Засагт хан Содномравдан
Доржпаламын Содномравдан нь (1867-1912) 1898-1912 оны хооронд Халхын Эрдэнэ бишрэлт Засагт хан байсан юм. Тэр Засагт хан Доржпаламын 2-р хүү болж төржээ. Сономравдан бол тухайн үедээ Халх, Өвөрлөгч, Хөх нуурын олон монгол ноёдын дотор нэр хүндтэй хүн байсан юм. 1898 онд Доржпалам хан өөрийн цолыг том хүү Цэрэнгомбожавт бус дүү Содномравданд нь залгамжлуулсан юм. Харин том хүүгээ Арын хийдэд тойн болгожээ.
Угсаа гарал
засварлахТүүний дээд өвөг нь Гэрсэнз жалайр хунтайж нь Даян хааны 2 дахь их хатны бага хүү бөгөөд ах дүү дундаа хамгийн отгон нь байжээ. Жалайр хунтайж 1549 онд нас барсны дараа түүний 7 хүү тус бүрдээ Ар Халхын 7 отгийг хувааж авсан. Үүнээс түүний дээд өвөг Ноёнтой хатанбаатар Бэсүд, Элжигин отгийг өмчилж, нэгэн хошуу болж Халхын баруун гарын бүрэлдэхүүнд багтажээ. 1580-аад оноос Ашихай дархан хунтайжийн ач хүү Лайхур хунтайж Засагт хан аймгийн үндсийг тавьсан. Чин улсад Халхын 3 ханлиг дагаар орсны дараа 1732 оны хэрэг явдлаас хойш Засагт ханы тамга Ашихай дархан хунтайжийн удмаас Ноёнтой хатанбаатарын удмын Гэлэгямпилд шилжсэн. Энэ нь 1924 он хүртэл үргэлжлсэн.
Тусгаар улсын эзэн
засварлахОлноо Өргөгдсөн Монгол Улсын үеийн ихэс дээдсийн давраажилт нь нэг талаас Алтан ураг, нөгөө талаас хутагт, хувилгаадын дүр тодруулалтаас улбаатай. Богд Живзундамба хутагт хааны хишиг тараах анхны “лүндэндээ аливаа цол хэргэм зэргийг хэвээр хэрэгжүүлж нийтээр дагатугай” гэж Чин улсаас олгосон цол хэргэмийг хэрэгжүүлэхээр заасан. Дараа нь 1915 оноос “Монгол улсын хууль зүйлийн бичигт” хэргэм зэрэг залгамжлах хуучин зүйлийн заалтуудыг оруулсан бөгөөд энэ хэргийг Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам Богд хааны зарлигийн дагуу хэрэгжүүлэх болсоныг заасан юм. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны түшмэлийн хэлтэс нь олон ван, тайж, түшмэлийн зэрэг залгамжлах гэрийн үеийн дансыг хянаж байх үүрэгтэй байжээ. Чин улсын үеийн олон Халх, Ойрд, Хөх нуурын Монгол, Өвөрлөгч 49 хошууны Монгол ноёдын дунд нэр нөлөөтэй байсан. Ийм учраас шинэ хаан сонгохдоо эхлээд түүнийг хаан болгохыг хүссэн. Гэвч Содномравдан хан татгалзаж байснаар дараагийн удаад Ханддорж чин ван, Цэрэнчимэд да лам нар Түшээт хан Дашнямыг өргөмжлөх санал гаргасан ч бүтээгүй юм. Эцэстээ Жавзандамбаын 8-р дүрийг хаан болгожээ.
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хан Доржпаламын Содномравдангийн үед Хантайшир уулын чуулганы Эрдэнэ Бишрэлт Засагт Хан аймаг нь 20 ХОШУУ, 3 ОТОГ-той байв.
Халхын Эрдэнэ Бишрэлт Засагт Хан Аймагт Засаг, хошой чин ван Засаг төрийн жүн ван – 1 Засаг, төрийн бэйл – 3 (нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй ) Засаг, хошууны бэйс – 2 (нэг нь үе улиран бэйлийн зэрэгтэй, нэг нь үе улиран жүн вангийн зэрэгтэй Засаг, улсын түшээ гүн – 3 Засаг, улсад туслагч гүн – 6 (хоёр нь үе улиран бэйлийн зэрэг залгамжлана) нэг нь үе улиран улсын түшээ гүнгийн зэрэгтэй, (нэг нь үе улиран бэйсийн зэрэгтэй) Засаг, тэргүүн зэрэг тайж – 4 байв.
ЗАСАГТ ХАН АЙМАГ нь АХАЙ ЗАСГИЙН ХОШУУ МЭРГЭН ЗАСГИЙН ХОШУУ ДАЛАЙ ЗАСГИЙН ХОШУУ ЖАЛХАНЗ ХУТАГТЫН ШАВЬ ЭРДЭНЭ ДҮҮРЭГЧ ЗАСГИЙН ХОШУУ АЧИТ ЗАСГИЙН ХОШУУ ЦОГТОЙ ЗАСГИЙН ХОШУУ ЯЛГУУСАН ХУТАГТЫН ШАВЬ СЭЦЭН ЗАСГИЙН ХОШУУ БААТАР ЗАСГИЙН ХОШУУ ҮЙЗЭН ЗАСГИЙН ХОШУУ ЭРДЭНЭ ЗАСГИЙН ХОШУУ СҮЖИГТ ЗАСГИЙН ХОШУУ ДАРХАН ЗАСГИЙН ХОШУУ ЗАСАГТ ХАН ХОШУУ ДАЙЧИН ЗАСГИЙН ХОШУУ БИГЭР НОМУН ХАНЫ ШАВЬ ИЛДЭН ЗАСГИЙН ХОШУУ ЁСТ ЗАСГИЙН ХОШУУ ИТГЭМЖИТ ЗАСГИЙН ХОШУУ БИШРЭЛТ ЗАСГИЙН ХОШУУ ЖОНОН ЗАСГИЙН ХОШУУНААС БҮРДЭЖ БАЙВ.
Гэнэтийн үхэл
засварлах1912 онд Халхын 4 ханы нэг Содномравдан хан гэнэт нас баржээ. Түүний үхлийн талаар олон яриа байдаг Тэдгээрийг дурдвал:
- Бас нэг ихээхэн сонирхол татах эх сурвалж бол одоо нэгэнт ил болсон Хаант Оросын Эрхүүгийн цэргийн тойргийн Монголын талаар хийж байсан тагнуулын мэдээлэлд: "Монголын Засгийн газарт Хаант Оросын гурван эх сурвалж байгаа. Нэг монгол ноён, хоёр буриад түшмэл, гурав дахь нь Засагт Хааны нэг Хатан. Тэр хатан маш чухал ... гэсэн байдаг. Үүнээс харахад Засагт Хааны Цэсрэн хатан оросуудын гар хөл болж, энэ нь Богдын тагнуулын албад мэдэгдэн, түүнээс шалтгаалан Засагт хан Содномравданг Хаан болох хуйвалдаан хийж байна гэж хардагдан сэрдэгдэх үндсийг тавьж, Богдод хорлогдох шалтгаан болсон байж болох юм. Засагт хан, Богдод хорлогдсноос хойш Засагт ханыхан Богдын төрд сүжиг буурч, Засагт ханы Үйзэн Засгийн Дагвын Бат-Очир гүн оройлон эсэргүүцэн татгалзаж, харин Засагт ханы Дархан вангаас бусад нь нэг их идэвхийлээгүй байдаг.
- Түүнийг хэрхэн таалал төгссөн тухай нэгэн сонирхолтой дуртатгал болох, Гандантэгчилэн хийдийн хамба лам, Эрдэнэпил агсны дурдснаар "...1912 ОНЫ хавар Засагт хан таалал төгсөв. НЭГ ӨДӨР ДАШЧОЙМБОЛ ДАЦАНД ХУРАЛ ХУРЖ БАЙСАН БҮХ ЛАМ НАРЫГ ЗАСАГТ ХАНЫ БИЕ МУУДСАН ТУЛ АВААЧИЖ НОМ УНШУУЛСАН ЮМ. МАРГААШ ӨГЛӨӨ НЬ ЗАСАГТ ХАНЫ ХАРЪЯАТ НЭГЭН ЛАМААС МИНИЙ АСУУХАД МАНАЙ ХАН ТЭНГЭР БОЛОВ. БОГДЫН ОРДОНД БАРААЛХАЖ ОЧООД, ТЭНД ХОР ЗООГЛОСОН ЮМ ГЭНЭ. ТЭГЭЭД ҮНЭЭНИЙ СҮҮ УУГААД ТУС БОЛСОНГҮЙ НАС ЭЦЭСЛЭЛЭЭ" гэжээ.
Содномравдан ханг албан ёсоор улсын хаан болох эрхтэй учраас БОГД ЖИБЗУНДАМБААС хорлосон байх магадлалтай гэж үздэг.
Засагт хан Доржпаламын Содномравдангийн орыг түүний хүү Агваанцэрэн 1912-1915 залгасан боловч удаагүй хорлогджээ. Хамгийн сүүлчийн Эрдэнэ бишрэлт Засагт хан нь Доржпаламын ахмад хөвгүүн тойн Цэрэнгомбожав (1912-1923) залгамжилжээ.
1938-онд Өвөр Монголын нутагт Засагт ханы угсаа залгамжлах эрхтэй хан хүү Бат гэгч хүн өөрийн шадар туслах Лодой гэдэг ламтай хамт дүрвэж очсон байсан гэх мэдээллийг Дани улсын жуулчин Хазбанди гэгч тэмдэглэн үлдээжээ. Энэ Лодой гэх ламын зурсан зураг Данийн үндэсний Музейд тавигдсан байдаг аж. Лодой ламын дуулсан Алтан богд гэгч бэсрэг уртын дууны бичлэг ч бас байна билээ. Угсаа залгамжлах эрхтэй тэр Бат гэгч хүн нь Содномравдангийн ойр төрлийн хүн гэдэг нь ойлгомжтой.
Баруун аймгуудын бослого толгойлсон гээд бариа тавианы үеэр түшээ гүн язгууртан том, агарамба хамба лам дунд хөвгүүдээ цаазлуулсан. Дагвын Бат-Очир гүн хөвгүүдээ Улиастайд баригдаж очсноос хойш араас нь очиж, ухаан самуурсан байдалтай удаан хугацаагаар Улиастайн шоронгийн хавьцаа байхад нутагт нь урдын албатууд авчирсан гэдэг. Одоогийн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг аж төрж байсан. Завханы Цагаанхайрханд бас ураг төрлүүд нь олноор байсан гэдэг. Хүү Бат-Очирын Өлзий-Осор гэж мундаг том зээрэмбэ лам байсан. Алтан богд хаадын тайлаг, Улаанхайрханг тахидаг байсан. Насанд хүрээгүй хүүхэд байхдаа тэр хэцүү цагаар бадарчин болж явганаар Хүрээ орж баригдаагүй үлдсэн. Эхнэр нь Гомбожавын Хөнхөр гэж байв. Үр хүүхдүүд Ө.Содном, Ө.Базаррагчаа, Ө.Доодиймаа, Ө.Дашням, Ө.Ичинхорлоо, Ө.Даариймаа нар болно.