Бугат сум (Булган)

Бугат нь Булган аймгийн сум юм. Бугат сум нь 3 багтай:

  • 1-р баг Баянтөгөл баг
  • 2-р баг Ханжаргалант
  • 3-р баг нь сумын төв буюу Бугат юм.
Бугат сум
ᠪᠤᠭᠤᠲᠤ ᠰᠤᠮᠤ
сум
Bugat sum
buɣutu sumu
бугуту суму
Улс Монгол Улс Монгол (МУ)
Дээд нутаг Mn coa bulgan aimag.svg Булган аймаг
Нутгийн хуваарь Гурван баг
   1. Баянтөгөл
   2. Ханжаргалант
   3. Сөрт
Сумын төв Бугат [1]
ᠪᠤᠭᠤᠲᠤ
Газар нутаг 3004 км² [2]
Хүн ам (2012) 1,848 хүн [3]
Шуудан-дугаар 63090
Хаяа залгаа
газар, нутаг
Хутаг-Өндөр
Сэлэнгэ
Баян-Өндөр
Орхон
Булган
Газар дай-
дын урт
Улаанбаатар (370 км)
Эрдэнэт (32 км)
Булган (52 км) [3]

Бугат сум нь түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газар нутагт байдаг. Нийт 1873 хүн амтай. Ханжаргалант багийн нутагт орших Ханжаргалант уул нь Улсын тусгай хамгаалалтад Нөөц газрын статусаар 1996 онд орсон. Мөн Ерөнхий сайд агсан А.Амар тус сумын нутаг, Уулын голд Маалийн ам хэмээх газар мэндэлсэн. Чин ван Ханддорж мөн энэ нутагт төрсөн ажээ. Дээрхи түүхэн хүмүүсээс гадна "Зууны манлай дуурийн дуучин Н.Уртнасан, МУ-ын Гавъяат багш,математикийн ш/у-ны доктор професор Дамбын Шагдар, МУГЖ найруулагч Эрдэнэбулган, ард олноо "Хөх чоно хэмээн алдаршсан жүжигчин Дамдин, яруу найрагч Д.Урианхай гавъяат жүжигчин дуучин Дорждэрэм, Цэцгээ,түүхийн ухааны доктор академич ж.Болдбаатар, улсан начин н.Лундаа, улсын начин Дэлгэрбат,Д.Ганхуяг, самбо бөхийн дэлхийн аварга Д.Дэлгэрбаяр, 1998 оны Япон улсад болсон Нагонагын өвлийн олимпод Монгол улсыг төлөөлөн оролцсон цанын спортын мастер Д.Очирсүх,Г.Лхагвадорж гэх мэт энэ нутгаас төрөн гарсан алдартнууд олон байдаг. Тус сумын төв нь Булган хотоос 30 кмт оршдог бөгөөд ой мод элбэгтэй. Хүн амын дийлэнх хувь нь мал аж ахуй эрхэлдэг.


Зүүлт, тайлбарЗасварлах

  1. МУИС-МХСС. «Монгол хэлний хадмал толь». Улаанбаатар 2011.
  2. «Булган аймгийн Бугат сумын танилцуулга».
  3. 3.0 3.1 Булган аймгийн Статистикийн хэлтэс. «Булган аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын тухай танилцуулга. 2012-12 сар».