Виктор Оладипо

Америкийн сагсан бөмбөгчин

Виктор Оладипо (Англи: Victor Oladipo, 1992 оны тавдугаар сарын 4-нд Мэриленд мужийн Дээд Мальборо хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин.

Коллежийн Индиана Хузерс багт байхдаа Дуэйн Уэйд болон Майкл Жордан[1] нарын тоглолттой адил чадварлаг байж, үндэсний коллежийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид олгодог хэд хэдэн шагналын эзэн болж байлаа.

2013 онд НБА-гийн драфтад хоёроор шалгарч, Орландо Мэжик багт элссэн.

Викторын эцэг, эх Нигери үндэстэн ажээ. Тэр төрж өссөн Мэриленд мужийнхаа ДеМата бага сургуульд суралцаж байхдаа[2] сагсан бөмбөгөөр хичээллэн,сургуулийн шигшээгийн түлхүүр тоглогчийн хувиар бүсийн түрүү авчирсан жилдээ 11,9 оноо, 10,3 бөмбөг авалт, 3,6 хаалт дунджилж байжээ. Энэ мэт олон амжилтыг үзүүлсэн авъяаслаг тоглогч жаалыг үндэсний хэмжээнд мэдэх болжээ.[3]

Оладипо Блумингтон хотод байрлалтай Индианагийн их сургуульд элсэж,[4]

2013 онд Коди Зеллер, Оладипо[5] нарын амжилттай хослон тоглолтын ачаар Индианагийн их сургууль бүсээ (Big Ten) магнайлсан байна. Оладипо улирлын турш 61,4 хувьтай шидэлт гүйцэтгэж, 16 жилийн өмнөх коллежийн түүхэн амжилтыг давтсан байна.[6] Түүнчлэн довтолгооны бүсээс бөмбөг авч 73,9 хувьтай оноо болгосон нь нэгдсэн улсын түүхэнд эхний аравт бичигдсэн үзүүлэлттэй байв. Ийнхүү 13.7 оноо, 6.2 бөмбөг авалт, 2.2 бөмбөг таслалт дунджилж[7] оюутан тоглогчид олгодог улирлын бүхий л шагналыг Зеллерийн хамт хүртсэн юм.

2013 оны дөрөдүгээр сарын 9-нд НБА-гийн драфт нэр дэвшсэн байна. Мэргэжилтнүүд Оладипог эхний зургаад өнгөлнө хэмээн таамаглаж байсанчлан[8][9] хоёроор шалгарч, Орландо Мэжик багт элссэн билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 3-нд өөртэй нь ижил шинэ тоглогч Майкл Картер-Уильямс ба түүний Филадельфия-76 багт 125-126 харьцаагаар ялагдсан тоглолтонд Оладипо 52 минут тоглохдоо 26 оноо, 10 бөмбөг авалт, 10 дамжуулалтаар анх удаагаа трипл-дабл хийсэн юм. Майкл Картер-Уильямс мөн трипл-дабл хийж, нэг тоглолтонд хоёр шинэ тоглогч ийм амжилт гаргасан хоёрд дахь тохиолдол болжээ.[10] Анх 1964 оны гуравдугаар сарын 14-нд Донни Батчер, Рэй Скотт нарын эсрэг багийн тоглогчид трипл-дабл хийж байжээ.[11]

  1. "Victor Oladipo Dunked, and Dick Vitale Lost His Mind". ESPN. Эх хувилбараас архивласан: 2013-05-12. Татаж авсан: 2013-02-03.
  2. Barr, Josh (2010-04-15). "Victor Oladipo has had an incredible career; he just wishes his father would have seen it". Washington Post. Эх хувилбараас архивласан: 2013-08-25. Татаж авсан: 2013-02-02.
  3. "Victor Oladipo Profile". Indiana University Athletic Department. Эх хувилбараас архивласан: 2012-03-03. Татаж авсан: 2012-04-07.
  4. "Victor Oladipo". Rivals.com. Эх хувилбараас архивласан: 2013-05-20. Татаж авсан: 2012-04-07.
  5. Brennan, Eamonn (December 31, 2012). "Oladipo emerges as Hoosiers' star". Татаж авсан: January 1, 2013.
  6. Feldman, Ryan (2013-03-13). "Why Oladipo should win Wooden Award". ESPN. Эх хувилбараас архивласан: 2013-05-30. Татаж авсан: 2013-03-13.
  7. Rabjohns, Jeff. "Oladipo, Zeller head IU Big 10 honorees". Rivals.com. Эх хувилбараас архивласан: Зургадугаар сар 20, 2022. Татаж авсан: March 12, 2013. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  8. "Oladipo Entering NBA Draft". ESPN. 2013-04-10. Эх хувилбараас архивласан: 2013-04-26. Татаж авсан: 2013-05-08.
  9. Zach Harper (2013-04-09). "2013 NBA Draft: Indiana's Victor Oladipo cashing in on weak position". CBSSports.com. Эх хувилбараас архивласан: 2014-03-19. Татаж авсан: 2013-05-08.
  10. Notebook: Sixers 126, Magic 125
  11. "Michael Carter-Williams, 76ers overcome Arron Afflalo's 43". espn.com. December 3, 2013. Татаж авсан: December 4, 2013.

Холбоос

засварлах