Коди Зеллер (Англи: Cody Zeller, 1992 оны аравдугаар сарын 13-нд Индиана мужийн Вашингтон хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Шарлотт Хорнетс багийн төв болон хүчний довтлогч юм. Зеллер Индианагийн (20112013) коллежийн багт сайн тоглодог байсан ба мужийнхаа ахлах сургуулиудын дундах тэмцээний аваргаар 2008, 2010, 2011 онуудад тодорч байв. 2011 оны мужийнхаа Шилдэг тоглогч болсон. 2013 оны драфтад оролцон[1] дөрөвдүгээр сонголтоор Шарлотт Бобкэтс багт ирсэн.[2]

Эшлэл засварлах

  1. Cody Zeller entering 2013 NBA draft
  2. "Bobcats Select Cody Zeller With Fourth Pick in 2013 NBA Draft". NBA.com. June 27, 2013. Retrieved July 22, 2013.

Холбоос засварлах