Боди Алаг хаан

(Бодь алаг хаан-с чиглүүлэгдэв)

Боди Алаг хаан 1504 оны хөхөгчин үхэр жил төрж, 1547 оны улаагчин хонин жил таалал төгсчээ. 1519 оны цагаан луу жил хаан ор суусан. Хаан 42 насалжээ. Тэрээр Батмөнх Даян хааны хүү Төрболдын ууган хүү юм. Даян хаан түүнийг хаан ширээ залгамжлагчаар тодруулсан. Даян хааныг нас барсны дараа Боди Алаг хаан Монголыг удирдахад туршлага бага, мөн дэндүү залуу байсан учраас Барсболд өөрийгөө хаан гэж зарлав. Гэсэн хэдий ч Боди Алаг өөрийн хааны хэргэм зэргийг Барсболдод тийм ч амар өгөхийг хүссэнгүй. Тухайн үеийн монголчууд дайн тулаанаас үнэхээр залхаж, энх тайвныг хүсэмжлэх болсон. Тиймээс туршлагатай сайн хаан хэрэгтэй байв. Хэдий тийм боловч Даян хааны дөрөв дэхь хөвгүүн Боди Алаг хаанд дагаар орсноор Боди Алаг хаан Барсболд жононгоос илүү хүчтэй болж, Барсболд жонон цус урсгахаас татгалзан буулт хийснээр гурван жил үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэл төгсөж, Боди Алаг Монголын хаан ширээнд суув.

Алаг хаан
Боди
Монголын хаан
Хаанчлал1519–1547
Хаан суусан1519
Бүтэн нэрБоди
Төрсөн огноо1504
Өнгөрсөн огноо1547
Өнгөрсөн газарЖодулун өндөр[1]
УдаахДарайсүн Гүдэн хаан
ЭцэгТөрболд
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Улс төрийн үйл ажиллагаа

засварлах

1520-1544 он хүртэл Урианхайн түмний бослогыг дарахаар цэргийн хүчийг удаа дараа хөдөлгөж, тэмцэл явуулсны үр дүнд Баруун түмний дэмжлэгтэйгээр ялалт байгуулсан. Ингэснээр урианхай нарыг түмэн бүрт жишэж хувааснаар хааны мэдэлд хоёр түмэн байх болж, аажимдаа хүч сулрах болсон.

1547 он буюу "хонин жилийн долоон сарын аравнаа Жодулун өндөрт тэнгэр болов."[2]

  1. Дарайсүн Гүдэн хаан
  2. Хөхэчүдэй мэргэн тайж: Сөнид аймгийн эзэн суусан
  3. Онгон дурал: Үзэмчин аймгийн эзэн суусан
  4. Умт тайж
  5. Гүнт тайж
Өмнөх
Барсболд хаан
Монголын Их Хаан
1519-1547
Дараах
Дарайсүн Гүдэн хаан
  1. Лувсанданзан. Алтан товч. УБ., 2006. т.270
  2. Лувсанданзан. Алтан товч. УБ., 2006. т.270