Даваажавын Баадайжав
Даваажавын Баадайжав (1945 оны 5-р сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн-2024 оны 3-р сарын 25-нд нас барсан)—Монгол Улсын МУАЖ, дуурийн меццо-сопрано хоолоотой дуучин.
Даваажавын Баадайжав | |
---|---|
Төрсөн | 1945 оны 5 сарын 1 |
Нас барсан | 2024.03.25 |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол (БНМАУ → МУ) |
Мэргэжил | дуурийн дуучин |
Идэвхтэй | 1969-2024 |
Хүүхэд | Баттөр (1966-2023 хөвүүн) Батсаран (1968 хөвүүн) Онгонбат (1977 хөвүүн) |
Шагналууд | Гавьяат жүжигчин [1] Ардын жүжигчин [2] |
Намтар
засварлах1963 онд Сэлэнгэ аймгийн төвийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг төгсөж, агуу их хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын ивээл дор Улсын дуурь бүжгийн театрын найрал дууны ангид дуучнаар орж урлагийн замд анх хөл тавьжээ. 1964-1968 онд УБДС-ийн дуулаачийн анги, Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуулийн хоёр жилийн дээд курсийг тус тус төгссөн.
ДБЭТ-т 1969-1994 онд гоцлол дуучнаар,
1994 оноос Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч,
1994-1996 онд “Сэлэнгийн долгио” чуулгын даргаар ажилласан байна.
Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл”-ийн Пагма,
Л.Мөрдоржийн “Жаргал”-ын Пил,
Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимас”-ын эх,
Ж.Бизегийн “Кармен”-ий Кармен,
Ж.Пуччинигийн “Чио Чио Сан”-ы Сузуки,
А.Бородины “Игорь ван”-ы Кончаковна,
П.Чайковскийн “Евгений Онегин”-ий Ольга, Асрагч эх
гэх мэт үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн гол ба туслах дүрүүдэд дуулж жүжиглэсэн байна. Тэр бүгдээс “Отелло” дуурийн Эмилияд цайлган сэтгэлтэй, гэнэн бүсгүйн дүрийг илүү чадамгай сайн гаргасан ажээ.
Олон улсын оюутан залуучуудын “Орос дууг хэн сайн дуулах вэ” /ЗХУ-д болсон/ уралдааны тэргүүн шагнал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучны 1970 оны тэмцээнээс хоёрдугаар шатанд шалгарч, БНАСАУ-д болдог “Хаврын баяр” олон улсын урлагийн наадмын солонгос дуу дуулаачдын тэмцээнд түрүүлж байжээ. 2001 онос БНХАУ-ын Өвөр Монголд багшлаж байсан.
2024 оны 3-р сарын 25-нд нас барсан.
Хүртсэн цол, шан
засварлах- 1967 он — ЗХУ-ын Сочи хотод болсон олон улсын уралдааны тэргүүн байрын шагнал
- 1970 он — ЗХУ-ын [Чайковскийн нэрэмжит 4-р уралдааны Романс дуулаачийн 2-р шатны тусгай шагнал]
- 1976 он — БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1976-07-09.№143/
- 1992 он — БНАСАУ-ын Хаварын баярын тэргүүн байрын шагнал
- 2009 он - БНХАУ-ын Гадаадын шилдэг мэргэжилтэн шагнал
- 2016 он — МУАЖ