Лайхур хан нь (1562-1610) Халхын Засагт хан аймгийн дээд өвөг Ашихай дархан ноёны ахмад хөвгүүн Баяндарь хунтайжын отгон хүү юм. Тэрээр эцгийнхээ хунтайж цолыг хүртэж, Халхын баруун гарын эзэн төдийгүй Халх 7 хошууны жинхэнэ эзэн болжээ. Гэтэл Халхын зүүн гарын Абтай галзуу тайж, Төвдийн 3-р Далай ламаас хан цол хүртсний дараа Халхын зүй ёсны эзэн гэдгээ нотлохын тулд Хан цолд өргөмжилөгдөжээ. Энэ үеэс Халхын баруун гарын 4 хошууг багтаасан Засагт хан аймгийг байгуулах үндэс тавигджээ. Лайхур хан болмогц баруун гарыг гурван хошуунд зохицуулав. Түүний хан орыг хүү Субадай нь залгамжилж "Засагт хан" хэмээгдээд Баруун гарт Урианхайн эрхийг эргүүлж сэргээжээ. Тэрээр хоёр хөвгүүнтэй. Ахмад нь Субадай засагт хан, отгон нь Убадай Дармашир.

Өмнөх
Баяндарь хунтайж
Засагт хан
?-?
Дараах
Субадай засагт хан