Майкл Картер-Уильямс
Майкл Картер-Уильямс | |||
Michael Carter-Williams | |||
2010 онд | |||
«Милуоки Бакс» — № 5 | |||
Холбон тоглогч | |||
Өндөр: | 196 см | ||
Жин: | 85 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1991 оны 10 сарын 10 , Массачусеттс, Хамильтон | ||
Ахлах сургууль: | Сэнт Эндрьюз (Род Айленд, Баррингтон) | ||
Их сургууль: | Сиракьюсс | ||
Драфт: | 11, 2013, Филадельфия Севенти Сиксерс | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Майкл Картер-Уильямс (Англи: Michael Carter-Williams, 1991 оны аравдугаар сарын 10, Массачусеттс, Хамильтон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Милуоки Бакс» багт холбон тоглогчоор тоглодог.
Замнал
засварлахСиракьюсийн коллежоос 2013 онд драфтлагдаж №11-ээр «Филадельфия Севенти Сиксерс» багт сонгогдсон.[1] Албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан нь 2013 оны есдүгээр сарын 24.[2] Картер-Уильямс НБА-гийн анхны гараагаа 2013 оны аравдугаар сарын 30-нд «Майами Хитийн» эсрэг (114:110) хийн 22 оноо, 12 ашигтай дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт, 9 бөмбөг таслалт (шинэ тоглогчийн анхны гараа гэхэд өндөр үзүүлэлт) хийж байлаа.[3] Долоо хоногийн дараа «Чикаго Буллз» багийг 107-104 харьцаагаар буулган авсан тоглолтонд 26 оноо, 10 ашигтай дамжуулалт өгсөн үзүүлэлттэйгээр "7 хоногийн шилдэгээр нэрлэгдэж Шакил О'Нилийн 1992 онд тогтоосон амжилтыг давтсан.[4] Оновчтой дамжуулалтын дээд үзүүлэлтээ (13) 2013 оны арваннэгдүгээр сарын 9-нд нэмэлт цагт «Кавальерст» ялагдахад (127:125) 21 онооны хамт тогтоожээ.[5] 2013-2014 онд холбон тоглогчид дундаа самбараас бөмбөг авалт хамгийн олон буюу 14 хийсэн.
Картер-Уильямс рүүки улиралд 16.7 оноо, 6.2 бөмбөг авалт, 6.3 дамжуулалтыг дунджилж, Оскар Робертсон, Мэжик Жонсон нарын хамт түүхэнд бичигдэхүйц 16-6-6 амжилтыг тогтоожээ.[6] НБА түүний амжилтыг үнэлэн 2014 оны тавдугаар сарын 5-нд "Оны шилдэг шинэ тоглогчоор" шалгаруулав.[7]
2015 оны хоёрдугаар сарын 15-нд «Финикс Санз» зэрэг гурван багийн хэлэлцээрээр («Финиксээс» Тайлер Эванс, Майлс Пламли «Милуокид», «Милуокигаас» Брэндон Найт «Финикст» тус тус) "MCW" «Милуокид» элссэн байна.[8]
НБА-гийн үзүүлэлт
засварлахТаних тэмдэг | |||||
---|---|---|---|---|---|
ОТ | Оролцсон тоглолт | ГГ | Гараанд гарсан | ТДМ | Тоглосон дундаж минут |
ШХ% | Шидэлтийн хувь | 3ОШ% | 3 онооны шидэлтийн хувь | ЧШ% | Чөлөөт шидэлтийн хувь |
Сам | Самбараас бөмбөг авсан дундаж | Дам | Дамжуулалтын дундаж per game | Тас | Бөмбөг таслалтын дундаж |
Хаа | Хаалтын дундаж | ОД | Онооны дундаж | Тод | Замналын шилдэг үзүүлэлт |
Улирлын турш
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2013-14 | Филадельфия | 70 | 70 | 34.5 | .405 | .264 | .703 | 6.2 | 6.3 | 1.9 | .6 | 16.7 |
2014-15 | Филадельфия | 41 | 38 | 33.9 | .380 | .256 | .643 | 6.2 | 7.4 | 1.5 | .4 | 15.0 |
Замнал | 111 | 108 | 34.3 | .396 | .261 | .683 | 6.2 | 6.7 | 1.7 | .5 | 16.0 |
Лавлах холбоос
засварлах- ↑ Sixers Select Michael Carter-Williams with 11th Overall Pick in 2013 NBA Draft
- ↑ Sixers Sign Nerlens Noel and Michael Carter-Williams
- ↑ Michael Carter-Williams, 76ers hold on, stun Dwyane Wade-less Heat
- ↑ Carter-Williams, Love named Players of the Week
- ↑ Notebook: Cavaliers 127, Sixers 125 (2OT)
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2014-04-17. Татаж авсан: 2014-05-09.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Philadelphia's Michael Carter-Williams named 2013-14 Kia NBA Rookie of the Year
- ↑ "Bucks Acquire Michael Carter-Williams, Tyler Ennis and Miles Plumlee in Three-Team Trade". NBA.com. February 19, 2015. Татаж авсан: February 19, 2015.