Чарахай Линху
Чарахай Линху (Чарахай лянхуа, Чаракэ Лингум[1]) (хятад: 察剌孩-領忽[2], латин галиг: Čaraγai-Linγu[2], Čaraqai-Lingqu[3]) нь Монголын Боржигин овгийн Хайду ханы хоёр дахь хөвүүн, мөн Тайчууд аймгийг үндэслэгч язгууртан. Түүний нэртэй хамт бичдэг линху, лингум, лянхуа гэж олон янзаар бичигддэг үгийг Судрын чуулганд "Цэргийн ахлах ноён"[1] гэж тайлбарлаж, "монголчууд лингум гэдэг үгийг мэдэхгүй учир лянхуа гэж нэрлэдэг"[1] хэмээн тайлбарлан бичжээ.
Чарахай линхугийн анхны эхнэрээс төрсөн Сэнгүм Билгэ гэдэг хөвүүн төрсөн бол, түүний ах Байшонхор догшин нас барсны дараа гэргийг (Тумбинай сэцэний ээж) нь өөрийн болгон Гэндү чоно[1], Өлөгчин чоно[1] хэмээх хоёр хөвүүнтэй болсон. Энэ хоёр хөвүүнээс Чонос овог үүссэн.[4] Түүний авааль гэргийгээс төрсөн хөвүүний нэрийг Монголын Нууц Товчоонд Сэнгүм Билгэ, Судрын чуулганд Соргогдуху чоно[1], Соргогду чоно гэж хоёр өөрөөр бичсэн байдаг. Сэнгүм Билгэ бол Хамаг Монголын Амбагай хааны аав мөн.
Эшлэл
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган-1. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 136.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link) - ↑ 2.0 2.1 "音訳蒙文元朝秘史/巻一-2 - Wikisource". ja.wikisource.org (япон хэлээр). Татаж авсан: 2024-01-10.
- ↑ Т, Дашцэдэн (2009). Монголын нууц товчооны галиг (2 ed.). Улаанбаатар. p. 25. ISBN 999296070-1.
- ↑ ., Рашид ад-Дин (2002). Судрын чуулган. Translated by Ц, Сүрэнхорлоо. Улаанбаатар. p. 140.
{{cite book}}
: CS1 maint: numeric names: authors list (link)