Бодончар
Бодончар нь Чингис хааны ес дэх үеийн өвөг дээдэс юм. Түүний эх Хорь түмэд аймгийн Алун Гуа хатан нь тэнгэрийн гэрлээс жирэмсэн болсон гэх домгийн дагуу Бодончар төрсөн. Тэр бага насандаа үг дуу цөөнтэй, ярих хэлэх нь бядуу тул бусад хүмүүн мунхаг хэмээн хочлох болжээ. Хожим тэрээр бусад овог аймгийг нэгтгээд хөвгүүддээ өвлүүлсэн байна. Түүний амьдарч байсан он цагийн хувьд хэд хэдэн үзэл санаа байдаг. Үүнд:
- X зууны дунд үед амьдарч байсан(Х.Пэрлээ нарын судлаачид)
- Уйгурын Моюнчур хаантай холбон үзэх явдал нь, уг хааны Баянчур гэх бас нэг нэртэй төстэй гэж тайлбарлахыг хичээдэг.
- Хүннүгийн үед амьдарч байсан гэх нь байдаг нь, энэ нь Бөртэ Чонийг Модун шаньюйтай харьцуулан үзэхтэй холбогдох нь мэр сэр тохиолдоно.
Эдгээрээс одоогийн байдлаар нэг дэх тайлбар нь он цагийн хувьд ойролцоо тул голчлон хэрэглэж байна.
Үр удам
засварлахБарим ширату Хабич баатар (Бодончарыг залгамжилсан)
Жажирдай (Жадран овгийн өвөг дээдэс)
Баарьдай (Баарин овгийн өвөг дээдэс)
Жэгүрэдэй (Жэгүрэд овгийн өвөг дээдэс)