад улс Зүүнгар руу цөлж, колоничлох, дахин суурьшуулахаар болжээ. [31] Зүүнгарууд нутаглаж байсан Зүүнгарын сав газарт өдгөө казахууд нутаглаж байна. [32]
Буддын шашинт Өөлдүүдийг Манж Чин улс бут ниргэснээр өмнөд Шинжаанд лалын шашин дэлгэрч, лалын шашинт бекүүд хүчирхэгжиж, лалын шашинт таранчи нар Шинжааны умард нутаг руу нүүж ирсэн талаар Хенри Шварц хэлэхдээ "Чин улсын ялалт нь тодорхой утгаараа Исламын ялалт юм." [33] Буддын шашинт Зүүнгарыг ялагдсаны дараа энэ бүс нутагт Исламын шашин давамгайлахад хүргэсэн нь Манж Чин улсын засаглал байв. Чин улс лалын шашинт соёл, өвөрмөц байдлыг хүлцэн тэвчиж, бүр сурталчилж байв. [34] Чин улс Зүүнгарыг байлдан дагуулсны дараа 1760-1820 он хүртэл 1 сая му (17,000 акр) газар нутгийг хан хятадын газар тариаланчдын шинэ колоничлолоор тал хээрийн бэлчээрээс тариалангийн газар болгон хувиргаснаар Шинжаан гэж нэрлэжээ. [35]
Зарим нь Шинжаан дахь орчин үеийн нөхцөл байдлын үүднээс суурин газар, фермүүдийг бий болгох зэрэг нь Манж Чин улсын үйл ажиллагааг уйгурын эсрэг хуйвалдаан болгон харуулахыг оролдсон ч профессор Жеймс А.Милвард онцлон тэмдэглэхдээ Чин улсын газар тариалангийн шугамаар хийсэн колончлол нь уйгурууд болон тэдний газар нутагтай ямар ч холбоогүй гэжээ. Манж Чин гүрэн үнэн хэрэгтээ уйгур хүн ам суурьшсан Таримын сав газрын баян бүрдүүдэд хан үндэстэн хятадуудыг суурьшуулахыг хориглож, харин хан үндэстнийг уйгур биш хүн амтай Зүүнгарын нутаг болон шинэ Өрөмч хотод суурьшуулахыг зааж өгсөн. 1760-1830 он хүртэл 155 мянган хань үндэстэн суурьшсан газрын фермүүд бүгд Зүүнгар, Өрөмчид байсан бөгөөд тэнд багахан хэмжээний уйгурууд амьдардаг байв. [36]
Зүүнгарын аян дайныг Чин улсын өнцгөөс харах
засварлахТэнгэр тэтгэгч эзэн хаан Зүүнгарыг Чин улсын байлдан дагуулах үйл явцыг тэмдэглэж, Шинжаанд шинэ газар нутгийг "Хятад"-д нэгтгэж, Хятад улсыг олон үндэстний улс гэж тодорхойлж, Хятад улс зөвхөн хан нутгийг хэлдэг гэсэн санааг үгүйсгэв. Манж Чин улсын хэлснээр, хан үндэстэн болон хан биш үндэстнүүд хоёулаа Зүүнгараас эзлэн авсан "Шинжаан"-ы шинэ нутаг дэвсгэрийг багтаасан "Хятад"-ын нэг хэсэг байв. [37] Манж Чин улс 1759 онд Зүүнгарыг эзлэн авсны дараа өмнө нь Зүүнгарын мэдэлд байсан газар нутаг эдүгээ "Хятад" (Дулимбай гүрэн)-д ууссан гэж манж хэлний дурсгалд бичжээ. [38] [39] [40] Чин улс өөрсдийн үзэл суртлын талаар "гадна" хан хятад биш хүмүүс(Өвөр Монгол, Зүүн Монгол, Ойрад Монгол, Төвд гэх мэт) болон "дотоод" хан хятадтай хамт "нэг гэр бүл" болгон нэгтгэж байна гэж тайлбарлав. Чин улсын олон янзын харьяат хүмүүс бүгд нэг гэр бүлийн нэг хэсэг болохыг харуулсан "Жун Вай И Жиа" 中外一家 буюу "Нэй Вай И Жиа" 內外一家 ("дотоод ба гадна тал нэг гэр бүл") гэсэн хэллэгийг ашигласан.[41] Шинжааны хүмүүсийг Чин улсын үед харийн хүн (И, 夷) гэж нэрлэхийг хориглодог байв. [42] Торгутын удирдагч Аюука хаантай уулзсан тухай Манжийн түшмэл Тулисэн манж хэлээр бичсэн тэмдэглэлд торгутууд нь оросуудаас ялгаатай боловч "Дундад улсын ард түмэн" (дулимба-и гурун 中國, Жунгуо)-тэй төстэй гэж бичсэн байдаг. "Дундад улсын ард түмэн" гэдэг нь манжийг хэлж байсан байв. [43]
Тэнгэр тэтгэгч эзэн хаан зөвхөн хан үндэстэн Хятадын харьяанд байж, зөвхөн хан үндэстний газар нутгийг Хятадын нэг хэсэг гэж үзэж болно гэсэн өмнөх санааг үгүйсгэж, харин Хятадыг олон үндэстний гэж дахин тодорхойлсон. 1755 онд тэрээр "Хятадын тухай (Жунши) үзэл баримтлал байдаг бөгөөд үүний дагуу хан биш үндэстэн Хятадын харьяат болж, тэдний газар нутгийг Хятадын нутаг дэвсгэрт нэгтгэж болохгүй гэсэн үзэл байдаг. Энэ нь манай гүрний Хятадын талаарх ойлголтыг илэрхийлэхгүй, харин өмнөх Хан, Тан, Сүн, Мин гүрнийх юм." [44] Манжын Тэнгэр тэтгэгч эзэн хаан Шинжаан бол Хятадын нэг хэсэг биш, түүнийг эзлэх ёсгүй гэсэн хань түшмэдийн үзэл бодлыг няцааж, Хятад улс олон үндэстэн, зөвхөн хань улсыг дурдаагүй гэсэн үзлийг дэвшүүлэв. [45] Шинжаан руу хань нүүдэл хийхийг Манжийн хаан зөвшөөрч, хотуудын монгол нэрийг солихын тулд хятад нэр өгч, тухайн бүс нутагт төрийн албаны шалгалтыг тогтоожээ. Тэрээр хятад маягийн засаг захиргааны тогтолцооны хошуу, мужуудыг бий болгож, Манж Чин улсын хяналтыг бэхжүүлэхийн тулд хан үндэстэнг Шинжаан руу нүүдэллэхийг дэмжив. [46] Шинжаан дахь лалын шашинтнуудын дунд Күнзийн шашныг сурталчлахын тулд улсын төсвөөс санхүүждэг сургуулиудыг ашиглах саналыг Фүхэн болон түүний Манжийн түшмэдээс бүрдсэн баг, Тэнгэр тэтгэгч эзэн хаан "The Imperial Gazetteer of The West Region of Siyu Tuzhi"-д бичжээ. [47] 1760 онд Манжийн эзэн хаан Өрөмчийг "Дихуа", Шинжяны бусад хотыг Чанжи, Фэнчин, Фукан, Хуйфу, Суйлай гэх мэт Күнз нэр Шинжааны хотуудад өгчээ. [48]
Тэнгэр тэтгэгч эзэн хаан өөрийн ололт амжилтыг хан, тангудын Төв Азид хийсэн ажиллагаатай харьцуулсан байдаг. [49] Тэнгэр тэтгэгч хаан Шинжааныг байлдан дагуулсан нь хань, тангудын жишээг тунгаан бодож байсантай холбоотой. [50] Шинжаанд зориулсан эзэн хааны Манж Чингийн албан ёсны сонин гаргасан Манж Чин судлаачид тухайн бүс нутгийн Хан, Тан улсын үеийн нэрийг байнга дурьдаж байв. [51] Шинжааны байлдан дагуулагч Чин улсын Жао Хуй нь Тан гүрний жанжин Гао Сяньжи, Хань гүрний жанжин Бан Чао, Ли Гуанли нартай хийсэн амжилтаараа эрэмбэлэгддэг. [52] Шинжааныг захирч буй загвар Хан, Тангийн хоёроос Манж Чин улс өвлөн авсан. Манж Чин улсын тогтолцоо нь Хар Хятан (Баруун Ляо) зэрэг нүүдэлчдийн гүрнүүдийнхтэй өнгөцхөн төстэй байсан ч бодит байдал дээр Манж Чин улсын систем нь газарзүйн хувьд эзлэгдсэн газар нутаг, төвлөрсөн засаг захиргааны тогтолцооны хувьд нүүдэлчдийнхээс ялгаатай, барууны хэв маягтай илүү төстэй байв. (Европ ба Орос засаглал). [53] Манж Чин Шинжааныг байлдан дагуулсан үйл явдлаа тус бүс нутагт Хан, Тангудын ололт амжилтын үргэлжлэл, сэргээн босгох ажил хэмээн албан ёсны бичигт дүрсэлсэн байдаг. [54] Манж Чин улс өөрсдийн байлдан дагуулалтаа зөвтгөж, Хань, Тангудын үеийн хилийг сэргээж байна [55] хэмээн мэдэгдэж, Хан, Тангудын сүр жавхлан, эрх мэдлийг Манж Чинтэй адилтгасан. [56] Манж Чин улсын Шинжааны тухай бичсэн манж, монгол зохиолчид мөн хятад хэлээр хятад үзэл санааны өнцгөөс бичсэн байдаг. [57] Шинжааны тухай Хань, Тангийн эрин үеийн түүхийг өгүүлж, эртний Хятадын газар нутгийн нэрийг дахин ашиглаж тараасан. [58] 18-р зуунд Манж Чингийн үеийн хятадуудад энэ бүс нутгийн тухай бичсэн цорын ганц зүйл нь Хань, Тангийн үеийн Шинжааны бүртгэл байсан бөгөөд бичиг үсэгт тайлагдсан хүмүүс шинэчилсэн бүртгэлээр солих шаардлагатай болсон. [57] [59]
Лавлагаа
засварлахИшлэл
засварлах- ↑ Klimeš, Ondřej (8 January 2015). Struggle by the Pen: The Uyghur Discourse of Nation and National Interest, c.1900-1949. BRILL. pp. 27–. ISBN 978-90-04-28809-6.
- ↑ 2.0 2.1 Clarke 2004.
- ↑ "Archived copy" (PDF). Archived from the original (PDF) on 2008-04-10. Татаж авсан: 2023-02-02.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Haines, Spencer (2017). "The 'Military Revolution' Arrives on the Central Eurasian Steppe: The Unique Case of the Zunghar (1676 - 1745)". Mongolica: An International Journal of Mongolian Studies. 51: 170–185.
- ↑ Clarke 2004, p. 37.
- ↑ Millward 2007, p. 95.
- ↑ L. J. Newby. The Empire And the Khanate: A Political History of Qing Relations With Khoqand C1760-1860. pp. 15–.
- ↑ 8.0 8.1 8.2 Peter C Perdue (30 June 2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press. pp. 283–. ISBN 978-0-674-04202-5.
- ↑ Chu, Wen-Djang. The Moslem Rebellion in Northwest China 1862–1878.
- ↑ Powers & Templeman 2012, p. 537.
- ↑ "Michael Edmund Clarke, In the Eye of Power (doctoral thesis), Brisbane 2004, p37".
{{cite web}}
: Missing or empty|url=
(help) - ↑ 12.0 12.1 12.2 Perdue 2009, p. 285.
- ↑ Peter C Perdue (30 June 2009). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. pp. 284–.
- ↑ Tyler 2004, p. 55.
- ↑ Perdue 2005, pp. 283-285.
- ↑ Shelton 2005, p. 1183.
- ↑ Nan & Mampilly & Bartoli 2011, p. 219.
- ↑ Millward. Eurasian Crossroads: A History of Xinjiang. Columbia University Press. pp. 95–. ISBN 978-0-231-13924-3.
- ↑ Perdue 2005.
- ↑ Crowe 2014, p. 31.
- ↑ History of Civilizations of Central Asia: Development in contrast : from the sixteenth to the mid-nineteenth century.
- ↑ Kim 2008, p. 308[permanent dead link]
- ↑ Kim 2008, p. 134
- ↑ Kim 2008, p. 49
- ↑ Kim 2008, p. 139.
- ↑ ed. Starr 2004, p. 243.
- ↑ Toops, Stanley (May 2004). "Demographics and Development in Xinjiang after 1949".
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help) - ↑ Marks 2011, p. 192.
- ↑ Liu & Faure 1996, p. 72.
- ↑ Millward 1998, p. 102.
- ↑ Tyler 2004, p. 67.
- ↑ Tyler 2004, p. 4.
- ↑ Liu & Faure 1996, p. 72.
- ↑ Liu & Faure 1996, p. 76.
- ↑ Marks 2011, p. 192.
- ↑ Millward 2007, p. 104.
- ↑ Zhao 2006, pp. 11,12.
- ↑ Dunnell 2004, p. 77.
- ↑ Dunnell 2004, p. 83.
- ↑ Elliott 2001, p. 503.
- ↑ Dunnell 2004, pp. 76-77.
- ↑ Millward 1998, p. 4.
- ↑ Perdue 2009, p. 218.
- ↑ Zhao 2006, p. 4.
- ↑ Zhao 2006, pp. 11-12.
- ↑ Zhao 2006, p. 18.
- ↑ Zhao 2006, p. 19.
- ↑ Zhao 2006, p. 25.
- ↑ Millward 1998, p. 25.
- ↑ Millward 1998, p. 245.
- ↑ Millward 1998, pp. 20-1.
- ↑ Millward 2007, p. 356.
- ↑ Millward 2007, pp. 97-8.
- ↑ Liu & Faure 1996, p. 68.
- ↑ Newby 2005, p. 254.
- ↑ Newby 2005, p. 13.
- ↑ 57.0 57.1 Newby 2005, p. 111.
- ↑ Newby 2005, p. 112.
- ↑ Newby 2005, p. 2.
Эх сурвалжууд
засварлах