Таргудай Хирилтуг
Таргудай Хирилтуг (монгол бичиг: ᠲᠠᠷᠭᠣᠳᠠᠢ
ᠬᠢᠷᠢᠯᠳᠣᠭ) бол XII зууны сүүлчээс 1201 он хүртэл Тайчууд аймгийг захирч байсан ноён төдийгүй Хамаг Монголын Амбагай ханы хүү Адалханы хүү юм. Тэрээр Хамаг Монголын хан суудлын төлөө Есүхэй баатар, Тэмүүжин нартай өрсөлдөж байсан. Есүхэйг үхсэний дараа түүний бүх харьяат аймаг, ард иргэд, эд хөрөнгө сэлтийг булаан авч 1201 он хүртэл Хамаг Монголын ихэнхийг захирсан ноён байжээ.
Таргудай Хирилтуг | |
---|---|
Нас барсан | 1201 он |
Яс үндэс | Тайчууд |
Үндэстэн | Монгол |
Хэргэм | Тайчууд аймгийн ноён |
Шүтлэг | Бөө мөргөл |
Эцэг эх | Амбагай хан эсвэл Адалхан |
Хамаатан | Аучу баатар, Ходун орчан, Худудар |
Намтар
засварлахТаргудайн нэр Есүхэйг 1171 онд нас барсан үеэс эхлэн түүхэнд тэмдэглэгдэж эхэлснийг Монголын нууц товчоо, Судрын чуулган, Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл, Юань улсын судар, Алтан товч зэрэг сурвалж бичигт он цагийн зөрүүгүй бичсэн байдаг. Таргудай гэдэг нэрийг морь унаж үл чадах, тэргэн дээр сууж явдаг тарган гэсэнтэй холбож тайлбарладаг, Хирилтуг гэдэг нь харамч, атаархуу гэсэн утгатай.[1] Түүний угсаа гарлыг Амбагай ханы хүү Адалханы хүү гэж бичсэн байдаг. Оросын судлаач Палладий Кафаров өөрийн судалгаандаа Таргудайг Амбагай ханы хүү байсан гэж үзсэн[2] хэдий ч Судрын чуулганы баримтаар нотлогдоогүй юм. 1171 онд Есүхэй баатар өөд болсны дараа Хамаг Монголын ихэнх овог аймгийг өөрийн Тайчууд аймагтаа дагуулж, Есүхэй баатрын бэлэвсэн хатад Өэлүн, Сочигэл нарыг хөвгүүдтэй нь цуг ганц гэрээр нь хаяж, эд хөрөнгийг нь булааж, Хамаг Монголын олонх аймгийг захирсан өргөмжлөгдөөгүй хан болжээ. Тэгж байтал Есүхэйн өнчин хөвгүүд тэнхжирч ирэхэд Таргудай Хирилтуг турхаг цэргээ удирдаж "Хурганы үс гуужив, Төлөгний бие төлжив" хэмээн довтлон ирж, Тэмүүжинийг барин авч явж улс иргэддээ засаглан шийтгүүлж, гарт нь гав, хүзүүнд нь дөнгө зүүлгэж, айл бүрт нэг хонуулан хэсүүлж байжээ. Гэвч Тэмүүжин Тайчуудаас Сорхон шарын тусламжтай оргож зугтав. Түүнээс хойно Тэмүүжинийг хан болсны дараа 1192 онд Далан балжудын тулалдаанд Жамухын талд, 1201 онд Хүйтэний тулаанд Жамухыг гүр хан өргөмжлөн Тэмүүжиний эсрэг олон удаа байлдаж байсан.