Баяннуур сум (Булган)

Баяннуур сум нь Булган аймгийн нэгэн сум юм. Сумын төв нь Өлзийт. 2012 оны байдлаар нийт 332 өрхийн 1353 оршин суугчтай. 54406 малтайгаас тэмээ 8, адуу 3509, үхэр 2800, хонь 23063, ямаа 25026 байв.

Баяннуур сум
ᠪᠠᠶ᠋ᠠᠨ ᠨᠠᠭᠤᠷᠰᠤᠮᠤ
Баяннуур сум, Монгол
Баяннуур сум
Баяннуур сум
Монгол дахь байршил
Солбицол: 47°49′49″N 104°26′28″E / 47.83028°N 104.44111°E / 47.83028; 104.44111Солбицол: 47°49′49″N 104°26′28″E / 47.83028°N 104.44111°E / 47.83028; 104.44111
Улс Монгол
Аймаг Булган
Сумын төвӨлзийт
Газар нутаг
  Нийт960.7 км2 (370.9 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,878
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Баяннуур сум нь Дашинчилэн сумын нэгэн баг байгаад, 1959 оны 3 дугаар сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор анх байгуулагджээ. 1965 онд татан буугдсан хэдий ч 1979 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор баруун аймгуудад малын тэжээлийн хэрэгцээг нэмэгдүүлэх үүднээс тэжээлийн аж ахуй болж өргөжин, улмаар БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1980 оны 7 сарын 30-ны өдрийн 201 тоот зарлигаар дахин сум болон зохион байгуулагдсан. 1981 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 280 дугаар зарлигаар сумын нутаг дэвсгэрийн хилийн цэс батлагдсан. Баяннуур сумын ТАА нь жилд 35.0 мянган тонн хүртэл байгалийн хадлан бэлтгэж туслах аж ахуйг хөгжүүлж туулай, галуу, тахиа, гахай, жимс, жимсгэний аж ахуй, гар хивс, хиам, талхан цех ажиллаж байсан.

Газарзүй, уур амьсгал

засварлах

Нутаг дэвсгэрийн хэмжээ 96007 га, үүнээс бэлчээр 76294.9 га, хадлангийн талбай 6066 га-г эзэлнэ.[1]

Цаг уурын бүсчлэлийн хувьд Монгол орны төвийн бүсэд багтдаг. Олон жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 153.7 мм, салхины хурд 10-12 м/с байна.

Сумын удирдлага

засварлах

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга

засварлах
  1. Т.Цэвээн 1992-1995
  2. Д.Жигмэд 1995-2008
  3. Л.Одончимэг 2008 оноос

Засаг дарга

засварлах
  1. С.Хүрэлбаатар 1990-1992
  2. Б.Эрдэнэчулуун 1992-1993
  3. Б.Мягмар 1993-1995
  4. П.Гочоо 1996-1998
  5. Ч.Жанчивдорж 1998-2000
  6. Ш.Энхтайван 2000 оноос
  • Т.Цэвээн - Гавъяат эдийн засагч

Зүүлт, тайлбар

засварлах