Усны-Эхийн Далантай
Усны-Эхийн Далантай (1974 оны 6 сарын 7 нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн) Монгол Улсын Гавьят жүжигчин, ардын, зохиолын болон дуурийн дуучин юм.
Усны-Эхийн Далантай | |
Төрсөн он | 1974 оны 6 сарын 7 |
---|---|
Төрсөн газар | Завхан аймаг, Тосонцэнгэл сум |
Яс үндэс | Халх |
Эцэг | Усны-Эх |
Дуулдаг хэл | Монгол хэл |
Анги төрөл | Ардын дуучин, Дуурийн дуучин |
Уртын дуучин МУГЖ С.Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан "Сэтгэлийн үг" дуугаар олон нийтэд алдаршсан.
Товч тойм
засварлахДуучин Далантай нь 1974 онд Завхан аймагт төрсөн Монгол Улсын зохиолын, дуурийн дуучин. 1992 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд болсон Ардын залуу дуучдын тэмцээнд оролцсоны дараа Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгад элсэн орж гоцлол дуучин болсон. 1992-2001 онд тус чуулгад ажиллах үедээ уртын дуучин С.Эрдэнэцэцэгтэй "Сэтгэлийн үг", "Сэтгэлийн булаг" зэрэг 10 гаруй дууг хамтран дуулснаар Монгол даяар алдаршиж, ард түмний хайртай дуучин болсон.
2001-2009 онд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуурийн дуучин болсны дараа 2001 онд П.Словцовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанаас тэргүүн байрын гранпри авсан Монгол улсын анхны дуурийн дуучин болсон. 2002-2003 онд Итали улсын Санта Сицили их сургуульд мэдлэг дээшлүүлсэн.[баримт хэрэгтэй] 2003 онд "Зүйрлэн санах нутаг", 2014 оны 3-р сарын 29 нд "Дуусашгүй дуу минь" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан.[1]
2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн №192-р зарлигаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол, тэмдэгээр шагнуулсан.[2]
Уран бүтээл
засварлах- 1993 онд Сэтгэлийн үг[3]
- 1996 онд Сэтгэлийн булаг: "Хайрын хонгор зул" сонины нэрэмжит уралдааны тэргүүн байрт шалгарсан.[4]
- Аав, ээж хоёр минь[5]
- Очирваанийн бүсгүйчүүд,
- Ийм нэгэн сэтгэл[6]
- Молор эрдэнийн хүлэг[7]
- Итгэл сэтгэл - дуучин Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан[8]
- Даншиг зээрд[9]
- Хоньчин баатар[10]
- Аав минь намайгаа санаа даа[11]
- Завхан нутаг минь[12]
- Хүний заяа
- Цагаан Дуганы гэгээ - Дуучин Эрдэнэцэцэгтэй хамтран дуулсан
Ажилласан газар
засварлах1992-2001 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин
2001-2009 онд Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин
2009-2012 онд Соёлын төв өргөөний гоцлол дуучин
2012-2019 онд Уран бүтээлчдийн “Очирваань” холбооны Гүйцэтгэх захирал
2019-2020 онд “Нийтийн дуучдын нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр ажиллаж байсан юм.[13]
Шагнал
засварлах- 2001 онд "П.Словцовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан"-аас тэргүүн байрын "Гранпри" шагнал[14][15]
- 2002 онд БНАСАУ-д зохиогдсон "Хаврын баяр" олон улсын наадамаас "Гранпри" шагнал[14]
- 2004-12-28 нд Монгол Улсын №192-р зарлигаар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол, медаль[2]
Эшлэл
засварлах- ↑ gogo.mn. "МУГЖ У.Далантай урлагт 22 жил зүтгэсэн тайлангаа тавина". gogo.mn. Татаж авсан: 2024-04-13.
- ↑ 2.0 2.1 "Монгол улсын гавьяат жүжигчин", Википедиа нэвтэрхий толь, 2023-10-06, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai Erdenetsetseg - Setgeliin ug | Далантай Эрдэнэцэцэг - Сэтгэлийн үг, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai Erdenetsetseg - Setgeliin bulag | Далантай Эрдэнэцэцэг - Сэтгэлийн булаг, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai - Aav eej 2 mini | Далантай - Аав ээж 2 минь, Татаж авсан: 2024-04-13
- ↑ "Ийм нэгэн сэтгэл" МУГЖ У.Далантай, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai - Molor Erdeniin Huleg | Далантай - Молор Эрдэнийн Хүлэг, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai Erdenetsetseg - Itgel Setgel | Далантай Эрдэнэцэцэг - Итгэл сэтгэл, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai - Danshig zeerd | Далантай - Даншиг зээрд, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai Honichin baatar | Далантай Хоньчин баатар, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai - Aav min namaigaa sanaa daa | Далантай - Аав минь намайгаа санаа даа, Татаж авсан: 2024-04-13
- ↑ Dalantai - Zavkhan nutag mini | Далантай - Завхан нутаг минь, Татаж авсан: 2024-04-13
- ↑ "МУГЖ У.ДАЛАНТАЙГИЙН ТӨРСӨН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА". https://ergelt.mn. Татаж авсан: 2024-04-13.
{{cite web}}
: External link in
(help)[permanent dead link]|website=
- ↑ 14.0 14.1 "МУГЖ У.Далантайд Хөдөлмөрийн баатар цол олгоё". www.24tsag.mn. 2015-07-09. Татаж авсан: 2024-04-13.
- ↑ News.MN (2015-07-08). "Дуучин У.Далантай бухимдав | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2024-04-13.