Мэнжян

(Мэнзян-с чиглүүлэгдэв)

Мэнжян (Хятад: 蒙疆 ~ «Монголын хязгаар нутаг» буюу «Монголын Өөртөө Засах Холбоот Засгийн Ордон» монгол бичгээр ᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ
ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠤ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ
ᠣᠷᠳᠣᠨ
) — 1939-1945 онд Өвөр Монгол оронд тогтсон, Японы тоглоомын улс байв.

Монголын Өөртөө Засах Холбоот Засгийн Ордон
(1939–1941)
蒙疆聯合自治政府 (Япон, Хятад)
Měngjiāng Liánhé Zìzhì Zhèngfǔ
Mōkyō Rengō Jichi Seifu
ᠮᠣᠩᠭᠣᠯ ‍ᠤᠨ
ᠥᠪᠡᠷᠲᠡᠭᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠲᠤ
ᠵᠠᠰᠠᠭ ‍ᠤᠨ
ᠣᠷᠳᠣᠨ


Монголын Өөртөө Засах Холбоо
(1941-1945)
蒙古自治邦
1939[1][2]–1945
Location of Мэнжян
Төлөв
НийслэлХаалган
Нийтлэг хэл
Шашин
Төр засагЦэргийн дарайнгуйлал
Төрийн тэргүүн 
• 1937–1945
Дэмчигдонров
Түүхэн эрин
• Байгуулагдсан
9 сарын 1, 1939[1][2]
3 сарын 24, 1940
• Мөхсөн
8 сарын 19, 1945
Мөнгөний нэгжМэнжян юань
Өмнө нь
Дараа нь
Бүгд Найрамдах Хятад Улс
Монголын Өөртөө Засах Нэгдсэн Засгийн Ордон
Өмнөд Чахарын Холбоот Засгийн Ордон
Хойд Шаньсигийн өөртөө засах Холбоот Засгийн Ордон
Хятадын өөрчлөн зохион байгуулсан засгийн газар
Зөвлөлтийн эзэлсэн Манжуур
ӨнөөдөрХятад
Мэнжян
Хятад нэр
Хятад хэл蒙疆
Шууд утгаМонголын хязгаар нутаг
Монгол нэр
Монголын КириллМэнжян
Монгол бичигᠮᠡᠩᠵᠢᠩ
Япон нэр
Канжи蒙疆

Энэ улсын бүтэн нэр нь янз бүр солигдож байсан бөгөөд «монгол хязгаар нутаг» гэсэн утгатай Мэнжян (Мөнжян, Мэнзян, Мэнцян) гэсэн товч, оноосон, хятад нэрээр түүхэн дэх бусад монгол улсаас ялган таньдаг.

1931 онд Японы эзэнт гүрэн Дундад Иргэн Улс (ДИУ) руу дайран Манжуурыг эзлэн авж Манж-гог үүсгэсэн бөгөөд цааш Өвөр Монголын болон Бээжин хавийн мужуудад нэвтэрчээ.

1933 оноос Цахар мужийг эзэлж 1936 онд Дэмчигдонров вангийн тэргүүлсэн «Монголын цэрэгжсэн засгийн газар» байгуулагдав. 1939-1937 онд Суйюянь мужийн нутгийг авсан. 1937 онд «Монголын нэгдсэн автономит засгийн газар» гэх болсон.

1939 онд Цахарын өмнөд хэсэг, Шаньсигийн умард хэсэг автономит засгийн газарт нэгдэж шинээр «Мэнжянгийн нэгдсэн автономит засгийн газар» гэдэг болов. Засгийн газар Хаалган хотын ойр Жанбэйд байсан.

1941 онд «Монголын өөртөө засах холбоо» нэртээ болсон ба Ван Жинвэйн Наньжинд байгуулсан, Японы мэдлийн Хятадын засгийн газарт нэр төдий хамаарах болжээ. Үнэндээ бол өөрийгөө бүрэн засч байв.

1945 оны Зөвлөлтийн үүсгэсэн Чөлөөлөх дайнд Япон ялагдан бууж өгсний хамт дуусаж татан буугдсан.

Цахим холбоос

засварлах
  Commons: Mengjiang – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "内蒙古自治区志: 政府志". 内蒙古人民出版社 – via Google Books.
  2. 山西通志: 政务志. 人民代表大会, 政府篇, 政治协商会议. 中華書局.