Мао Зэдун
Мао Зэдун (хял. 毛泽东; ханз. 毛澤東; латин галиг Máo Zé dōng) (1893 оны 12-р сарын 26-нд төрсөн- 1976 оны 9-р сарын 9-нд нас барсан) Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, коммунист Хятадын эв хамт нам удирдагч. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг (БНХАУ) 1949 онд байгуулагдсанаас нь хойш 1976 онд нас барах хүртлээ удирджээ. Түүний марксизм-ленинизм, цэргийн стратегид оруулсан онолын хувь нэмэр, түүний өөрийн гэсэн коммунист бодлогыг хамтад нь өдгөө маоизм гэдэг.
Мао Зэдун | |
---|---|
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1893 оны 12 дугаар сарын 26-нд төрж |
Нас барсан | 1976 оны 9 дүгээр сарын 9-нд нас барсан |
Намтар
засварлахМао Зэдун 1893 оны 12-р сарын 26-нд мужийн төв Чанша хотоос холгүй орших Хунань мужийн Чанша засгийн газрын Шянтан хошууны Шаошань тосгонд төржээ. Мао Зэдуны эцэг Мао Ичан (1870-1920) жижиг газар тариалан эзэмшигч байсан бөгөөд түүний гэр бүл нэлээд чинээлэг байжээ. Күнзийн сургааль дагадаг эцгийн хатуу ширүүн зан чанар нь хүүтэйгээ зөрчилдөхөд хүргэсэн бөгөөд тэр үед хүү нь зөөлөн ааштай буддын шашинтай эх Вэнь Чимэй (1867-1919) илүү дотно болжээ. Бяцхан Мао эхийнхээ үлгэр жишээг дагаж буддын шашинтай болсон байна. Гэсэн хэдий ч Мао өсвөр насандаа Буддын шашин шүтэхээ больжээ.
Залуу Мао орон нутгийн сургуульд хятад сонгодог анхан шатны боловсрол эзэмшсэн бөгөөд үүнд Күнзийн сургаалтай танилцах, эртний Хятадын уран зохиолыг судлах зэрэг байжээ. Залуу Мао 13 настайдаа сургуулиа төгсөөд унших дуртай байсан ч сонгодог философийн зохиолд дургүй байжээ. Тэрээр эцгийнхээ гэрт иргэж ирэхэд Мао Ичан хүүгээ эргэн ирэхийг урам зоригтойгоор угтан авч, түүнийг гэрийн ажил, гэрийн ажил хийхэд нь түшиг тулгуур нь болно гэж найдаж байв. Гэсэн хэдий ч залуу Мао биеийн хүчний аливаа ажлыг эсэргүүцэж, бүх чөлөөт цагаа ном уншихад зарцуулдаг байсан гэдэг.
1910 оны намар залуу Мао Зэдун эцгээсээ боловсролоо үргэлжлүүлэхийн тулд мөнгө нэхсэн байна. Хэдий эцэг эхтэйгээ тааруухан харилцаатай байсан ч Мао Ичан татгалзаж чадалгүй хүүгээ Дуншаны дээд бага сургуульд оруулжээ. Сургуулийн хүүхдүүд түүний өндөр гадаад төрх, тааруу гарал үүсэл, тосгоны аялагтай ярианд дургуй байсан гэдэг. Гэсэн хэдий ч түүний хичээлдээ хандах байдал, тэвчээр, хичээл зүтгэлийг үгүйсгэж чаддагүй байжээ. Мао сонгодог хэв маягаар сайн эссэ бичиж чаддаг, хичээнгүй байсан бөгөөд өмнөх шигээ их уншдаг байв. Энд тэрээр газарзүйтэй танилцаж, гадаадын түүхийн зохиолуудыг уншиж танилцаж эхэлсэн байна.
Тариачны хүү Мао хувьсгалт армид нэгдэж Манж Чин Улсыг унагахад оролцсон ч зургаан сар цэргийн алба хаагаад боловсролоо дээшлүүлэхээр цэргээс гарчээ. Бээжингийн Их сургуульд Хятадын Коммунист Намыг үндэслэгч Ли Дажао, Чэнь Дусю нартай танилцан, 1921 оноос тууштай марксист болсон. Тэр үеийн марксист сургаалд хувьсгалын хувь заяа хотын ажилчдын гарт байдаг гэж үздэг байсан боловч 1925 онд Мао Хятадын хувьд хувьсгалд дайчлах ёстой анги нь хотын пролетари бус харин тариачид гэж дүгнэсэн. Мао хөдөөгийн Зянси мужид байгуулагдсан Хятадын Зөвлөлт Бүгд Найрамдах Улсын дарга болж, Улаан арми нь Чан Кайшигийн Гоминданы армийн удаа дараагийн довтолгоог няцаасан боловч сүүлдээ баруун хойд Хятад дахь аюул багатай байршил руу Их аян хийжээ. Тэнд Мао ХКН-ын өрсөлдөгчгүй удирдагч болон тодорсон. Партизаны дайны тактик, нутгийн ардын үндэсний үзлийг өдөөсөн уриалга, Маогийн хөдөө аж ахуйн бодлого зэрэг хүчин зүйлс Гоминьдан Нам болон Японы эсрэг тэмцэхэд цэргийн давуу тал бий болгож, тариачдын дунд өргөн дэмжлэг хүлээсэн. Маогийн хөдөө аж ахуйн марксист бодлого Зөвлөлтийн загвараас өөр байсан боловч 1949 онд коммунистууд засгийн эрхийг авахад ЗХУ шинэ тулгар улсад техникийн тусламж үзүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч Мао Их Үсрэлтийн бодлогыг хэрэгжүүлж, ЗХУ, Хятад дахь “шинэ хөрөнгөтний элемент”-үүдийг шүүмжилсэн нь ЗХУ-ыг эргэлт буцалтгүй түлхэн холдуулжээ. 1960 онд ЗХУ тусламж үзүүлэхээ зогсоов. Мао Их үсрэлтийн бүтэлгүй бодлогынхоо дараа "Соёлын хувьсгал" өрнүүлсэн боловч энэ нь мөн л маш уршигтай алдаанд тооцогджээ. Маог нас барсны дараа Дэн Сяопин нийгэм, эдийн засгийн шинэчлэл хэрэгжүүлж эхэлсэн.
Мао өнөөдрийг хүртэл сайн муугийн аль алинаар хэлэгддэг зүтгэлтэн хэвээр байгаа бөгөөд сайн муугийн аль алинаар хэлэгдэх, үргэлж хувьсан өөрчлөгдөх өвийг ардаа үлдээсэн юм. Албан ёсоор Хятадад аугаа хувьсгалч, улс төрийн стратегич, цэргийн суут ухаантан, улс үндэстнийг аврагч гэж ихэд хүндлэгддэг. Хятадын олон иргэд Мао өөрийн гарамгай мэргэн бодлогоор Хятад орныг хоцрогдсон хөдөө аж ахуйн улсаас дэлхийн зонхилох нэгэн гүрэн болгож, орчин үеийн Хятадын эдийн засаг, технологи, соёлын үндэс суурийг тавьсан гэж үздэг. Түүнчлэн Маог Хятадад яруу найрагч, гүн ухаантан, зөнч гэж үзэх нь олонтаа. Ялангуяа зөнч гэж үздэг нь түүнийг төрийн эрхийг барьж байх хугацаанд нь тахин шүтэж байсантай голчлон холбоотой.[1] Хэдий Чан Кайшийн дэглэмийг унаган Хятадын хувьсгалыг оройлон удирдан ялалтанд хүргэсэн гэх боловч хувьсгалын дараа улс орноо удирдан жолоодох чадваргүй болох нь харагдаж бөөнөөр хорих хөдөлмөрийн лагер, цөллөгийн орон болон хувирчээ.Тэрбээр "Ард түмэн бол юу дуртай хүссэнээ бичиж болох цаас гэж хэлэх дуртай" байсан нь А.Хитлерийн "ард түмэн бол дуртай үедээ хүчиндэж эрхэндээ байлгаж болдог эм хүн лугаа адил" ижил үзэл бодолтой нэгэн байсан ажээ.
Харин Маогийн нийгэм-улс төрийн хөтөлбөрүүд, тухайлбал Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэрэг нь Хятадын соёл, нийгэм, эдийн засагт хохирол учруулж, нийтийг хамарсан өлсгөлөн авчирсан, үндэсний цөөнх 300 мянга гаруй Өвөр Монгол, 1 сая Төвд үндэстний аминд хүрсэн алан хядах бодлогыг хэрэгжүүлэгч, хүчээр уусгах эх үндсийг тавигч хэмээн буруутгагддаг. 1949-1975 онд Маогийн явуулсан бодлого, улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар 50-70 сая хүн үхсэн гэж үзэх нь түгээмэл.[2] Дэн Сяопин 1978 онд төрийн эрхийг авснаар, олон маоист бодлогыг халж, эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлсэн юм.
1976 оны 9-р сарын 9-нд хоёр удаагийн зүрхний шигдээсийн дараа Мао Зэдун нас барсан.
Маог орчин үеийн дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн зүтгэлтнүүдийн нэг гэж тооцдог[3] бөгөөд "Тайм" сэтгүүлээс түүнийг XX зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгт тооцжээ.[4]
Цахим холбоос
засварлах- Serve the People, mouseover annotated version of Mao's 1944 speech
- Remembering Norman Bethune mouseover annotated version of Mao's 1935 eulogy for the famous Canadian doctor
- Asia Source biography
- ChineseMao.com: Extensive resources about Mao Zedong
- Chapters 7-11 about Tibet under Mao's rule, in the book: Кузьмин С.Л. Нууц Түвд орон. Тусгаар тогтнол ба эзэгнэлийн түүх. 2011. Улаанбаатар
- CNN profile
- China must confront dark past, says Mao confidant
- Collected Works of Mao at the Maoist Internationalist Movement
- Mao quotations
- Mao was cruel - but also laid the ground for today's China
- Mao Zedong Reference Archive at marxists.org
- On the Role of Mao Zedong
- Oxford Companion to World Politics: Mao Zedong
- Propaganda paintings showing Mao as the great leader of China
- Remembering Mao's Victims
- Mao Tse Tung: Leader, Killer, Icon
- Spartacus Educational biography
- Uncounted Millions: Mass Death in Mao's China
- What Maoism Has Contributed
Эшлэл
засварлах- ↑ Short, Philip (2001). Mao: A Life. Owl Books. p. 630. ISBN 0805066381.
Mao had an extraordinary mix of talents: he was visionary, statesman, political and military strategist of cunning intellect, a philosopher and poet.
- ↑ Death Toll Median Average Estimates of 14 Sources = 45.75 - 52.5 million people Which include the books: Le Livre Noir du Communism by Stephane Courtois, Hungry Ghosts: Mao's Secret Famine by Jasper Becker, China's Changing Population by Judith Banister, Contemporary Chinese Population by Wang Weizhi, Mao: The Unknown Story by Jung Chang, Victims of Politics by Kurt Glaser, How to Prevent Genocide by John Heidenrich, Mao's China and After by Maurice Meisner, The Human Cost of Communism in China by Robert L. Walker. Along with reports by Agence France Press (1999), Dictionary of 20 Century World History, Guinness Book of World Records, Washington Post (1994), and the Weekly Standard (1997).
- ↑ "Mao Zedong". The Oxford Companion to Politics of the World. Татаж авсан: 2008-08-23.
- ↑ Time 100: Mao Zedong (Memento 27. Наймдугаар сар 2009 цахим архивт) By Jonathan D. Spence, 13 April 1998.