Брайан Руис

Коста-Рикийн хөлбөмбөгчин
(Брайан Руис Гонсалес-с чиглүүлэгдэв)

Брайан Хафет Руис Гонсалес (исп. Bryan Jafet Ruiz González, 1985 оны наймдугаар сарын 18-нд Алахуэла хотод төрсөн) — Коста-Рикийн хөлбөмбөгчин бөгөөд Фулхэм болон Коста-Рикийн шигшээн довтлогч юм.

Брайан Руис

Руис Фулхэмд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрБрайан Хафет Руис Гонсалес[1]
Төрсөн огноо1985 оны 8 сарын 18 (1985-08-18) (38 настай)
Төрсөн газарКоста-Рика, Алахуэла
Өндөр1.88 метр
Байрлаларын довтлогч /
довтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багФулхэм
Дугаар10
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2003–2006Алахуэленсе66(21)
2006–2009Гент78(26)
2009–2011Твенте65(35)
2011–Фулхэм68(8)
2014ПСВ
(зээл)
14(5)
Шигшээ баг
2005–Коста-Рика65(14)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 20

Замнал засварлах

18 настайд нь мэргэжлийн замд хөтөлсөн Алахуэленсегээс бельгийн Генттэй 2006 онд нутаг нэгт 2 тоглогчийн хамт Брайан Руис 4 жилээр гэрээлжээ. 2007 оны арванхоёрдугаар сарын 8-нд Локерентой лигт тулахад анх хэт-трикдэж, улмаар мэргэн буучаар шалгарч ахлагч болов.[2]

2009 оны долоодугаар сарын 15-нд нидерландын Твентетэй 4 жилийн 5 сая еврогоор гэрээлэв. 2010 оны гуравдугаар сарын 27-нд Спарт Роттердамтай тоглоход Руис тун богино хугацаанд хэт-трикдсэн (мин:46, 49, 50) байдаг.[3] Тухайн улиралд Твенте лигт аваргалахад Руисаар 24 гоолдуулжээ.

2011 оны наймдугаар сард Арсенал болон Тоттенхэмийн урдуур Фулхэм дайран наймдугаар сарын 31-нд солилцооны цонх хаагдахтай зэрэгцэн элсүүлсэн юм.[4] Есдүгээр сарын 11-нд Блэкбернтэй[5] гараагаа, аравдугаар сарын 23-нд болон Эвертонд гоолоо оруулжээ.[6]

2014 оны нэгдүгээр сарын 15-нд Руисыг ПСВ-д зээлээр улирал дуустал явуулав.[7]

Шигшээ засварлах

Коста-Рика болон Хятадын 2005 оны зургаадугаар сарын 19-ны тоглолтонд Руис анх гараалсан.[8] 2010 оны ДАШТ-ий эрх аваагүй ч сонгонд Руис 9 гоолдсон.

2014 оны ДАШТ-д[9] Руисаар ахлуулсан Коста-Рикачууд зургаадугаар сарын 14-нд Уругвай (3:1),[10] зургаадугаар сарын 20-нд Италийг (1:0) ялан хасагдах шатны эрхээ авав. Руис Италийн хаалгыг мялаасан.[11]

Шигшээ засварлах

Амжилт засварлах

Алахуэленсе
Гент
Твенте
Хувийн
  • Гентийн шилдэг тоглогч: 2009
  • Твентегийн шилдэг тоглогч: 2010
  • Английн Премьер лигийн сарын шилдэг тоглогч: 2011 оны 10 сар

Эшлэл засварлах

  1. "Premier League Clubs submit Squad Lists" (PDF). premierleague.com. Premier League. 2 September 2011. Archived from the original (PDF) on 31 Долдугаар сар 2013. Retrieved 26 August 2012. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. http://everardoherrera.com/default.asp?s=nv&n=131-Campeón_holandés_AZ_Alkmaar_también_quiere_a_Ruíz[permanent dead link]
  3. "Bryan Ruiz hat-trick keeps Twente on course for title". 28 March 2010. Retrieved 28 August 2012.
  4. "Ruiz Joins Fulham". Fulham FC. Retrieved 31 August 2011.
  5. "Fulham 1-1 Blackburn". BBC Sport. Retrieved 11 September 2011.
  6. "Fulham 1-3 Everton". BBC Sport. Retrieved 23 October 2011.
  7. "Bryan Ruiz: Fulham forward joins PSV Eindhoven on loan". BBC Sport. 15 January 2014. Retrieved 15 January 2014.
  8. "Bryan RUIZ". FIFA. Retrieved 21 June 2014.
  9. "Costa Rica World Cup 2014 squad". The Telegraph. 2 June 2014. Retrieved 20 June 2014.
  10. "Uruguay 1-3 Costa Rica". BBC. 14 June 2014. Retrieved 20 June 2014.
  11. "Italy 0-1 Costa Rica". BBC. 20 June 2014. Retrieved 21 June 2014.

Холбоос засварлах


Загвар:2005 оны Алтан цомд (КОНКАКАФ) Коста-Рикийн хөлбөмбөгийн шигшээ