Азеотроп холимог
Азеотроп холимог (азеотропууд) - (гре. [α, а] Error: {{Lang}}: text has italic markup (help) - үгүйсгэлийг илтгэх угтвар, zeo - буцлах, trope - эргэлт, хувьсал), шингэн ба уурын (хийн) фаз-д ижил тэнцвэрт бүтэцтэй (адилхан агууламжтай) шингэн холимогууд. Азеотроп холимогийн нэрмэлийн агууламж нь анхны агууламжтай ижил байдаг. Иймд заримдаа тэдгээрийг салшгүй буцлах холимог гэдэг. Азеотроп холимог нь шингэнүүдийг хооронд нь салгахад хүндрэл учруулдаг ба тусгай технологийг шаарддаг.
Жишээ нь ус ба этилийн спиртээс тогтсон азеотроп холимогийн этилийн спиртийн (C2H5OH) агууламж 95,57 жин.% байдаг. Энэ холитог 78,15 °C температурт буцалдаг. Үүгээр этилийн спиртийн үйлдвэрлэлийн агууламж 96% байдаг нь тайлбарлагдана. 96% агууламжтай спиртээс ердийн ректифкацийн аргаар усыг салгах боломжгүй. 100% агууламжтай этилийн спиртийг гарган авахад вакуум ректификацийг эсвэл бага хэмжээний бензолыг холин, буцлах температураараа этилийн спиртээс ялгаатай, гурвалсан (ус, этилийн спирт, бензол) азеотроп холимогийг үүсгэж, ректификациар ялгана.
Азеотроп холимог нь цэвэр шингэнээс ялгаатай нь, азеотроп холимогийн даралтыг өөрчлөхөд буцлах температур өөрчлөгдөөд зогсохгүй, холимогийн агууламж өөрчлөгдөнө.
Азеотроп холимогийн буцлах температур нь, бүрдүүлэгч бодисуудын хамгийн бага буцлах температуртай бодисын буцлах температураас бага байвал эерэг азеотроп, эсрэгээр бол сөрөг азеотроп гэнэ.
Азеотроп холимог нь хоёр бүрдүүлэгчтэй холимогт ч, олон бүрдүүлэгчтэй холимогт ч тааралддаг. Зарим бодисууд азеопрот холимогийг үүсгэх тэмүүлэлтэй байдаг, ялангуюа ямар нэг гомолог эгнээний төлөөлөгчидтөй. Олон бүрдүүлэгчтэй холимогт полиазеотропийн үзэгдэл ажиглагддаг нь, гомологууд ба тэдгээрийн янз бүрийн эгнээний изомерүүд хоорондоо олон тооны хоёр ба олон бүрдүүлэгчтэй азеотроп холимогийг үүсгэдэгт оршино. Полиазеотроп холимог нь агууламжийн өргөн интервалыг хамардаг. Ө.х. холимогийг бүрдүүлэгч бодисуудын агууламж янз бүр ба тогтмол биш байдаг.
Азеотроп холимогийг салгах зарим технологи
засварлах- Аль нэг бүрдүүлэгчийг хатуу сийрмэг материал дээр адсорбцилон (шингээн) салгах.
- Сийрмэг мембранаар салгах.
- Первапораци
- Агаарын даралтаас ялгаатай даралтанд нэрэх, жишээ нь вакуум доор (өмнө дурьдсан).
- Нэмэлт бодисоор гурвалсан (илүү байж болно) азеотропыг үүсгэж, дараа нь нэрэх (өмнө дурьдсан).