Аммиакийн синтез

Устөрөгч ба азот нь катализаторын орчинд, өндөр температур ба даралтанд дараах урвалын дагуу аммиакийг үүсдэг:

Энэ урвал нь эргэх урвал ө.х. устөрөгч ба азот синтезд орон аммиакийг үүсгэдэг бол мөн задарч (диссоциацид орж) анх урвалд орсон бодисуудыг үүсгэдэг. Урвалын томъёололоос харахад гурван эзлэхүүн устөрөгч нэг эзлэхүүн азот нийт 4 эзлэхүүн хий урвалд орж хоёр эзлэхүүн аммиакийг үүсгэж, эзлэхүүн анхныхаас 2 дахин буурч байна. Энэ нь эзлэхүүний маш их бууралт юм. Дээрхээс гадна урвалаас маш их дулаан ялгардаг. Ле Шательегийн дүрмийн дагуу даралтыг нэмэгдүүлэн температурыг бууруулахад урвалын тэнцвэр аммиак үүсгэх тал руу шилжинэ. Температур тогтмол үед даралтыг нэмэгдүүлэхэд аммиакийн тэнцвэрт агууламж нэмэгддэг.

Гадаад холбоос

засварлах