Шинэ Франц
Шинэ Франц (франц. Nouvelle-France) — Умард Америк (1534—1763) дахь францын колониудыг нэгтгэж байсан нэр. Янз бүрийн үед Шинэ Францын бүрэлдэхүүнд орж байсан нутгууд. Үүнд:
- Канад — өнөөгийн Канад улсын Квебек, Онтарио болон Их нууруудын зарим эрэг.
- Луизиана (франц. Louisiane) —өнөөгийн Миссисипи мөрний сав газар дагуух АНУ-ын Луизиана, Миссисипи, Арканзас, Хойд болон Өмнөд Дакота, Айова, Канзас, Миссури, Монтана, Небраска бөгөөд Оклахома мужууд.
- Акадия (Acadie) — өнөөгийн канадын Нью-Брансуик, Шинэ Шотланд болон өнөөгийн Эдуард ханхүүгийн арал.
- Шинэ газар (Terre-Neuve) — өнөөгийн Ньюфаундленд арал.
Түүх
засварлах1534 онд Францын далайчин Жак Картье (франц. Jacques Cartier, 1491—1557) өнөөгийн Канадын газар нутгийг Францын хааны өмч газар гэж тунхагалсан байна. Гэвч түүний суурин байгуулах оролдлого бүтээгүй ажээ. Жинхэнэ колоничлол сүүлд 1604 онд Самуэль де Шамплен (франц. Samuel de Champlain; 1567—1635) эхлүүлсэн гэж үздэг. 1580-аад он гэхэд Францын худалдааны компаниуд байгуулагдаж, ангийн үслэг эдлэл авах гэрээ хэлэлцээр хийж байжээ. 1605 онд Акадад "Порт Рояал" хот (өнөөгийн Шинэ Шотланд дахь Аннаполис Роял хот) байгуулагдсан. 1608 онд Самуэль де Шамплейн Кебек хотыг байгуулж, Францын Канадын нийслэл болжээ. 1642 оны 5-р сарын 17-нд Монреал хотыг Поль Шомеди де Мэйзоннөв (франц. Paul Chomedey, sieur de Maisonneuve, 1612—1676) үүсгэн байгуулжээ.
1672-1682 онд Шинэ Францын захирагч байсан Луи де Бюад де Фронтенак Comte de Frontenac () -ын үйл ажиллагааны улмаас газар нутгаа ихээхэн тэлсэн байна. Түүний санхүүгийн дэмжлэгээр Рэнэ Кавалье де Ла Салль (франц. René-Robert Cavelier de La Salle) 1681-1682 онд Миссисипи мөрнөөр бүхэлд усан онгоцоор яваад тус нутгийг Францын хааны эзэмшилд хэмээн тунхагалсан байна.
1718 онд шинэ колони болох Луизиана (Ла Салль XIV Луи хааныг хүндэтгэлд өгсөн нэр) Шинэ Орлеан (франц. Nouvelle-Orléans) байгуулагдсан байна.
1737 онд Кебек, Тройс-Ривьер, Монреаль хотуудыг Шеман де Руа (франц. Chemin du Roy — «Хааны зам») 250 орчим км замаар холбосон бөгөөд энэ нь ашиглалтад орох үед Хойд Америкийн хамгийн урт зам болж байсан юм.
Нуралт
засварлахАмерикт Английн колониуд бий болсноос хойш Шинэ Францын гол асуудал бол хүн ам цөөтэй байсан юм. Канадын франц эмэгтэйчүүдийн төрөлт өндөр байсан ч, колонийн нийт нутагт индианчуудтай холилдсон гэрлэлт чөлөөтэй байсан ч асуудлыг шийдэж чадахгүй юм. 1689 он гэхэд бүх Шинэ Францад ердөө 14,000 "цагаан" оршин суугчид амьдардаг байсан бөгөөд Британичууд бөөнөөр нүүж байсан Шинэ Англид аль хэдийн 200,000 гаруй хүнтэй байжээ.
Европ дахь Долоон жилийн дайны үеэр (1756-1763) Франц улс Британичуудад ялагдаж улмаар 1763 оны Парисын гэрээний дагуу Франц Англи болон (хэсэгчлэн) Испанийн талд Америкийн эзэмшил газар нутаг болох Шинэ Францаасаа татгалзаж, зөвхөн Сент-Пьер, Микелон арлуудыг авч үлджээ.