Дэмбэрэлийн Жаргалсайхан
Дэмбэрэлийн Жаргалсайхан (1939 оны 2-р сарын 15-нд Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн—2011 оны 11-р сарын 4-нд Улаанбаатар хотод нас барсан) — Монголын "баас" хоолойтой дуурийн дуучин, профессор, 1976 онды Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртсэн.
Дэмбэрэлийн Жаргалсайхан | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | монгол үндэстэн (буриад ястан) |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | дуучин |
Идэвхтэй | 1956 - 2011 он (55 жил) |
Намтар
засварлахЭцэг эх нь 1930-аад оны дундуур ЗХУ-ын Агийн буриадаас нүүж ирсэн хүмүүс байв.
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт төрж, бага сургууль, дунд сургуулийг дүүргэж
1961-1966 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн.
1956-1959 онд Дорнод аймгийн Хөгжимт Драмын театр, 1959-1961 онд Улсын Хөгжимт Драмын театрт дуучин, 1966-1990 онд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт дуучин, 1987-1990 онд Монголын урлагийн ажилтны холбооны даргаар тус тус ажиллаж байв. Мөн Хөгжим бүжгийн коллежийн багшаар ажиллаж, олон арван шавь нар төрүүлсэн профессор цолтой хүн байв.
1957 онд Москва хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны 6-р их наадамд ардын дууны төрлөөр хүрэл медаль хүртэж, 1959 онд Австрийн Вена хотноо болсон ДЗО-ы 7-р их наадам, 1962 онд Финландын Хельсинки хотноо болсон ДЗО-ы 8-р их наадам, 1968 онд Болгарын Софи хотноо болсон ДЗО-ы 9-р их наадамд амжилттай оролцсон. 2002 онд «Алтаргана» наадамд оролцсон.
1969 онд БНМАУ-ын Гавьяат, 1976 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
Уран бүтээл
засварлах- “Хурим” жүжгийн Боролдой Дорнод аймагт 1958 онд,
- Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” Хар гэрт хаан 1961 онд,
- Б.Дамдинсүрэн “Тэмцэл” Дандар 1965 онд,
- Д.Лувсаншарав “Хан бүргэд” Насанбат 1966 онд,
- В.Мурадели ”Октябрь” Ленин 1967 онд,
- С.Рахманинов “Алеко” Өвгөн цыган 1969 онд,
- Шарль Гуно (франц. Charles François Gounod; 1818—1893) “Фауст” Мефистофель 1969 онд,
- Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Рааш 1971 онд,
- А.Бородин “Игорь ван” Кончак 1972 онд,
- Б.Дамдинсүрэн “Мартагдашгуй дөчин хоёр хоног” Хасбаатар 1974 онд,
- Б.Сметанин “Худалдагдсан бэр” Кецаль 1974 онд,
- Б.Дамдинсүрэн, Б.Смирнов “Учиртай гурван толгой” Балган 1976 онд,
- Ж.Россини “Севилийн үсчин” Дон Базилио 1979 онд,
- С.Гончигсумлаа “Үнэн” Гонгор 1980 онд,
- Ж.Пуччини “Тоска” Тахилч 1981 онд,
- Б.Ямпилов “Шидэт ваар” Галсан 1984 онд,
- Ж.Перголези “Зарц хатагтай” Уберто, мөн найруулсан 1987 онд,
- П.И.Чайковский “Евгений Онегин” Гремин 1988 онд,
- Ц.Нацагдорж ”Үүлэн заяа” Хоролдой өвгөн 1988 онд
Хүртсэн цол, шан
засварлах- 1969 он — БНМАУ-ын Гавьяат жүжигчин
- 1976 он — БНМАУ-ын Ардын Жүжигчин
- 1988 он — БНБАУ-ын Гэгээн Кирилл ба Мефодийн одон
- 2006 он — ОХУ-ын БНБурУ-ын Ардын жүжигчин
Дурсгал
засварлахXX-р зууны манлай уран бүтээл “Халуун элгэн нутаг” дууг анх дуулсан Дэмбэрэлийн Жаргалсайхан агсны гэгээн дурсгалд зориулж “Увертюра” хамтлаг өөр стиль жанрт оруулан 2012 оны 6-р сард дуулсан байна.
2019 оны 3-р сарын 21-ний өдөр БНМАУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин Дэмбэрэлийн Жаргалсайханы 80 насны ойд зориулсан "Дэлхийд танигдсан дуучин-Д.Жаргалсайхан – 80” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж уулзалтыг Монгол улсын Консерватурын хичээлийн байранд зохиол байгуулсан.
Эх сурвалж
засварлах- urlag.mn — Ардын жүжигчин: Дэмбэрэлийн Жаргалсайхан[permanent dead link]
- toonto.mn — Мэдээ мэдээсэл. 2011-11-09: Эмгэнэл