Кармен (Дуурь)
Кармен дуурь (франц. Carmen) Жорж Бизе-гийн дөрвөн бүлэг дуурь. 1875 оны 3-р сарын 3-нд Парис хотын «Опера-Комик» -т анхны тоглолт болсон байна. Дуурийн үгийг /либретто/ Анри Мельяк, Людовик Галеви нар Проспер Меримэ-гийн "Кармен" зохиолоор бичсэн байна.
1-р үзэгдэл
Испанийн өмнө зүгийн Севилья хотод, талбай дээр хамгаалагч цэрэг, хүүхдүүд, эмэгтэйчүүдийн дунд ажиглахад Кармен харагдсангүй. Тэнд байсан эрчүүд Карменыг өөрийн амрагаа болгохыг мөрөөдөж байлаа. Кармен “Хабанера”-г дуулж байлаа. Дон Хозе Карменыг яагаад цэцгийн баглаа түүн рүү шидсэн болох түүний сэтгэлийг өөртөө татсан болохыг ойлгосонгүй. Цэргүүд Карментай хамт ажилладаг тамхины үйлдвэрийн эмэгтэйчүүдийн хоорондох зодооныг зогсоохоор ирээд, Карменийг шоронд хорихоор шийдэв. Кармен хэрвээ түүнийг суллаж явуулбал түүнийг хайрлах болно гэдгээ Дон Хозед амлалаа.
2-р үзэгдэл
Дэн буудалд Карменийг бүжиглэж байхад, залуухан бухтай тулалдан номхотгогч Эскамилио ирэн түүнд татагдана. Харин Кармен дөнгөж шоронгоос гаргаад байсан Дон Хозегоо хайрласаар л байлаа ... Хайрт Дон Хозег нь цэргийн хорооноос нь дуудаж байгаа бүрээний дуу сонсогдоно. Тэр үед Дон Хозед зориулан Кармен бүжиглэж дуулж байлаа. Дон Хозе цэргийн хороо луугаа явсангүй. Эцэстээ Дон Хозе хориотой наймаа хийхээр шийдэн Карментай хамт явлаа.
3-р үзэгдэл
Хориотой, хууль бус наймаачид ууланд явж байх үеэр Дон Хозе өөрийнхөө эхийг санагалзаж байгааг харсан Кармен эхийгээ хайхаар явахыг түүнд зөвлөлөө. Кармен хөзрөөр өөрийгөө мэргэлтэл түүнийг үхэл тун ойрхон түүний хажууд ирсэн тухай мэргэнд буулаа. Бүх наймаачдын дунд Дон Хозе Карменыг хардана. Кармений шинэ хайр Эскамилиог болсон тухай бүгд ойлгоно.
4-р үзэгдэл
Севилья хотын баяр дээр Эскамилио бухын тулаанд бэлдэж байх үеэр эмэгтэйчүүд цугларсан бөөн хүмүүсийн дунд Дон Хозег нуугдаж байна хэмээн Карменд сануулав. Кармен, Дон Хозе хоёрын нүүр тулгарах мөчид, Дон Хозе түүний амийг хөнөөснийхөө дараа, “Би Карменд маш их хайртайдаа түүнийг алчихлаа намайг баривчлаач” хэмээн хэлнэ.
Кармен-Монголд
засварлах“Кармен” дуурийг Монголын тайзнаа анх 1984 онд монголоор (хөгжим судлаач Д.Батсүрэнгийн орчуулснаар) УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар толилуулснаас хойш олон жилийг үджээ.
Уг дуурийг 2012 онд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган нар ажилласан бөгөөд түрүүч Дон Хозегийн дүрд МУГЖ Б.Дамдинсүрэн гоцлон тоголжээ.
ДБЭТ-т “Кармен”-ийг 2013 оны арванхоёрдугаар сарын 14, 15-нд тоглосон.
Монгол-Франц хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жил, "Кармен" дуурийг Монголд анх тавьсны 30 жилийн ойн хүрээнд "Кармен" дуурийг 2015 оны тавдугаар сарын-9 болон 16-нд хоёр удаа УДБЭТ-ын тайзнаа тоглосон байна.
Удирдаачаар Франц улсын удирдаач Шарль Барбие, ерөнхий найруулагчаар Ж.Бүрэнбэх /УГЗ/ ажилласан бол Тамхины үйлдвэрийн ажилчин цыган хүүхэн Кармений дүрд (меццо-сопрано) СТА Р.Доржхорол тоглосон байна. Мөн хувцасны зураачаар Г.Оюун, туслах найруулагч Б.Цэрэндаваа ажиллажээ.