Роберт Пэриш

Америкийн сагсан бөмбөгчин

Роберт Ли Пэриш (Англи: Robert Lee Parish, 1953 оны наймдугаар сарын 30-нд Луизиана мужийн Шривпорт хотод төрсөн) — Америкийн алдарт мэргэжлийн сагсан бөмбөгчин юм.

Хамгаалалт болон довтолгоонд идэвхитэй оролцдог төвийн тоглогч байв. НБА-гийн Голден Стэйт Уорриорз, Бостон Селтикс, Шарлотт Хорнетс болон Чикаго Буллзэд харъяалагдсан тэрээр 14 улирлын турш Селтикст 00 дугаараа мөнхлүүлэх хэмжээнд тоглож, 1981, 1984, 1986 оны НБА-д аваргалж байв. 1996 онд НБА-гийн домогт 50 тоглогчийн нэгд, 2003 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд заларсан эрхэм. Пэриш НБА-гийн 1 611 гараагаараа түүхэн амжилтын эзэн.[1] Талбайн хоч 'Омгийн ахлагч' (Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг киноны индиан үндэстэнтэй адилтган)[2].

1975 оны Мехикод болсон Панамерикийн наадамд АНУ-ын шигшээгээс аваргалсан.

Холбоос

засварлах

Загвар:1976 оны НБА-гийн драфт