Давид Н'Гог
Давид Н'Гог (Франц: David N'Gog, 1989 оны дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн) нь Камерун гаралтай Францын хөлбөмбөгчин бөгөөд Болтон Уондерерс багийн довтлогч юм. Францын дээд лигийн Пари Сен-Жермен багаас хөлбөмбөгийн гараагаа эхлүүлсэн тэрээр 2006 оны зургаадугаар сард 17 настайдаа мэргэжлийн гэрээгээ байгуулж байлаа. Н'Гогийн үеэл ах нь Грекийн Панатинаикос багийн хамгаалагч Жан-Ален Бумсонг ажээ.[1]
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Давид Н'Гог | ||
Өндөр | ft 0 in (0.00 м) | ||
Байрлал | Довтлогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | en:FK Žalgiris | ||
Өсвөрийн баг | |||
1995–2001 | Франконвиль | ||
2001–2006 | Пари Сен-Жермен | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2006–2008 | Пари Сен-Жермен | 18 | (1) |
2008–2011 | Ливерпүүл | 63 | (9) |
2011– | Болтон Уондерерс | 15 | (2) |
Шигшээ баг‡ | |||
2004–2005 | Францын шигшээ баг (16-гаас доош нас) | 13 | (11) |
2005–2006 | Францын шигшээ баг (17-гоос доош нас) | 6 | (2) |
2006–2007 | Францын шигшээ баг (18-аас доош нас) | 4 | (2) |
2007 | Францын шигшээ баг (19-ээс доош нас) | 6 | (5) |
2008–2010 | Францын шигшээ баг (21-ээс доош нас) | 16 | (3) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2012 оны 1 сарын 4. † Гараа (Гоол). |
Хөлбөмбөгийн замнал
засварлах2008 оны долоодугаар сарын 24-нд Ливерпүүл багийн тухайн үеийн дасгалжуулагч Рафаэль Бенитезийн хэлсэнээр Н'Гогийг бага үнэ төлж[2] дөрвөн жилийн гэрээг байгуулж эгнээндээ элсүүлж байлаа. Тэр Ливерпүүлд 1.5 сая фунт стерлингээр ирсэн ирсэн юм.[3][4]
Н'Гог тус баг дахь анхны гараагаа 2008 оны долоодугаар сарын 30-нд Испанийн Вильярреал багийн эсрэг нөхөрсөг тоглолонд хийсэн бол анхны гоолоо Шотландын Рейнжерс багийн эсрэг мөн нөхөрсөг тоглолтонд оруулсан юм. Премьер лигийн анхны тоглолтоо Астон Вилла багийн эсрэг Фернандо Торресоор сэлгэгдэн хийжээ. УЕФА Аваргуудын Лигийн анхны гараа болон анхны гоолоо Голландын ПСВ багийн эсрэг хийж байлаа.[5] Н'Гог Премьер лигийн анхны гоолоо 2009 оны хоёрдугаар сарын 7-нд Портсмут багийн хаалганд оруулж тус тоглолтонд баг нь 2-0 харьцаагаар ялалт байгуулсан түүхтэй.
2011 оны наймдугаар сарын 31-нд Н'Гог Болтон Уондерерс баг руу шилжжээ.[6] Болтон дахь анхны гараагаа Кевин Дэвисийн оронд сэлгээгээр Манчестер Юнайтед багт есдүгээр сарын 10-нд 5-0 харьцаагаар ялагдсан тоглолтонд хийсэн бол анхны гоолоо тав хоногийн дараа буюу 3-1 харьцаагаар Уиган Атлетик багийг хожсон тоглолтонд оруулж байв.[7]
Үзүүлэлтүүд
засварлахБаг | Улирал | Лиг 1 | Францын цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | Гараа | Гоол | ||
Пари Сен-Жермен | 2006–07 | 4 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 | 6 | 0 |
2007–08 | 14 | 1 | 4 | 0 | 1 | 2 | - | - | 19 | 3 | |
Бүгд | 18 | 1 | 5 | 0 | 1 | 2 | 1 | 0 | 25 | 3 | |
Премьер лиг | Английн цом | Лигийн цом | Европ | Бүгд | |||||||
Ливерпүүл | 2008–09 | 14 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | 1 | 19 | 3 |
2009–10 | 24 | 5 | 2 | 0 | 2 | 1 | 9 | 2 | 37 | 8 | |
2010–11 | 25 | 2 | 1 | 0 | 1 | 1 | 11 | 5 | 38 | 8 | |
Бүгд | 63 | 9 | 3 | 0 | 5 | 2 | 23 | 8 | 94 | 19 | |
Болтон Уондерерс | 2011–12 | 15 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 17 | 2 |
Бүгд | 15 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 17 | 2 | |
Нийт | 96 | 12 | 8 | 0 | 8 | 4 | 24 | 8 | 136 | 24 | |
2012 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар. |
Шагналууд
засварлах- Пари Сен-Жермен
- Францын лигийн цом: 2008
Эшлэл
засварлах- ↑ "David N'Gog profile". Liverpool FC. Татаж авсан: 6 August 2008.
- ↑ "Gerrard Worry For Liverpool". Sporting Life. 5 August 2008. Эх хувилбараас архивласан: 26 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 6 August 2008.
- ↑ "Liverpool Sign French Striker N'Gog". 24 July 2008. Татаж авсан: 24 July 2008.
- ↑ "Reds target French youngster". 23 July 2008. Татаж авсан: 23 July 2008.
{{cite web}}
: Unknown parameter|pub;isher=
ignored (help) - ↑ Champions League round-up Sky Sports, 9 December 2008
- ↑ Ngog completes Bolton move
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-10-18. Татаж авсан: 2012-01-07.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link)
Холбоос
засварлах- Давид Н'Гог - Soccerbase
- Тоглогчийн намтар ESPN Soccernet вэбсайт дахь
- Тоглогчийн намтар (Франц) Пари Сен-Жермен багийн албан ёсны вэбсайт дахь
- Профайл LFC History вэбсайт дахь