Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс

Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс нь арабын улсууд болох Египет ба Сири нэгдсэн, 1958 оноос 1961 оны хооронд оршин тогтносон улс юм.

Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс
الجمهورية العربية المتحدة (Араб)
al-Jumhūriyyah al-'Arabīyah al-Muttaḥidah
1958[1]–1961/1971
Төрийн дуулал: "Валла Заман Я Селахи"
(Монгол: "Удаан хугацаа өнгөрчээ, зэвсэг минь!")
ТөлөвУлс төрийн холбоо
(1958–1961)
Египет дэх бүрэн эрхт улс
(1961–1971)
Нийслэл
ба томоохон хот
Каир
Албан ёсны хэлАраб хэл
Нийтлэг хэлЕгипетийн Араб, Левантын Араб, Сирийн Араб, Домари, Грек, Армени, Курд, Турк, Шинэ Арамей хэл
Шашин
Ислам; Христ болон Еврей цөөнх
Ард түмний нэршилАрабчууд
Төр засагНэгдмэл нэг намын социалист бүгд найрамдах улс
Ерөнхийлөгч 
• 1958–1970
Гамаль Абдел Нассер
• 1970–1971
Анвар Садат
Ерөнхий сайд 
• 1958–1962 (анхны)
Гамаль Абдел Нассер
• 1970–1971 (сүүлчийн)
Махмуд Фавзи
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Түүхэн эринАрабын Хүйтэн дайн
2 сарын 22, 1958[1]
1959
9 сарын 28, 1961
6 сарын 10, 1967
1967 оны 7 сарын 1 – 1970 оны 8 сарын 7
9 сарын 28, 1970
9 сарын 11, 1961/1971
Газар нутаг
• Нийт
1,195,000 км2
Мөнгөний нэгжЕгипет фунт (Египет ба Газын зурвас)
Сири фунт (Сири)
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+3 (ДЕЗЦ)
Утасны томьёо+20
Өмнө нь
Дараа нь
Бүгд Найрамдах Египет Улс
Бүгд Найрамдах Сири Улс
1961
Арабын Бүгд Найрамдах Сири Улс
1967
Израилын цэргийн засаг захиргаа
1971
Арабын Бүгд Найрамдах Египет Улс
ӨнөөдөрЕгипет
Сири
Газын зурвас

Энэхүү холбоо нь 1958 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан. Эдгээр улсад 1958 оны гуравдугаар сарын 8-нд Йемений Хант Улс (Умард Йемен) нэмэгдэн, Арабын Нэгдсэн Улсыг байгуулав.

1961 оны есдүгээр сарын 28-нд уг холбооноос Сири Улс, мөн оны арванхоёрдугаар сард Умард Йемен Улс салан тусгаарласнаар уг холбоо задарчээ. Египет Улс 1972 оны сүүл хүртэл Арабын Нэгдсэн Улс гэх нэрээ хадгалан авч үлдэв.

Бүгд Найрамдах Египет Улс байгуулагдсан 1952 онд төрийн тэргүүн Гамаль Абдел Насер нь бүх арабын улсуудыг нэгтгэх (панарабизм) улс төрийн бодлого баримтлах болов. Энэхүү бодлогын зорилго нь Ойрх Дорнод ба Умард Африк дахь америк, британи, францын нөлөөг шахан зайлуулах байв. Гэтэл консерватив үзэлт, хаант засагтай Саудын Араб, Ирак, Йордан гурвын эсэргүүцэлтэй тулгарав. Ганцхан Сири Улс л Египеттэй холбоотон боллоо.

Сири улсын үйлдвэрчний эвлэлүүд болон панарабист-социалист үзэлтэй Баас Намынхан уг холбоог социализмыг хурдацтай өөрчлөн байгуулахад зайлшгүй хэрэгтэй хэрэгсэл хэмээн үзэж байв. Сирийн ард түмэн ба тэднийг атгаж буй элитүүд нь холбооны хамтын эдийн засгийн хүчээр улсынхаа макро эдийн засгийг сайжруулна гэж найдаж байлаа.[2]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
  • Aburish, Said K. (2004), Nasser, the Last Arab, New York: St. Martin's Press, p. 151, ISBN 0-312-28683-X

Цахим холбоос

засварлах
  Commons: Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named feb23
  2. Volker Perthes: Staat und Gesellschaft in Syrien, Hamburg 1990, S. 53, S. 56