Дэлхийн хэмжээний сайхан бүсгүй шалгаруулах дэлхийн, орчлонгийн, ертөнцийн, олон улсын гэсэн дөрвөн тэмцээн байдгийн нэг нь Ертөнцийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн (англиар Miss Earth, оросоор Мисс Земля, нэр томьёоны хувьд ертөнцийн оронд эх дэлхийн, газар дэлхийн, бөмбөрцгийн, сайхан хүүхний оронд мисс, сайхан бүсгүй гэх боломжтой) юм. 2001 оноос эхэлсэн, байгаль орчныг хайрлахад чиглэгдсэн чиг, хөтөлбөртэй тус тэмцээнийг бараг жил бүр Филиппин улсын аль нэг хотод зохион явуулж иржээ. Ижил төрлийн тэмцээдтэй харьцуулахад оролцогч орны тоогоор дэлхийд гуравдугаарт, эхний шатанд өрсөлдөгчдийн тоогоор нэгдүгээрт ордог ажээ.

Ертөнцийн сайхан хүүхэн
Үүсэл2001 он
Төрөлсайхан хүүхэн
шалгаруулах тэмцээн
Төв газарФилиппин улсын Манила хот
Гишүүнчлэл100 гаран улс орон
Албан хэлангли хэл
ЕрөнхийлөгчРамон Монзон
Цахим талбарmissearth.tv
2004 оны Ертөнцийн сайхан хүүхэн Присцилла Мейреллеш
2006 оны Ертөнцийн сайхан хүүхэн Хиль Эрнандес

Хураангуй засварлах

Он Ертөнцийн сайхан бүсгүй[1][2] Өрсөлдөгч[3] Газар[4]
2001   Данийн Катарина Свенсон 42 Филиппиний Кесон
2002   Кенийн Уинфред Омвакве 53 Филиппиний Пасай
2003 Хондурас  Хондурасын Дания Принс 57 Филиппиний Кесон
2004   Бразилын Присцилла Мейреллеш 61 Филиппиний Кесон
2005   Венесуэлийн Александра Браун 80 Филиппиний Кесон
2006   Чилийн Хиль Эрнандес 82 Филиппиний Манил
2007   Канадын Жессика Триско 88 Филиппиний Кесон
2008   Филиппиний Карла Хенри 85 Филиппиний Анхелес
2009   Бразилын Ларисса Рамос 80 Филиппиний Боракай
2010   Энэтхэгийн Николь Фариа 84 Вьетнамын Нячан
2011   Эквадорын Ольга Алава 84 Филиппин, Кесон
2012   Чехийн Тереза Файксова 80 Филиппин, Манил
2013   Ализ Хенрих 88 Филиппин, Манил
2014   Жэми Херрел 85 Филиппин, Кесон
2015   Анжела Он 86 Австри, Вена
2016   Катерин Эспин 83 Филиппин, Пасай
2017   Карен Ибаско 85 Филиппин, Пасай
2018   Нъуен Фун Хан 87 Филиппин, Пасай

Монгол улсыг төлөөлсөн нь засварлах

  • 2005 онд Амарын Сарнай
  • 2010 онд 21 настай, 175 см өндөр, Өмнөговьт төрсөн Баярхүүгийн Гантогоо
  • 2012 онд 21 настай, 173 см өндөр, Улаанбаатарт төрсөн Төрбатын Батцэцэг

Лавлах холбоос засварлах

  1. Palmero, Paul (2007-00-00). "Miss Earth Former Titleholders". Pageant Almanac. Archived from the original on 2008-06-21. Retrieved 2013-04-04. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  2. West, Donald (2007-00-00). "Miss Earth". Pageantopolis. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. "Miss Earth coverage". Pageantopolis.
  4. Palmero, Paul (2007-00-00). "Miss Earth Locations & Dates". Pageant Almanac. {{cite web}}: Check date values in: |date= (help)