Хутаг-Өндөр сум
Хутаг-Өндөр (ᠬᠤᠲᠤᠭ ᠥᠨᠳᠦᠷ) сум нь Булган аймгийн сум. Тус сум нь Манлай Ван Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг бөгөөд түүх дурсгалын газар элбэг. Олноо өргөгдсөний 8-р он буюу 1918-07-26-ны өдөр Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан чин вангийн хошууг Сайн ноён Хан аймгийн Гаанжууржав түшээ гүний хошуунаас тасдан байгуулсан түүхтэй.Хошууны хил хязгаар нь: Зүүн урд талаар - Хайлантайн овоо, Түлбэрийн овоо, Урд талаар - Хардахын овоо, Баян-сэрхийн овоо, Шандын овоо, Баруун талаар - Хөвсгөлийн нуруу, Хойд талаар - Баян, Их хар мод Бэрх, Тархийн овоогоор савлаж байсан гэж түүхэнд бичигдсэн байдаг.
Хутаг-Өндөр сум
ᠬᠤᠲᠤᠭᠥᠨᠳᠦᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Lua error in Module:Байршлын_газрын_зураг at line 526: Заасан байршлын газрын зургийн тодорхойлолтыг олж чадсангүй: "Module:Байршлын газрын зураг/өгөгдөл/Mongolia" байхгүй байна. | |
Улс | Монгол |
Аймаг | Булган |
Газар нутаг | |
• Нийт | 5,608.89 км2 (2,165.60 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 5,039 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
1922 оны хаврын дунд сар орчимд Итгэмжит бэйс Цогт-Очирын хошууг татан буулгаж одоогийн Гуртад хоёр хошуу дахин нэгдэх ёслол болж Хатанбаатар Дархан чин вангийн хошуу гэж нэрлэгдэх болжээ. 1923 онд Ардын Засгийн газраас аймаг, хошууд нь засаг ноёдын нэр, хэргэм зэргээр нэрлэгдэж байсныг өөрчлөх болсоноор Хатанбаатар вангийн хошууны хурлаар хэлэлцэн Намнан Уулын хошуу гэж нэрлэхээр тогтож Цэцэрлэг Мандал аймгийн Намнан Уулын хошуу гэж нэрлэгдэх болжээ. 1924 оноос Наран, Норовлин, Дэлгэрэх сумдыг нэгтгэн одоогийн Цагаан бургасын голд буюу тэр үеийн нэрээр Өвөр цагаан Бургасын цүлхүү тохойд Хутаг-Өндөр сум байгуулагдаж, 1929 онд одоогийн Бунханы буланд нүүж суурьшсан байна.
1220 гаруй өрхтэй 4700 гаруй хүн амтай, нийт хүн амын 33,0 % 0-16 насны хүүхэд, үүний дотор 11.2 хувийг 0-5 насны хүүхэд 38,6 % нь 18-35 насны залуучууд, хөдөлмөрийн насны хүн амын 80,0% нь хөдөлмөр эрхлэж 5.5 %-ийг 60-аас дээш насны өндөр настан эзэлдэг.
Эдийн засгийн гол бүтэц нь МАА, газар тариалан, сүүлийн жилүүдэд төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, худалдаа үйлчилгээ өргөжиж байна.
Хутаг-Өндөр сум нь засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай бөгөөд Улаанбаатар хотоос хойгуураа 600 шахам км, урдуураа 468 км алслагдсан төв замтай.
Газар нутаг
Тус сум нь 560,0 мянган га газар нутагтай, түүний 40,2% бэлчээр, 38,0% ой мод, 7 ,7% нь гол мөрөн нуур цөөрөм 10,8% хадлангийн талбай, 3,7% тариалангийн талбай эзэлдэг.
Сумын төвийн 1-р баг 530 гаруй өрх айл 2000 хүн амтай, Соёлын төв, Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 11 жилийн сургууль, 20 ортой Сум дундын эмнэлэг, Сум Дундын Ойн анги, Хүүхдийн сувилал, Эхчүүдийн амрах байр, “Эрүүл оршихуй” клуб, 50 хүүхдийн төв цэцэрлэг, бүс дундын цагдаагийн хэсэгтэй УЦУ-ын орчны шинжилгээний станц, зэрэг газрууд төвлөрдөг, ХААН банк, Монгол Шуудан банк /2006/, Хан намнан хөгжил Хадгаламж зээлийн хоршоо Хас банкны хөрөнгө оруулалтаар ажилладаг, Дэлхийн Зөн ОУБ-ын ажлын нэгж ажилладаг.
Сумын төв нь Улсын нийслэлээс урдуураа 468 км, хойгуураа 590 гаруй км, аймгийн төвөөс 150 км зайтай, алсын хот айлдаа очиход 100 км явдаг.
Энэ багийн бренд бүтээгдэхүүн нь Гэр ахуйн орчин үеийн модон тавилга үйлдвэрлэл, Төмс хүнсны ногоо, Хүнсний цехүүд хөгжиж байна.
Хантайн 2-р баг 170 гаруй өрх,650 гаруй хүн амтай мал аж ахуй газар тариалан голлон эрхлэдэг, Хүний бага эмчийн салбар, 25 хүүхдийн цэцэрлэг, Бага сургуультай, голлох эдийн засгийн үндэс нь МАА, ГАЗАР Тариалан, Төмс, хүнсний ногооны аж ахуй болно.Сумын төвөөс 60 км-ын зайд оршдог.2000 малтан 1, 1000 малтан 4-тай. Эгийн голд перевозтой .
Энэ багийн бренд бүтээгдэхүүн нь төмс хүнсний ногоо.
Уньт 3-р баг 250 гаруй өрх, 1000 шахам хүн амтай МАА-н үйлдвэрлэл эрхлэдэг, төвдөө үйлчилгээний газрууд, Бага сургууль, соёл мэдээлийн төв, бага эмчийн салбар, 25 хүүхдийн цэцэрлэгтэй, Төвийн эрчим хүчний системд холбогдсон, ТҮ 4 сувагтай, Шилэн кабелийн холбоотой., Жи-мобайл , Скайтелийн сүлжээнд холбогдсон .Аймгийн төвөөс 100 км, сумын төвөөс 47 км-ын зайд оршдог.1000 малтан 8-тай, Уньтын айраг амт чанараараа аймагтаа дээгүүрт ордог.Цаашид орон нутгийн Бренд бүтээгдэхүүн болгох зорилготой.
Тээл 4-р баг 170 гаруй өрх 650 гаруй хүн амтай, мал аж ахуй, газар тариалан хослон эрхлэдэг, улирлын цэцэрлэг ажилладаг. 5-н 1000 малтантай.Багийн төв нь сумын төвөөс 18 км-т оршдог.Оргүй бага эмчийн салбартай, 2000 малтан 1, 1000 малтан .2009 онд Сэлэнгэ мөрөнд перевозтой болсоноор зам харилцааны хүндрэлгүй болсон.
Энэ багийн Бренд бүтээгдэхүүн нь Суран эдлэл.
Хонгортолгойн 5-р баг 90 гаруй өрх, 300 гаруй хүн амтай, үндсэн үйлдвэрлэл нь газар тариалан эрхлэдэг, Улсын үрийн нөөцийн салбар ажилладаг, Төвийн эрчим хүчний системд холбогдсон.ТҮ-ийн 4 сувагтай, Цагийн цэцэрлэгтэй.1000 малтан 2-той. Ажет Лимитэд ХХК-ны хөрөнгө оруулалтаар Өдөрт 40 тн гурил үйлдвэрлэх томоохон гурилын үйлдвэртэй болсон.Онцлог нь энэ багт ажилгүй хүнгүй. Скайтель үүрэн телефоны станцтай. Энэ багийн бренд бүтээгдэхүүн Гурил. Жимс жимсгэнэ боловсруулах зорилготой.
МАЛ АЖ АХУЙ
Одоо 200269 толгой мал 760 гаруй малчин өрхтэй байна.
-Үүний дотор ямаа 73000 толгой буюу нийт малын 36.5 хувийг эзэлж байна.Бэлчээрийн даац дунджаар 1 хонин толгойд 0.7 га ногдож бэлчээрийн асуудал хүндэрч байна.
2009 оны жилийн эцсийн тоогоор 27 хүн мянган малтай юм.
Энэ сумын нутагт эртний улсуудын нэг болох Уйгурын хаант улсын үетэй холбогдох Бий булагийн туурь Тээл багийн нутагт бий.
Газар зүйн тогтцын хувьд уулархаг, Тус сумын нутагт сумын төвөөс 20 км зайтай Уньт багийн нутагт Их булагийн чихрийн шижин өвчинд сайн рашаан, мөн Хантай багийн нутагт ходоодны рашаан байдаг.