Карим Абдул Жаббар
Карим Абдул Жаббар
засварлахЗагвар:Infobox Мэргэжлийн сагсан бөмбөгч
Нэр: Карим Абдул Жаббар төрсөн: 04/16/47 Нью Йорк Ахлах сургууль: Поуэр Меморал (Нью Йорк) Коллеж: УКЛА Драфтлагдсан: Милоуки Бакст (1969) Шилжилт: 06/16/75-нд ЛАЛ-т Өндөр: 213 см; Жин: 121 кг. Шагнал : Нэйсмитийн сагсан бөмбөгийн алдарын тэнхим (1995); НБА-гийн аварга (1971, '80, '82, '85, '87, '88); Улирлын үнэ цэнэтэй тоглогч (1971, '72, '74, '76, '77, '80); 2 удаа аваргын тоглолтын МВП: 10 удаа бүх НБА-гийн 1-р багт;5 удаа 2-р багт ; 5 удаа Нбагийн хамгаалалтын 1-р багт; 6 удаа хамгаалалтын 2- багт ; 19 удаа бүх оддын тоглогчоор шалгарч; НБА-гийн түүхэн 50 тоглогчийн нэг (1996).
ТЭрээр 1989 онд 42 насандаа зодог тайлсан юм. Одоогоор НБА-д түүн шиг олон оноо авч, хаалт тавьж мөн МВП, Бүх оддын тоглолт, улирлын тоглолтонд оролцсон хүн байхгүй. Мөн тэр 9 удаа улирлын тоглолтонд, 7 удаа бүх оддын тоглолтонд рекорд тогтоосон. Түүний даллах шидэлт нь нэрийн хуудас нь болдог.
Био
засварлахТүүний жинхэнэ нэр нь бага Фердинад Льюис Алчиндор гэдэг бөгөөд багаасаа тэрээр сагс тоглож эхэлсэн бөгөөд УКЛА-д 1967 онд орж тэр жилдээ шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн байна. Мөн тэрээр УКЛА-г 3 жил дарааллан аварга цол авахад тусалжээ. 1969 онд Милоуки Бакс драфтын 1-р тойргийн 1-р К.А.Жаббарыг сонгосон нь шинэ үеийн шилдэг төвийн тоглогч байсан юм. Тэр үед Билл Рассел зодогоо тайлж У.Чэмбэрлэйн харьж байсан үе юм. Тэр жилдээ БАкс 56-26 гэсэн үзүүлэлттэйгээр зүүн бүсийн 2-т бичигдэж К.А.Жаббар 28,8 оноогоор лигийн 1-т, 14,5 сам лигийн 3-т орж Шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртжээ.
Дараа жил БАкс аваргын төлөө зүтгэхээр Cincinnati Royals /Сакраменто Кингс/ багаас 31 настай Оскар Робертсонг элсүүлж хүчээ зузаатгасан юм. 1970-71 оны улиралд Бакс лигийн шилдэг амжилт болох 66-16 үүнээс 20 -г нь дарааллаж хожиж улирлын МВП-г Жаббар 31,6 оноо 16 сам гэсэн үзүүлэлттэйгээр хүртэж ПО-т Балтимор Буллетс /Вашингтон Визардс/-г хожиж НБА-гийн аварга болж финалын МВП-г мөн Жаббар авчээ. 1971-72 оны улирал эхлэхээс өмнө Жаббар католик шашнаас ислам шашинтай болж Фердинад Льюис Алчиндор гэдэг нэрээ солиж Карим Абдул Жаббар гэдэг нэртэй болжээ. Энэ нь хүчирхэг, уужим сэтгэлтэй зарц гэсэн утгатай.
Энэ улиралд тэрээр 34,8 оноогоор улирлыг тэргүүлж МВП болсон байна. БАг нь дивизионоо тэргүүлсэн НБА-д түрүүлж чадаагүй юм. Дараа жил тэрээр 3 удаагаа МВП болсон нь лигт орж ирээд 5 жил болохдоо түүний 3 дахь МВП нь болжээ. Тэр жилээ НБА-гийн финалд Бостонгийн эсрэг тийм ч хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Дараа жилд О.Робертсон зодог тайлж тэд бүсдээ дөнгөж 8-р ПО-д орсон байна. Энэ бүхэнд сэтгэл дундуур байсан Жаббар Нью Йорк болон Лос Анжелес 2-н аль нэг багт нь солигдож очихыг хүсэв. Түүний хүсэлтийг багийн менежер Уэйн Эмбри ёсоор болгож ЛА-тай Жуниор Бриджмэн, дэйв Майрс, Элмор Смит, Брайн Винтерсээр солижээ. ЛА-д очсон жилдээ тэрээр 27,7 оноо 16,6 сам үзүүлж дахин МВП-н шагналыг хүртсэн байна.
Дараа жил нь НБА-гийн домогт тоглогч Ж.Уэст дасгалжуулагчаар ирж 53-29 хожиж НБА-г тэргүүлсэн бол Жаббар 26,2 оноо 13,3 сам 3,1 блок гэсэн үзүүлэлтээр өөрийн 5 дахь МВП-г хүртэж Б.Рассэлийн амжилттай зэрэгцэх болжээ. Гэвч Конфренцийн аваргын төлөө Портлэндтэй тоглож хожигджээ. 1977-78 оны улиралд тэрээр хуучин багийнхаа эсрэг тоглож байхдаа гараа хугалсан байна. 1979 онд ЛА Юта жаззаас драфтын эхний эрхийн авсан бөгөөд тэд драфтын нэгээр Мичиганы их сургуулийн залуу од холбогч Эрвин Жонсон Жуниорыг авсан байна. Тэр жилдээ тэд 60 хожил авч Жаббар /24,8 оноо 10,8 сам/ 6 дахь МВПг авчээ. Аваргын төлөөх цувралын 5 дах тоглолтон дээр Жаббар 40оноо авч багаа хожилд хүргэсэн боловч тэрээр шагайгаа гэмтэж 6 дахь тоглолтонд оролцож чадахааргүй болжээ. Гэвч тэр тоглолтон дээр 20 настай залуу тоглогч Мэжик Жонсон 40 оноо 15 сам 7 дам-лт өгч багаа аварга болгосон төдийгүй финалын МВП гэдэг цолыг анх удаа хүртжээ.
Дараагийн 6 улиралд тэрээр дундажаар 20 оноо авч талбай дээр 32-36 минут гарч байсан бөгөөд харин сам авалт нь 6 болтлоо буусан байна. Гэвч энэ үзүүлэлт нь 33 гарч яваа тоглогчид ахадсан үзүүлэлт байлаа. Тэрээр иога болон зодооны урлагаар хичээллэдэг байсан нь түүнд нөлөөлдөг байсан байна. 1984 оны 4 сарын 5-нд Ютатай тоглосон тоглолтын үеэр М.Жонсоны дамжуулалтаар өөрийн алдарт даллах шидэлтээр авсан оноо нь түүний 31,420 болж У. Чэмбэрлэйний рекордыг эвдсэн юм. ЛА 1979-89 оны хооронд 8 удаа НБА-гийн финалд үлдэж, 5 удаа аварга болжээ.
1985 онд 38 насандаа аваргын төлөө Бостонгийн эсрэг хийсэн 1 дэх тоглолтонд Жаббар 12 оноо 3 сам авсан байна. Энэ тоглолтонд Бостон ЛА-г 148-114н харьцаатайгаар бут ниргэжээ. Тоглолтын дараа Жаббар тоглолтын бичлэгийг дахин дахин үзэж бэлтгэлээ хийсэн байна. 2 дахь тоглолтонд Жаббар 30 оноо 17 сам 8 дам 3 блок хийж 109-102н харьцаатайгаар Бостонг хожжээ. Энэ цувралуудад Жаббар 30,2 оноо 11,3 сам 6,5 дам 2,0 блок үзүүлж финалын МВП-г нэр төртэйгээр хүртсэн юм. 40 насандаа тэрээр ЛА-тай дахин 2 жилийн гэрээг байгуулсан байна.
1988-89 оны аваргын төлөөх тоглолтонд Детроитын эсрэг 3 дахь тоглолтонд 24 оноо 13 сам авсан байна. Гэвч ЛА-н М.Жонсон, Б.Скотт нар гэмтэлтэй байсан бөгөөд тэрээр өөрийн хамгийн сүүлийн тоглолтондоо 7 оноо 3 сам авсан байна. тэр улиралдаа тэрээр өөрийн хамгийн муу үзүүлэлт болох 10,1 оноо авч байжээ. Түүний зодог тайлсан явдал нь НБА-гийн 1 эриний төгсгөл болсон юм . Тэрээр 787 тоглолт дарааллан 2 оронтой оноо авч байжээ.
Түүний карьер дахь үзүүлэлт
засварлахТэрээр 1560 тоглолтонд оролцож 38,387 оноо /24,6/ 17,440 сам бөм авалт /11,2/ 5,660 дам-лт /3,6/ 1,160 бөм тас /0,7/ 3,189 блок /2,0/ дундаас 55,9%тай довтолж байжээ.
Түүний рекордуудаас:
засварлахХамгийн их оноо - 38,387 Хамгийн их минут талбайд өнгөруулсэн (57,446) Хамгийн их довтолгоо амжилттай болгосон (15,837) Хамгийн их довтолсон (28,307) Хамгийн олон удаа Бүх Одод сонгогдсон (19) Хамгийн олон удаа Бүх Оддын тоглолтонд оролцсон (18) Хамгийн олон ПО-н тоглолтонд оролцсон (237)