Амбагай хан

(Амбагай хаан-с чиглүүлэгдэв)

Тайчуудын Амбагай 1146 оны үед Хабул ханыг нас барсны дараа Хамаг Монголын хан болон өргөмжлөгджээ. Тайчуудын Сэнгүм билгийн хөвгүүн. Эцэг Сэнгүм Билгэ нь Чарахай линхугийн хөвгүүн билээ. Бодончарийн хөвгүүн Хабич баатарын удам юм. Хамаг Монголын хан Хабул, Амбагай хоёр нэг ясан төрлийн хүмүүс ажээ. Бодончарийн жич хүү Хайду юм. Хайдугийн жич хөвгүүд нь Хабул хан, Амбагай хоёр болно. Хабул ханы өвөг эцэг Байшинхор, Амбагайн өвөг эцэг Чарахай Линху хоёрын эцэг нь Хайду юм.

Хабул хан нас барахдаа хан суудлыг долоон хөвгүүнийхээ аль нэгэнд залгамжлуулсангүй, Сэнгүм Билгийн хүү Амбагайг Хамаг Монголын хан болгохоор нэр заажээ. Амбагай ханыг татарууд найрамдал байгуулах нэрийдлээр хуурав. Тэр аргад нь Амбагай хан орж татартай ураг барилдан, охиноо хүргэж очжээ. Татарын Айргууд, Буйргууд аймгийн нууцаар бэлтгэсэн цэрэг Амбагай ханыг барин авч Алтан улсад хүргүүлжээ. Алтан улсын хаан Жунду хотод (одоогийн Бээжин) сууж байв. Амбагай ханыг модон илжигт хадаж тарчлаан хороожээ. Нууц товчоонд дурдсанаар Амбагай хан Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож

"Хабул ханы долоон хөвүүний дундах Хутула, өөрийн арван хөвүүний дундах Хадаан тайшид очиж хамгийн хан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун, би татар аймагт баригдав, таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авагтун" гэж захисан байдаг. Чингис хаан татар аймгийг эзлээд тэрэгний булд чацуулан хядахдаа эрт цагаас нааш эцэг өвгөдийг минь хорлосон гэсэн шалтгаан хэлдэг нь Амбагай хан, Хабул ханы ахмад хөвгүүн Охинбархаг, өөрийн эцэг Есүхэй баатар нарын өшөөг авсан хэрэг болжээ.

  • Эцэг: Сэнгүм Билгэ (Соргогду чоно[1])
  • Хатад: Орбай, Сохатай
  1. Адал хан
  2. Анху хөхчу (Аучу баатар)
  3. Хадаан тайш
  4. Хурил баатар
  5. Тодойн гиртэ
  6. Таргудай (?)
  7. Ходун орчан
  8. Худудартан
Өмнөх
Хабул хан
Хамаг Монголын хан
1148?-1156?
Дараах
Хутула хан
  1. ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган: 1-р боть. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 184.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)